Таны агаар сэлгэгч урьдын адил сайн хөргөж чадахгүй байх хэд хэдэн шалтгаан бий. Тиймээс доорх тохиолдлуудаас аль нэг нь тохиолдсон бол шийдвэрлэж чадах эсэхээ тодорхойлно уу.
Төхөөрөмжийг зөв угсарсан эсэхийг баталгаажуулах.
Таны агаар сэлгэгчийг албан ёсны эрх бүхий үйлчилгээний байгууллага суурьлуулж өгсөн байх шаардлагатай. Хэрэв төхөөрөмжийг зөв угсраагүй эсвэл холболт зөв хийгдээгүй бол таны агаар сэлгэгч хэвийн ажиллах боломжгүй юм.
Төхөөрөмжийг зохих байршилд суулгасан эсэхийг нягтлан шалгана уу.
Хэрэв таны агаар сэлгэгчийн ойр орчимд дулааны эх үүсвэр байвал төхөөрөмж хэвийн ажиллах боломжгүй байх боломжтой. Тиймээс та агаар сэлгэгчээ зуух эсвэл пийшин зэрэг дулаан ялгаруулдаг төхөөрөмж, эд зүйлсээс хол зайтай газарт угсруулна уу.
Таны агаар сэлгэгчийн хөргөлтийн хүч нь өрөөний хэмжээнд тохирсон эсэхийг нягтлан шалгаарай.
Таны агаар сэлгэгчийн чадал нь ямар ч нөхцөлд сууриулж буй өрөөнийхөө хэмжээнээс илүү гарсан байх шаардлагатай. Агаар сэлгэгчийн хөргөлтийн хүчийг BTU гэсэн нэгжээр хэмждэг. Тиймээс өөрийн худалдан авсан төхөөрөмжийн загвар үзүүлэлтийг суурилуулж буй өрөөний хэмжээтэй харьцуулан үзнэ үү. Шаардлагатай тохиолдолд та төхөөрөмжөө солих эсвэл шинээр шилжүүлэн байршуулах нөхцөл байдал үүсч болох юм.
Температурын тохиргоор шалгах
Агаар сэлгэгчийг хүйтнээр үлээлгэхийн тулд түүний температурын тохиргоор өрөөний температураас бага байхаар тохируулж өгсөн байх шаардлагатай. Хэрэв та өрөөгөө илүү сэрүүн байлгахыг хүсч байвал температурын тохиргоор өрөөний бодит температураас бага байлгахаар тохируулж байгаарай.
Шүүлтүүр нь бохирдсон эсвэл бөглөрсөн эсэхийг шалгах
Агаар сэлгэгчийн шүүлтүүрийг 3 сар тутамд 1 удаа эсвэл хүчин чадал нь буурах бүрт шалгаж байх шаардлагатай. Хэрэв таны агаар сэлгэгчийн шүүлтүүр бохирдсон эсвэл бөглөрсөн байвал төхөөрөмжөөс гарсан сэрүүн агаар зөв зохистой эргэлдэж чадахгүй нөхцөл байдалтай тулгарах болно. Шүүлтүүрийг цэвэрлэхдээ гарын авлага дээрэх зааварчилгаатай танилцана уу. Учир нь төхөөрөмжийн загвар моделиос хамааран цэвэрлэгээ хийх зааварчилгаа нь харилцан адилгүй байдаг. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг эрээд олохгүй бол загварын дугараа оруулаад эндээс шууд татаж аваарай. Мөн та ууршуулагч болон конденсаторын ороомогоо цэвэрлүүлэхийн тулд албан ёсны эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлж болох юм.
Ууршуулагч эсвэл конденсаторын ороомог нь бохирдсон эсхүл бөглөрсөн эсэхийг шалгах.
Хэрэв таны ууршуулагч эсвэл конденсаторын ороомогт шороо тоос их хэмжээгээр хуримтлагдсан бол агаар сэлгэгчийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох юм. Шүүлтүүрийг цэвэрлэхдээ гарын авлага дээрэх зааварчилгаатай танилцана уу. Учир нь төхөөрөмжийн загвар моделиос хамааран цэвэрлэгээ хийх зааварчилгаа нь харилцан адилгүй байдаг. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг эрээд олохгүй бол загварын дугараа оруулаад эндээс шууд татаж аваарай. Мөн та ууршуулагч болон конденсаторын ороомогоо цэвэрлүүлэхийн тулд албан ёсны эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлж болох юм.
Агаар сорох, үлээж гаргах хэсэгт ямар нэгэн саад үүссэн эсэхийг нягтлан шалгаарай.
Таны агаар сэлгэгчийн оролтын нүхээр агаар соруулан оруулж, гаралтын нүхээр агаар үлээгдэн гардаг. Төхөөрөмжиийн оролт, гаралтын хэсэгт (хөшиг гэх мэт гэр ахуйн бусад эд зүйлс) ямар нэгэн саат тогтгор үүссэн бол агаарын урсгалыг хязгаарлаж болзошгүй. Тиймээс та оролт, гаралтын нүхнүүдийг нягтлан шалгаж, хэрэв шаардлагатай бол цэвэрлэгээ хийж өгнө үү. Хэрэв таны агаар сэлгэгчид тасалгааны гадна талын төхөөрөмж байдаг бол агааржуулалтын нүхийг нь нягтлан шалгана уу.
Өрөөнөөс сэрүүн агаар алдагдаж байгаа эсэхийг нягтлан шалгаарай.
Өрөөнд сэрүүн агаарыг хадгалж үлдээхийн тулд өрөөний доторх агаарын урсгалыг гадагш алдахгүйгээр хадгалж байх шаардлагатай. Тиймээс өрөөн доторх цонх, хаалга, агаарын урсгал гадагш гарч болох цэгүүдийг нягтлан шалгана уу. Хэрэв онгорхой байвал тэднийг хааж өгснөөр сэрүүн агаарыг гадагш алдахаас сэргийлэх боломжтой.
Өрөөний температур хэт өндөр байгаа эсэхийг нягтлан шалгаарай.
Хэрэв өрөө доторх агаар хэт халуун эсвэл чийглэг байвал түүнийг хөргөөн сэрүүцүүлэхэд тодорхой хэмжээний хугацаа зарцуулагдах болно. Тиймээс дээрх нөхцөл байдал үүссэн өдрүүдэд агаар сэлгэгчийг өрөөг сэрүүцүүлтэл нь тодорхой хэмжээний цаг хугацаа олгоорой. Beko агаар сэлгэгчид өрөөний агаарыг илүү хурдан сэрүүцүүлэх зориулалт бүхий Jet Mode гэсэн горим байдаг.
Сэнс үлээх гэсэн горим нь идэвхтэй байгаа эсэхийг нягтлан шалгах
Хэрэв сэнс үлээх горим дээр ажиллаж байвал төхөөрөмж нь халаах эсхүл хөргөөх ямар ч нөлөөгүйгээр зүгээр сэнс үлээх болно. Хэрэв энэхүү горим дээр ажиллаж байгааг нь мэдсэн бол хөргөөх горимд шилжүүлэн ажиллуулаарай.
Та өөрийн агаар сэлгэгчийн ферон шингэнийг багссан эсвэл дууссан эсэхийг нягтлан шалгаарай.
Магадгүй таны компрессор дах хөргөөлтийн шингэн нь дууссан байж болно. Энэ нөхцөлд эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан хөргөөлтийн шингэнийг дахин шинээр хийлгэнэ үү.
Техникийн асуудал байгаа эсэхийг нягтлан шалгах
Хэрэв дээрх хүндрэлүүд цаашинд дахин үргэлжилсэн хэвээр байвал энэ нь техникийн асуудал байж болох юм. Хэрэв та техникийн асуудал үүссэн байх магадлалтай гэж сэжиглэж байгаа бол эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.