Тусламж хэрэгтэй байна уу?

Beko танд туслахаар ирлээ.

Бүтээгдэхүүнээ сонго

Бүтээгдэхүүнээ сонго, бид танд хамгийн сайн шийдлийг олох болно.

Register Banner

Танд техникийн туслалцаа хэрэгтэй байна уу?

Манай үйлчилгээний хуудас руу зочилно уу

Popular Questions

Бидний зүгээс хөргөгчний хөлдөөгчийг ойролцоогоор сард 1 удаа эсвэл мөсний зузаан 0.5см-ээс дээш хүрэх бүрд хайлуулж байхыг зөвлөдөг. 

 

Мөсгүйжүүлэгчтэй хөргөгчний хувьд гар аргаар хайлуулах шаардлагагүй.

Таны хөргөгч ажиллаж байх үед урсгал усны чимээтэй төстэй чимээ гарах нь хэвийн үзэгдэл юм. Эдгээр дуу чимээ нь хөргөлтийн систем дотор шингэн ба хий урсах үед үүсдэг. Энэ бол доголдол биш.

 

Хэрэв таны хөргөгч мөс гаргагч эсвэл мөстүүлдэггүй функцтэй бол автомат гэсгээх функцээс энэхүү дуу гарч болно. Энэ тохиолдолд дуу чимээ нь хаанаас гарч байгааг тодорхойлохыг хичээгээрэй. Хэрэв усны цорго болон мөс үүсгэгчийн дундаас энэхүү чимээ гарч байвайл хэвийн үзэгдэл бөгөөд хэсэг хугацааны дараа автоматаар зогсох болно.

 

Хэрэв ийм чимээ гарч байх үед таны төхөөрөмж хэвийн ажиллахгүй байвал эрх бүхий үйлчилгээний төвтэй холбоо барина уу.

Таны сонсож буй чимээ бол хаалга онгорхой байгааг илтгэх дохиолол юм.Хэрэв хөргөгчний хаалгыг онгорхой орхих эсвэл дутуу хаасан бол дохиолол нь хэдхэн минутын дотор идэвхжинэ.Хаалгаа хаамагц энэхүү дохиолол унтрах болно.

Таны хөргөгч ажиллаж байх үед урсгал усны чимээтэй төстэй чимээ гарах нь хэвийн үзэгдэл юм. Эдгээр дуу чимээ нь хөргөлтийн систем дотор шингэн ба хий урсах үед үүсдэг. Энэ бол доголдол биш.

 

Хэрэв таны хөргөгч мөс гаргагч эсвэл мөстүүлдэггүй функцтэй бол автомат гэсгээх функцээс энэхүү дуу гарч болно. Энэ тохиолдолд дуу чимээ нь хаанаас гарч байгааг тодорхойлохыг хичээгээрэй. Хэрэв усны цорго болон мөс үүсгэгчийн дундаас энэхүү чимээ гарч байвайл хэвийн үзэгдэл бөгөөд хэсэг хугацааны дараа автоматаар зогсох болно.

 

Хэрэв ийм чимээ гарч байх үед таны төхөөрөмж хэвийн ажиллахгүй байвал эрх бүхий үйлчилгээний төвтэй холбоо барина уу.

Угаалгын машины үйлдэл нь нэг шатнаас нэг шат руу шилжих үед бага зэрэг тачигнах чимээ сонсогдох нь хэвийн үзэгдэл юм. Энэ нь ялангуяа эргэлдэх эд анги ээрэх үед үүсдэг. Энэ тохиолдолд тачигнах чимээ сонсогдох нь хэвийн үзэгдэл бөгөөд ямар нэгэн доголдолд тооцогдохгүй.

 

Хэрэв энэхүү чимээ нь харьцангуй хэмнэлтэй сонсогдож байвал энэ нь магадгүй дамар дотор хүнд зүйл эсвэл гадны биет орсноос үүдсэн байж болно. Тиймээс та төхөөрөмжийг шууд зогсоож усыг нь шавхаж гаргаад гадны биетийг гаргаж аваарай.

 

Хэрэв таны төхөөрөмж дээрх чимээ гарч байх үед хэвийн ажиллаж чадахгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлээрэй.

Таны төхөөрөмжөөс ус шавхаж байх үед сорогдож байгаа мэт чимээ гарч байвал энэ нь хэвийн үзэгдэл юм. Энэхүү чимээ нь ус шавхагдаж дуусах үед дахин сонсогдохоо болих болно.

 

Хэрэв таны төхөөрөмжөөс дээр дурдсан чимээ гарах үед төхөөрөмж хэвийн ажиллаж чадахгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

 

 

Бохир усны хоолой нь дамраас ус шавхаж гаргах үүрэгтэй байдаг. Тиймээс та тэнд ямар нэгэн бөглөрөл үүссэн байгаа эсэхийг шалгаж хэрэв бөглөрөл үүссэн байвал гаргаж хаяарай.

 

Хэрэв таны төхөөрөмж энэхүү чимээ гарч байх үед хэвийн ажиллаж чадахгүй байвал та эрх бүхий үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

Хэрэв энэхүү чимээ нь харьцангуй ритмтэйгээр гарч байвал дотор нь хийсэн хувцаснууд тэнцвэргүй эсхүл ямар нэгэн гадны биет дамаранд нь орсон болохыг илэрхийлнэ. Хэрэв та энэхүү нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэж сэжиглэж байвал төхөөрөмжөө зогсоож доторх усыг нь шавхаж гаргах хэрэгтэй. Улмаар гадны биет эсвэл илүүдсэн хувцаснуудыг нь гарган авах буюу эсхүл дамарны дотор талыг тэнцвэржүүлэхийн тулд алчуур гэх мэт өөр зүйл нэмж хийж болно. 

 

Эдгээр чимээнүүд нь мөн түүнчлэн цэвэр бохир усны хоолой хананд шүргэснээс үүдэн гарсан байж болно. Тиймээс тухайн хоолойнууд нь хананд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байгаа эсэхийг нь нягтлан шалгана уу.

 

Ингээд сүүлд нь төхөөрөмжийн хөлнүүд нь шалан дээр тэгш тогтоогдсон байгаа эсэхийг нягтлаарай. Та төхөөрөмжөө урагш хойш болон хоёр хажуу тийш нь савлуулан хөдөлгөж үзэж болно. Хэрэв таны төхөөрөмж хэтэрхий их савлаж байвал түүний хөлнүүдийг нь зөв тааруулж чадаагүй болохыг илтгэнэ.

 

Та тэгш ус ашиглан төхөөрөмжийн тэнцвэртэй байдлыг шалгаарай. Хэрэв тэнцвэр нь алдагдсан байвал түүний урд талын хоёр хөл нь газар шүргэтэл тулгаж өгөөрэй. Хөлийг нь тохируулахын тулд та түүнийг нар зөв эсвэл нар буруу эргүүлж өгнө.

 

Хэрэв таны төхөөрөмж дээрх дуу чимээ гарч байх явцад хэвийн ажиллаж чадахгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.

Beko

Licensee limited to certain jurisdictions