Таны мэдэх ёстой бүх зүйл

тоос сорогч

Түгээмэл асуултууд

Энэ асуултад бид үгүй гэж хариулна. Учир нь эдгээр уутнууд нь сүвэрхэг материалаар хийгдсэн байдаг. Эдгээр нүх сүвнүүд нь та уутыг цэвэрлэж хоосолсон байлаа ч ялгаа байхгүй тоос, шороогоор дүүрсэн байдаг.Хэрэв та хогны уутыг нь дахин ашиглах юм бол магадгүй таны тоос соруулагч улам муу сорох магадлалтай юм. Улмаар энэ нөхцөлд таны төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдах магадлалтай. 
Beko брэндийн тоос соруулагч бүр нь давтагдашгүй сериал дугаартай байдаг. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн үйлдвэрээс хамаарч төхөөрөмжийн загварын талаарх мэдээллийг харилцан адилгүй газруудад наадаг. Робот тоос сорогч, дугуйтай тоос сорогч, торхон тоос сорогчуудын сериал дугаар нь төхөөрөмж дээр өөр дээр нь байрладаг. Харин босоо тоос сорогч болон утасгүй тоос сорогчуудын хувьд сериал дугаар нь төхөөрөмжийн бариулын хэсэгт байрладаг. 
Та зөвхөн ус чийг соруулах тусгай зориулалт бүхий тоос соруулагч эсхүл хивс цэвэрлэх тусгай функцтэй тоос сооруулагчаар л нойтон чийгтэй зүйлсийг соруулах боломжтой. Хэрэв та түүнээс бусад өөр загварын тоос соруулагчаар нойтон чийгтэй зүйл соруулвал төхөөрөмжийг гэмтээх эрсдэлтэй юм. 
Тоос сорогч нь үндсэндээ гэр ахуйн энгийн тоос, хог шороог соруулах зориулалттай байдаг. Тиймээс тоос соруулагчаар том хэмжээтэй, хатуу, үзүүртэй буюу төхөөрөмжийн их биеийг гэмтээж болохуйц зүйлсийг соруулах нь хориотой байдаг. Чухам энэхүү учир шалтгааны улмаас тоос соруулагчаар барилгын хог, цементийн тоосонцор, зүү, үсний хавчаар зэрэг зүйлсийг соруулж болдоггүй билээ. Таны тоос соруулагч угаасаа ус чийг соруулах зориулалттай эсхүл хивс цэвэрлэх зориулалттай тусгай функцтэй л биш бол та нойтон чийгтэй зүйлийг соруулж болохгүй. 
Хэдийгээр тоос сорогч нь тасалгаанаас гадна ашиглахад зориулагдаагүй боловч тоосны уут эсхүл савыг нь хэт дүүргэхгүй, хатуу зүйл соруулахгүйгээр гадна орчинд ашиглах боломжтой байдаг. 
Хэрэв таны тоос сорогчийн тэжээлийн кабель нь сунгаж татах, хураах системтэй бол та эхлээд кабелиа дахиж сунаж гарахааргүй болтол нь дуустал татах шаардлагатай. Хэрэв таны тэжээлийн кабель зөвхөннэг хэсэг нь хураагдаад үлдсэн нь хураагдахгүй байвал та түүнийг дахиж сунаж гарахааргүй болтол дуустал нь татах шаардлагатай. Хэрэв энэхүү үйлдлийг хийсэн боловч таны асуудал шийдэгдэхгүй байвал албан ёсны зөвшөөрөл бүхий үйлчилгээний байгууллагад хандана уу. 
general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.

Beko

Licensee limited to certain jurisdictions