Хэд хэдэн шалтгаануудын улмаас таны тоос сорогчоос эвгүй үнэр гарч болно. Хэрэв танд дараах нөхцөл байдлуудаас аль нэг нь тохиолдсон бол холбогдох зааварчилгааны дагуу шийдвэрлэнэ үү.
Таны төхөөрөмжийн хогны уут эсхүл тоос хуримтлуулагч савнаас нь өмхий үнэр гарч байвал
Заримдаа таны хогны уут эсхүл тоос хуримтлуулагчаас эвгүй өмхий үнэр гарч болно. Энэ тохиолдолд хогны уутаа солих эсхүл тоос хуримтлуулагчаа сулласны дараа төхөөрөмжөө дахин ашиглана уу.
Таны төхөөрөмжийн шотка нь гацсан эсхүл хөдөлгөөнгүй болсон бол
Шотканы агаар соруулах хэсэг бохирдсон эсхүл булны орчимд ихээхэн хэмжээний хог шороо хурамтлагдсанаас бөглөрөл үүсч болно. Хэрэв таны төхөөрөмж хэвийн ажиллах боломжгүй байх үед нь төхөөрөмжөө ашигласан хэвээр байвал таны төхөөрөмжөөс эвгүй түлэгдсэн үнэр гарах магадлалтай. Тиймээс эдгээр бохирдол болон бусад хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд цэвэрлэгээ хийнэ үү.
Хэрэв та төхөөрөмжийн эд ангиудыг салгах шаардлагатай болсон бол урьдаар гарын авлагатай танилцана уу. Гарын авлага дээрх зааварчилгаа нь загвар бүрээс хамаарч харилцан адилгүй байна. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг олохгүй байвал энд загварын дугаараа оруулан татаж авна уу.
Шүүлтүүр нь бөглөрсөн эсэхийг шалгах
Хэт их хог хуримтлагдсын улмаас моторыг хэвийн бус ажиллаж эхлэх эрсдэлээс хамгаалахын тулд шүүлтүүрийг байрлуулдаг. Хэрэв та шүүлтүүрийг нь цэвэрлэх эсхүл солих шаардлагатай болсон бол урьдаар гарын авлагатай танилцана уу. Гарын авлага дээрх зааварчилгаа нь загвар бүрээс хамаарч харилцан адилгүй байна. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг олохгүй байвал энд загварын дугаараа оруулан татаж авна уу.