Тоос сорогчийн соролтын хүч суларахад дараах хэд хэдэн шалтгаан байж болно. Тиймээс та доорх хувилбаруудын аль нэг нь таны асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхийг шалгаж үзнэ үү.
Тоос хуримтлууагч эсхүл хогны уутыг шалгах
Хэрэв таны тоос сорогчийн соролтын хүч суларсан бол түүний тоос хуримтлууагч эсхүл хогны уутыг нь хоослох шаардлагатай болсныг илэрхийлж байгаа юм. Ихэнх Beko тоос сорогчид хогны уут нь дүүрснийг илтгэх индикатор гэрэлтэй байдаг. Энэ бол та өөрийн төхөөрөмжийн хогны уутыг цэвэрлэх эсхүл солих шаардлагатай болсныг мэдэж болох хамгийн энгийн бөгөөд баталгаатай аргуудын нэг юм.
Шүүлтүүрүүд нь бөглөрсөн эсэхийг шалгах
Тоос сорогчууд нь төрөл бүрийн торон эсхүл хөөсөн шүүлтүүрүүдтэй байдаг. Хэрэв та түүнийг зөв зохистой байдлаар цэвэрлэх эсхүл сольж байхгүй бол амархан бөглөрөх хандлагатай байдаг. Чухам энэхүү шалтгааны улмаас тоос сорогчийн сорох хүч нь буурдаг. Тоос сорогчийн шүүлтүүрийг хэрхэн цэвэрлэх талаар ерөнхий ойлголтуудыг та эндээс харах боломжтой.
Хэрэв та тоос сорогчийн шүүлтүүрийг хэрхэн цэвэрлэх талаар мэдээлэл авах шаардлагатай болсон бол урьдаар гарын авлагатай танилцана уу. Гарын авлага дээрх зааварчилгаа нь загвар бүрээс хамаарч харилцан адилгүй байна. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг олохгүй байвал энд загварын дугаараа оруулан татаж авна уу.
Тоос сорогчийн хоолой нь бөглөрсөн эсэхийг шалгах
Хэрэв тоос сорогчийн хоолой нь бөглөрсөн бол түүний сорох хүч нь сулардаг. Энэ тохиолдолд та өөрийн төхөөрөмжийн хоолой болон бусад эд ангиудын нь салгаж түүнд ямар нэгэн тоос шороо, үс эсхүл бөмбөлөг зүйл гэх мэт гадны биет орж агаар нэвтэрхий боломжгүй болгосон эсэхийг нь нягтална уу. Та урт саваа эсхүл шүүрний ишээр хоолойг бөглөж байгаа зүйлийг түлхэн гаргах боломжтой.
Хоолой нь хагарсан эсхүл урагдсан эсэхийг шалгах
Хэрэв хоолой нь хагарсан эсхүл урагдсан бол хоолойгоор дамжих агаар гадагш алдагдаж түүний соролтын хүчинд сөргөөр нөлөөлдөг. Хэрэв та төхөөрөмжийн хоолой нь урагдсан эсхүл хагарсан болохыг илрүүлсэн бол нэн даруй эрх бүхий төлөөлөгчтэй холбогдон шийдвэрлүүлнэ үү.
Шотка эсхүл буланд ямар нэг зүйл орж бөглөрсөн эсэхийг шалгах
Шоткыг нь дээш харуулж тавиад түүний бул болон шоткаг нь цэвэрлэнэ. Төхөөрөмжийг тодорхой хугацаанд ашигласны дараа тоос шороо эсхүл үс зэрэг зүйлс орж наалдсны улмаас тоос сорогч бөглөрөх эсхүл зууралдах асуудал үүсч болзошгүй. Зарим төрлийн шоткануудыг салгаж аваад цэвэрлэхэд их хялбар байдаг. Харин салгаж авах боломжгүй шоткатай бүтээгдэхүүнийг цэвэрлэх шаардлагатай болсон бол урьдаар гарын авлагатай танилцана уу. Гарын авлага дээрх зааварчилгаа нь загвар бүрээс хамаарч харилцан адилгүй байна. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг олохгүй байвал энд загварын дугаараа оруулан татаж авна уу. T
Бүх эд ангиуд нь зөв зохистой угсрагдсан эсэхийг нягтлан шалгах
Эд ангиуд нь суларч салж унасан бол соролтын хүч буурахад нөлөөлөдөг. Тиймээс та өөрийн төхөөрөмжийн тоос хуримтлуулагч, хогны уут, уян болон шулуун хоолой, шотка зэрэг эд ангиуд нь зөв зохистой угсрагдсан эсэхийг нягтлан шалгана уу.
Техникийн холбогдолтой асуудлуудыг тооцож үзэх
Хэрэв асуудлууд шийдвэрлэгдэж чадахгүй хэвээр байсаар байвал таны төхөөрөмж техникийн гэмтэлтэй байна гэсэн үг юм. Хэрэв та өөрийн төхөөрөмжийг техникийн гэмтэлтэй байж болзошгүй гэж сэжиглэж байвал эрх бүхий үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.