Тоос сорогчууд нь хөөс эсхүл торон шүүлтүүрүүдтэй байдаг.Тэдгээрээс заримыг нь цэвэрлээд дахин ашиглах боломжтой байдаг бол заримыг нь тодорхой цаг хугацааны давтамжтайгаар сольж байх шаардлагатай. Энэхүү давтамж нь таны хэрэглээний дадлаас хамаарч харилцан адилгүй байх боломжтой бөгөөд дараах зааварчилгааны дагуу ажиллах шаардлагатай.
Төхөөрөмжид шүүлтүүр суулгах эсвэл цэвэрлэж байх үедээ түүнийг эхлээд цахилгаан тэжээлээс салгасан байна. Хэрэв тоос сорогчийнхоо талаар илүү мэдээлэл авах шаардлагатай бол энэ талаар хэрэглэгчийн гарын авлагаас харж танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олохгүй бол төхөөрөмжийнхөө загварын дугаарыг энд оруулаад шууд татаж аваарай.
Дахин ашиглах боломжтой шүүлтүүрүүд
Дахин ашиглах боломжтой шүүлтүүрүүдийг усаар угаах гэх мэт аргуудаар цэвэрлэж болно. Дахин ашиглах боломжтой шүүлтүүрийг ихэвчлэн хөөсөөр хийсэн байдаг бөгөөд тоос сорогчийн соролтын хүч нь суларч эхлэх шинж тэмдэг ажиглагдаж эхлэх үед түүнийг цэвэрлэх шаардлагатай. Мөн түүнчлэн шүүлтүүрээ буцааж угсрахаас өмнө түүнийг бүрэн хатаасан байх шаардлагатай юм.
HEPA шүүлтүүр
HEPA буюу өндөр үр ашигт тоосонцорын шүүлтүүр нь 0.3 микрон хэмжээтэй тоосонцорыг шүүж, тоос, шороо агаарт буцаж цацагдахаас сэргийлдэг. HEPA шүүлтүүрийг ихэвчлэн 6 сар тутамд нэг удаа солиход тохиромжтой байдаг. Та зөвхөн албан ёсны эрх бүхий дилерүүд эсвэл үйлчилгээний төвүүдээс шүүлтүүрийг худалдан авч ашиглана уу.
Шүүлтүүрээ тогтмол шалгаж заншина уу
Хэрэв шүүлтүүр нь бөглөрөх юм бол таны төхөөрөмжийн сорох хүч суларч, түүний доторх агаарын урсгалыг хязгаарлан, тоос сорогчийг хэт халаах эрсдэлтэй байдаг. Үүний үр дүнд таны тоос сорогчийн эд анги эсвэл мотор эвдэрч болзошгүй. Шүүлтүүрийнхээ хэвийн нөхцөл байдлыг тогтмол хянаж, шаардлагатай арга хэмжээг авч байна уу.