Эрчим хүчний зарцуулалтын шошгоноос та бүтээгдэхүүний талаар олон үнэ цэнэтэй мэдээллүүдийг авах боломжтой. Тэрхий шошго дээр чухам ямархуу мэдээллүүд байгаа тэдгээр нь ямар утга илэрхийлдэг болохыг бүгдээрээ харцгаая.
ЕХ-ны цахилгаан зарцуулалтын шошго гэж юу вэ?
ЕХ-ны эрчим хүчний зарцуулалтын шошго гэдэг бол гэр ахуйн цахилгаан барааны цахилгаан зарцуулалтын үр ашгийг тооцдог ЕХ-оос журамлан гаргасан стандарт систем юм. ЕХ-ны цахилгаан зарцуулалтын шошго нь хамгийн анх 1994 онд хэрэглэгдэж байжээ. Тэр цагаас хойш ЕХ-ны цахилгаан зарцуулалтын шошго нь төрөл бүрийн бүтээгдэхүүний ангилалыг оруулж, олон удаагийн шинэчлэлт хийсэн байна.
ЕХ-ны цахилгаан зарцуулалтын шошго нь эрчим хүчний хэрэглээг бууруулахтай холбоотой дараах 2 зорилготой:
- Хэрэглэгчид эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг сонгох, хялбар ойлгомжтой замаар шалгуур тогтоох
- Мөн компани, ААН-үүдийг эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрлэлд оновчтой хөрөнгө оруулалт хийхэд нь туслах
Цахилгаан зарцуулалтын шошго нь тухайн бүтээгдэхүүний жилийн эрчим хүчний зарцуулалт, дуу чимээний түвшин, тухайн бүтээгдэхүүний хүчин чадал зэрэг үнэ цэнэ бүхий олон мэдээллүүдийг агуулдаг. Өөрөөр хэлбэл энэ нь та шинээр тоос сорогч худалдан авах үедээ анхаарал хандуулдаг чухал мэдээллүүдийг багцлан хүргэсэн байдаг гэж ойлгож болох юм.
Тоос сорогчийн цахилгаан зарцуулалтын шошго дээр юу байдаг вэ?
Тоос сорогч нь яг үнэндээ 2014 онд буюу ЕХ-ны цахилгаан зарцуулалтын шошгоны жагсаалтад хамгийн сүүлд орсон бүтээгдэхүүн юм. Хэдийгээр энэхүү бүтээгдэхүүн нь угаасаа хэрэглэгчдийн таашаалыг аль хэдийнээ хүртсэн байсан боловч шошго тавиулах эсэх дээр үйлдвэрлэгчид ямар нэгэн маргаан гаргаагүй юм. Гэхдээ бодит байдал дээр энэхүү шошго тэмдгийг 2018 оны 11 сард ЕХ-ны шүүхээс цуцалсан юм.
Мөн 2017 онд ЕХ-ноос 900 ваттын чадалтай утасгүй тоос сорогчийг зах зээл дээр танилцуулсан билээ. Хэдийгээр ЕХ-ны шүүхээс энэхүү журмыг хүчингүй болгосон боловч энэхүү журмыг үйлдвэрлэгчид үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа юм.
Өнөөдөр тоос сорогч худалддаг бодит болон онлайн дэлгүүрүүд энэхүү журмын хамгийн сүүлийн шинэчилсэн стандарт бүрийг даган мөрдөж ажилласаар байна. Тиймээс илүү зүйл нуршилгүйгээр цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг энд та бүхэнд хүргэхээр шийдлээ.
Үнэлгээ, тоо тус бүр нь чухам ямар утга илэрхийлдэг болохыг дэлгэрэнгүй уншиж танилцана уу.
01.
Цахилгаан зарцуулалтын ангилал (A-аас D хүртэл)
Цахилгаан зарцуулалтын шошго дээрх эрчим хүчний үнэлгээний тэмдэглэгээ нь тоос сорогчийн ажиллагааны түвшинг тодорхойлдог. Тоос сорогчийн хувьд цахилгаан зарцуулалтын үнэлгээ нь А++-ээс D хүртэл байхад хангалттай юм. Энэхүү шатлал нь өсөх тутам нь тухайн тоос сорогчийн үнэ нь бага зэрэг өсөх боловч ашиглалтын зардал багатай байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн байх болно.
02.
Жилийн цахилгаан зарцуулалтын хэмжээ (kW цаг/жил)
Тоос сорогчийн цахилгаан зарцуулалтын шошг дээрх жилд ойролцоогоор зарцуулагдах цахилгааны хэмжээ гэх мэдээлэл нь "Гэр ахуйн цэвэрлэгээний 50 гол ажил" гэсэн ерөнхий тооцоолол дээр үндэслэн гаргасан байдаг ч төдийлөн бүрэн оновчтой зүйл биш юм. Гэсэн хэдий ч хэрэв та кВт.ц тутамд хэдэн төгрөг төлж байгаагаа мэдэж байгаа бол тоос сорогчоо ашиглахад жил бүр хэр их зардал гарахыг ойролцоогоор тооцоолж болно.
Тоос сорогчийн ажиллагаатай холбоотой бодит үзүүлэлтийг нь шалгахад тохиромжтой 2 төрлийн үнэлгээний арга байдаг. Үүнд хивс болон хатуу шалан дээрх хог шороог хэрхэн соруулж байгааг нь үнэлэх гэсэн 2 ойлголт багтдаг.
03.
Тоос бужигнуулалт (A-аас D хүртэл)
Тоос сорогчийн бужигнуулалт гэдэгт тоос сорогчийн уут эсхүл цилиндрээс чухам хичнээн хэмжээний тоос дахин агаарт гарч байгааг илэрхийлэх хэмжээ юм. Тоос сорогч дээрх цахилгаан зарцуулалтын шошго нь тоосжилтыг А-аас D хүртэл ангилж өгсөн байдаг. Хэрэв таны гэр бүлийн гишүүдээс хэн нэгэн нь харшил эсхүл астма өвчтэй бол дээрх үзүүлэлт нь таны заавал шалгах ёстой үзүүлэлтүүдийн тэргүүн эгнээнд байх ёстой юм.
04.
Хатуу болон хивсэнцэр шалан дээрээс тоос авах (A-аас D хүртэл)
Мөн тоос сорогч дээрх цахилгаан зарцуулалтын шошго нь уг төхөөрөмж хивс, хатуу шалнаас шороог хэр сайн соруулж байгааг илэрхийлэх үзүүлэлт болдог. Энэхүү үнэлгээг А-аас D хүртэл үсгээр тэмдэглэнэ. Тиймээс та өөрийн гэр ахуйн нөхцөлийг бүрэн тодорхойлсны дараа сонголтоо хийнэ үү.
05.
Дуу чимээний түвшин (dB)
Тоос сорогчийн цахилгаан зарцуулалтын шошго дээрээс таны олж авч болох хамгийн сүүлийн мэдээлэл бол түүний ажиллаж байх явцдаа гаргадах дуу чимээ юм. Ихэнх тоос сорогчуудын гаргадаг дуу чимээ нь 80 - 100 dB-ийн хооронд байдаг. Өөрөөр хэлбэл тоос сорогчоос гардаг дуу чимээний түвшин нь гэрийн харилцуур утаснаас гардаг дуу чимээтэй нэгэн ижил түвшинд байдаг. Тиймээс 70 dB-аас доош түвшний дуу гаргадаг тоос сорогчийг чимээгүй тоос сорогч гэж тооцдог юм.
Та ягаад цахилгаан эрчим хүч зарцуулалтын үр ашгийн талаар анхаарах ёстой вэ?
Үүнд дараах 2 шалтгаан бий:
1. Таны өрхийн төсөв
2. Та бидний амьдарч буй байгаль орчин
Хэдийгээр ажиллагаа сайтай тоос сорогч нь арай үнэтэй байдагч цахилгааны зардал бага гаргадаг. Цахилгааны зарцуулалт багатай тоос сорогч нь таны ашиглалтын зардлыг 50 хувь хүртэл бууруулж өгөх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа 2 жилийн дотор нөхөж олох боломжийг олгодог.
Өнөөдөр дэлхий дахинаа хаа сайгүй цахилгаан хэрэглээний үнэ өртөг улам бүр өссөөр л байна. Эрчим хүчний нөөц улам бүр багасах тутам бидний амьдралд түүний хэрэгцээ эсрэгээрээ улам бүр нэмэгдсээр байгаа юм. Европын зөвлөлөөс гаргасан мэдэгдлийн дагуу магадгүй энэхүү зардал нь таны төхөөрөмжийн ашиглалтын хугацаанд 70 Евро хүртэл нэмэгдэж болохыг сануулж байгаа юм. Мөн энэхүү тооцоонд цаг тутам өсөн нэмэгдэж буй үнийн өсөлтийн хурдатгалыг хараахан тооцоогүй болно.
Та магадгүй "ганцхан тоос сорогч юуг өөрчилж чадаа аж дээ" гэж бодож болох юм. Гэвч бодит байдал тийм биш юм. Үнэндээ үүнд хүн бүрийн хамтын зүтгэл шаардлагатай байдаг. Цаг тутам ойртож буй нөөцийн хомстол болон байгаль орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж эрчим хүчний хэмнэлт хийх нь өнөө ч тэр ирээдүйд ч тэр өчүүхэн ч илүүц болохооргүй билээ.
Хэрэв Европ даяараа эрчим хүчний хэмнэлттэй тоос соруулагч авч ашигла эхэлвэл нийтдээ 20 TWh (өөрөөр хэлбэл 20 000 000 000 kWh!) цахилгаан эрчим хүчийг жил бүр хэмнэж чадахсан билээ. Мөн үүн дээр нэмэх нь жил бүр 6 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) агаар мандалд нэвтрэхээс давхар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Энэ нь 8 дунд оврын цахилгаан станцаас ялгаруулж буй CO2-той тэнцэж байгаа юм.
Тоос сорогчийн эрчим хүчний хэмнэлттэй холбоотой ямар маргаанууд байдаг вэ?
Тоос сорогчид цахилгаан зарцуулалтын түвшний шошго бий болгож өгснөөр үйлдвэрлэгчид илүү хүчтэй мөртөө цахилгаан зарцуулалт багатай мотор бий болгох тал дээр илүү өндөр анхаарал хандуулж эхлэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Энэхүү журмыг анх гарч эхлэхэд тоос сорогчийн хүчин чадал нь муудчих вий гэж санаа зовсон хүмүүс маш их гарч байсан юм. Та бараг итгэхгүй ч байж магад, 2010 оны эхээр 1600 Вт-ын хүчин чадалтай тоос сорогчийг дахиж үйлдвэрлэгдэн гарахгүй нь гэж эмээсэн нийгмийн бүлэг Европод "тоос соруулагчийн солиорол" гэх үзэгдлийг гаргаад авсан юм. Хүмүүс тэр үед 1600 Вт-ийн хүчин чадалтай сүүлчийн тоос сорогчийг дуусах хүртэл хоорондоо булаацалдах шахам өрсөлдөж байсан үе. Чухам үүний улмаас тэр үед тоос соруулагчийн борлуулалт тэр үед огцож өсөж байсан түүхтэй.
Гэвч бодит байдал тэдний бодсоноос эсрэгээрээ байсан юм. 2014 оноос эхлэн тоос соруулагчийн цэвэрлэх чадал, эрчим хүчний зарцуулалт нь урьд урьдыхаасаа илүү үр ашигтай болж чадсан билээ.
Гэсэн хэдий ч энэхүү үр ашгийн тооцоог нь шалгах арга харьцангуй маргаантай байдаг юм. Улмаар 2018 оны 11 сарын 8-ны өдөр Европын ерөнхий шүүхээс тоос сорогчийн цахилгаан зарцуулалтын шошготой холбоотой журмыг хүчингүй болгосон билээ. Шүүхээс хов хоосон тоос сорогч дээр туршилт хийсэн үр дүнг бодит амьдрал дээрх үр дүнтэй харьцуулах нь утгагүй зүйл гэж үзсэн байна. Тиймээс яг үнэндээ үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүн дээр ЕХ-ны цахилгаан зарцуулалтын шошгыг цаашид заавал наах үүрэг хүлээхээргүй болсон юм.
Нөгөө талаасаа ЕХ 2020 онд цахилгаан хэрэгслийн эрчим хүчний зарцуулалтын талаарх бодлогодоо томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Энэхүү шинэчилсэн журамд тоос сорогчийн цахилгаан зарцуулалтын шошго заавал наах талаар зааварчилгаа орсон байж болзошгүй гэж зарим хүмүүс таамаглаж байгаа юм.
Нэмж дурдахад энэхүү шинэчилсэн журамд өнөөг хүртэл тусгагдаж чадаагүй байсан утасгүй тоос сорогчид зориулсан зохицуулалтыг оруулж өгөх нь дамжиггүй юм гэж олон хүмүүс найдаж байгаа юм. Одоо тэгэхээр бид тоос сорогчийн цахилгаан зарцуулалтын журамд чухам юу тохиолдож болохыг харахын тулд хүлээх л үлдлээ дээ.