Таны мэдэх ёстой бүх зүйл

хөлдөөгч

Түгээмэл асуултууд

Та өөрийн хөлдөөгчийг зөв тэгш байрлуулснаар таны хөлдөөгч хэвийн ажиллах боломжтой болох болно. Тиймээс та өөрийн төхөөрөмжийг хоёр хажуу талаар нь болон хойноос нь урагш хөдөлгөөд үзээрэй. Хэрэв энэ нь хэт их хөдөлж байвал төхөөрөмжийн хөлнүүд нь эсхүл шал нь тэгж бус байгааг илэрхийлж байгаа хэрэг юм. 

 

Энэ тохиолдолд та тэгш ус ашиглан хэмжилт хийх шаардлагатай. Хэрэв хөл эсхүл шалны гадаргуу нь тэгш бус болох нь тогтоогдвол урд 2 хөлний доор байрлах тохируулагчийг цагийн зүүний дагуу эсхүл эсрэг тийш нь шаланд хүрч хөдөлгөөнгүй болтол нь эргүүлэх шаардлагатай.

Та өөрийн хөлдөөгчийг ашиглаж эхлэхээсээ өмнө хэсэг хугацаанд сул байлгах шаардлагатай. Хөлдөөгчийг байршуулсны дараа компрессорын масло нь тогтворжтол хамгийн багадаа 4 цаг цахилгаан тэжээлд залгалгүй байлгах шаардлагатай байдаг. 

 

Улмаар та 4 цаг өнгөрсний дараа төхөөрөмжийг цахилгаан тэжээлд залгах боломжтой болно. Улмаар термостатын удирдлагыг ON дээр тавьж асаах ба харин харин хүнсний бүтээгдэхүүнийг шууд хийж үл болно. Учир нь та эхлээд хүнсний бүтээгдэхүүнийг аюулгүйгээр хөргөөх боломжтой болсон хойно нь бүтээгдэхүүнээ хийж болно. Энэ хугацаа ойролцоогоор 12 цаг орчим байдаг. 

 

Хүнсний бүтээгдэхүүн хийхэд хамгийн тохиромжтой температур бол  -18 °C юм. Улмаар хөлдөөгчийн дотор талын температурыг хэмжихдээ нэг аяга спирт эсхүл хүнсний тосон дотор термометр хийн хөлдөөгч дотор тавьна. Улмаар та өөрийн хөлдөөгчийн дотор талын температур таны хүссэн хэмжээнд хүрэх үед хүнсний бүтээгдэхүүнээ хийж болно. 

Хэрэв таны хөлдөөгчийн хаалга нь онгорхой байвал хаалга онгорхой байгааг мэдэгдэх үүрэг бүхий дохиолол хэдэн минутын дараагаас дугарч эхлэх болно. Та энэхүү анхааруулах дохиог сонссоноор хаалга гүйцэт хаагдаагүй байгаа юм байна гэдгийг мэдэх боломжтой болох юм. Та хэдий чинээ эрт энэхүү хаалгыг хаах арга хэмжээ авч чадна дохиолол төдий чинээ эрт унтрах болно.
Ус нь гадна талаасаа дотор тал руугаа хөлдөж эхэлдэг. Улмаар усан доторх аливаа бодисууд нь усыг хөлдөж дуусахаас нь өмнө түүний төв хэсэг рүү түлхэгдэж өгдөг байна. Эдгээр (кальц, шохой гэх мэт эрдэст бодис) бодисууд нь унданд хэрэглэхэд ямар нэгэн хор нөлөө байхгүй. Савласан эсхүл зөөлрүүлсэн ус нь цоргоны устай харьцуулахад төрөл бүрийн бодисын холимог багатай байдаг. Тиймээс эдгээр төрлийн усаар хийсэн мөс нь харьцангуй тунгалаг харагддаг байна. 
Энэ бол хэвийн үзэгдэл юм. Учир нь усны молекулууд мөсний эргэн тойорондох агаартай нэгдэх үзэгдэл явагддаг. Үүнийг  мэргэжлийн хэлэнд сублимац гэж нэрлэдэг. Энэ нь хөлдөөгч гэх мэт чийгшил багатай орчинд харьцангуй мэдэгдэхүйц өндөр хэмжээнд явагддаг байна.

Гадна орчны температураас шалтгаалан таны хөлдөөгч хэвийн ажиллах боломжгүй болж болох юм. Ялангуяа гараж эсвэл халаалтгүй газар төхөөрөмжийг байрлуулсан бол төхөөрөмжийн гадна орчны температур доторх температураас доош орж термостат нь унтрах болно. Энэ тохиолдолд таны хөлдөөгч ажиллахаа больж, доторх хүнсний бүтээгдэхүүнээ гэсгээж эхлэх магадлалтай.

 

Хэрэв та энэхүү нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэж бодож байвал төхөөрөмжийг өөр газар шилжүүлээрэй. Beko хөлдөөгчийг ажиллуулахад тохиромжтой орчны хамгийн бага температурын талаарх мэдээллийг хэрэглэгчийн гарын авлагаас үзэж танилцана уу. Хэрэв та гарын авлагаа олоход хүндрэлтэй байгаа бол бүтээгдэхүүнийхээ загварын дугаарыг ашиглан эндээс татаж авна уу.

 

Цахилгаан тасарсан үед хөлдөөгч дотор хүнсийг хөлдүү чигээр нь байлгах хамгийн сайн арга бол хөлдөөгчийн хаалгыг хааж орхих явдал юм.

 

Beko хөлдөөгч нь цахилгаан тэжээл тасалдсан үед 10-18 цагийн турш хүнсийг хөлдүүгээр нь хадгалсаар байх боломжтой байдаг. Энэ нь дулаан тусгаарлагч цүнх гэх мэт бусад аргуудттай харьцуулахад хамаагүй өндөр үр дүн юм. Энэ хугацаанд хөлдөөгчийн хаалгыг аль болох нээхгүй байхыг хичээх хэрэгтэй.

 

Та өөрийн хөлдөөгчийн хүнсний бүтээгдэхүүнийг хөлдүүгээр нь байлгах бодит цагийн талаарх мэдээллийг хэрэглэгчийн гарын авлагаас харж танилцана уу. Хэрэв та гарын авлагаа олоход хнүдрэлтэй нөхцөл байдалд байгаа бол бүтээгдэхүүнийхээ загварын дугаарыг ашиглан эндээс татаж авна уу.

 

Хэрэв цахилгаан нь заасан хугацаанаас илүү урт хугацаанд тасарсан бол тэдгээр гэссэн хүнсийг дахин буцааж хөлдөөж болохгүй гэдгийг хатуу санах хэрэгтэй.

If the power outage lasts longer than the specified time, remember that you should not refreeze thawed food.

Beko хөлдөөгч бүр нь өөрийн гэсэн давхардашгүй дугаартай байдаг. Энэхүү дугаар нь таны төхөөрөмжийн дотор талд зүүн гар талын ханан дээр байрлаж байгаа болно. 
general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.