Таны мэдэх ёстой бүх зүйл

хөлдөөгч

Түгээмэл асуултууд

Хэрэв таны хөлдөөгчийн хаалга нь онгорхой байвал хаалга онгорхой байгааг мэдэгдэх үүрэг бүхий дохиолол хэдэн минутын дараагаас дугарч эхлэх болно. Та энэхүү анхааруулах дохиог сонссоноор хаалга гүйцэт хаагдаагүй байгаа юм байна гэдгийг мэдэх боломжтой болох юм. Та хэдий чинээ эрт энэхүү хаалгыг хаах арга хэмжээ авч чадна дохиолол төдий чинээ эрт унтрах болно.
Ус нь гадна талаасаа дотор тал руугаа хөлдөж эхэлдэг. Улмаар усан доторх аливаа бодисууд нь усыг хөлдөж дуусахаас нь өмнө түүний төв хэсэг рүү түлхэгдэж өгдөг байна. Эдгээр (кальц, шохой гэх мэт эрдэст бодис) бодисууд нь унданд хэрэглэхэд ямар нэгэн хор нөлөө байхгүй. Савласан эсхүл зөөлрүүлсэн ус нь цоргоны устай харьцуулахад төрөл бүрийн бодисын холимог багатай байдаг. Тиймээс эдгээр төрлийн усаар хийсэн мөс нь харьцангуй тунгалаг харагддаг байна. 
Энэ бол хэвийн үзэгдэл юм. Учир нь усны молекулууд мөсний эргэн тойорондох агаартай нэгдэх үзэгдэл явагддаг. Үүнийг  мэргэжлийн хэлэнд сублимац гэж нэрлэдэг. Энэ нь хөлдөөгч гэх мэт чийгшил багатай орчинд харьцангуй мэдэгдэхүйц өндөр хэмжээнд явагддаг байна.

Гадна орчны температураас шалтгаалан таны хөлдөөгч хэвийн ажиллах боломжгүй болж болох юм. Ялангуяа гараж эсвэл халаалтгүй газар төхөөрөмжийг байрлуулсан бол төхөөрөмжийн гадна орчны температур доторх температураас доош орж термостат нь унтрах болно. Энэ тохиолдолд таны хөлдөөгч ажиллахаа больж, доторх хүнсний бүтээгдэхүүнээ гэсгээж эхлэх магадлалтай.

 

Хэрэв та энэхүү нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэж бодож байвал төхөөрөмжийг өөр газар шилжүүлээрэй. Beko хөлдөөгчийг ажиллуулахад тохиромжтой орчны хамгийн бага температурын талаарх мэдээллийг хэрэглэгчийн гарын авлагаас үзэж танилцана уу. Хэрэв та гарын авлагаа олоход хүндрэлтэй байгаа бол бүтээгдэхүүнийхээ загварын дугаарыг ашиглан эндээс татаж авна уу.

general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.

Beko

Licensee limited to certain jurisdictions