Таны мэдэх ёстой бүх зүйл

хиншүү соруулагч

Түгээмэл асуултууд

Хэрэв таны хиншүү сорогч агаар сэлгэгчтэй бол карбон шүүлтүүр хийх шаардлагагүй байдаг. Хиншүү сорогч нь метал тос шүүгч бус харин гадна талаас агаар сэлгэж оруулдаг. Хэрэв таньд агаар сэлгэгчийн холболт байхгүй бол таньд карбон шүүлтүүр хэрэг болох нь дамжиггүй юм. 

Та өөрийн хиншүү сорогчийг карбон шүүлтүүр ашиглаж болох эсэхийг баталгаажуулахыг хүсвэл хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.

Хэрэв та агаар сэлгэгчгүй хишнүү сорогч ашиглаж байгаа бол та карбон шүүлтүүр ашигладаг болох нь дамжиггүй юм. Карбон шүүлтүүр нь нэг удаагийн ашиглалтын зориулалттай бөгөөд хэрэглэж дуусмагц заавал солих шаардлагатай. Бидний зүгээс карбон шүүлтүүрийг ойролцоогоор 6 сар тутамд 1 удаа сольж байхыг зөвлөж байна. Хэрэв та хүнсээ ихэнхдээ шарж хэрэглэдэг бол карбон шүүлтүүрийг магадгүй 3-4 сар тутамд нэг удаа сольж байх шаардлагатай байж болох юм. 

 

Карбон шүүлтүүрийг хэрхэн салгаж авах, хэрхэн солих талаар мэдээллийг хэрэглэгчийн гарын авлага дээрээс шалгах боломжтой.Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.

 

Хиншүү соруулагч болон түүний шүүлтүүрийг хэрхэн цэвэрлэх талаар зааварчилгааг гарын авлага дээрээс харна уу. 

Та өөрийн хиншүү соруулагчийг плитканаас дээш тодорхой түвшний өндөрт байрлуулсан байх шаардлагатай. Энэхүү зай нь хиншүү соруулагчийн задлах хүчин чадал, гал тогооны өрөөний зай талбай болон плитканы овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байж болно. Бидний зүгээс цахилгаан плитканы хувьд энэ зайг хиншүү соруулагчийн хамгийн доод хэсгээс 50см, газан плитка болон хосолмол ажиллагаатай плитканы хувьд 65см байх нь хамгийн тохиромжтой байх болно гэж зөвлөхөөр байна. Хэрэв таны хиншүү соруулагч үүнээс дээш хэт өндөрт байрлавал өөх тос, уур болон утааг үр дүнтэйгээр задлаж чадахгүй байх магадлалтай юм. 

Хэрэв таньд угсралт суурилуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бүтээгдэхүүний гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.

Төхөрөмжөөс гэрлийг нь салгаж авахаас өмнө түүнийг цахилгаан тэжээлээс салсан эсэхийг нь нягтлан шалгаарай. Хэрэв гэрэл нь халуун байвал түүнийг хөрөхийг нь сайтар хүлээгээрэй. 

Гэрэлийг салгаж авахын тулд түүний гадна талын хайрцгийг нь түлхэж, нар зөв эргүүлнэ. Улмаар гэрлээ нар буруу эргүүлснээр нь салж гарах боломжтой болно. 

 

Төхөөрөмжийн гэрэлтүүлгийн байршил нь түүний загвар моделиос хамааран харилцан адилгүй байдаг. Та өөрийн хэрэглэгчийн гарын авлага дээрээс гэрэл чийдэнг байршуулах байршлынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу. Мөн та гэрэл чийдэнг нь сольж байгаа бол гарын авлага дээр заасны дагуу хуучин гэрэлтэй ижил загварын гэрэл суулгаж ашиглана уу. 

Бүх Beko хиншүү соруулагчид нь давхардашгүй сериал дугаартай байдаг. Энэхүү дугаар нь металл өөх тосны шүүрэн дээр байрладаг. 
general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.

Beko

Licensee limited to certain jurisdictions