Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?

1 мин унших

Хэрэв хиншүү соруулагчийн гэрэл нь ажиллахгүй байвал хэрхэн засварлах вэ?

Хэрэв хиншүү соруулагчийн гэрэл нь ажиллахгүй байвал хэрхэн засварлах вэ?
Хэрэв хиншүү соруулагчийн гэрэл нь ажиллахгүй байвал хэрхэн засварлах вэ?

 

 

Хиншүү соруулагчийн гэрэл нь асахгүй байх хэд хэдэн шалтгаан байж болно. Тиймээс та доорх тохиолдлуудын алин болохыг тодорхойлж, асуудлаа шийдвэрлэнэ үү. 

 

 

Цахилгаан тэжээлийн холболтыг шалгах 

Төхөөрөмж дээрх гэрэл болон гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд ажиллаж байгаа эсэх болон цахилгаан тэжээлтэй холбогдосон байгаа эсэхийг нягтлан шалгана. Хэрэв таны бусад цахилгаан хэрэгсэл ажиллаж байгаа бөгөөд таны төхөөрөмж цахилгаан тэжээлтэй холбогдсон мөртөө ажиллахгүй байвал гал хамгаалагч нь шатсан байж болох юм. Энэ тохиолдолд мэргэжлийн цахилгаанчинд хандан засварлуулна уу. 

 

 

 

 

Гэрлийн ламп нь гэмтсэн эсхүл шатсан эсэхийг шалгах 

 

Гэрлийн ламп нь заримдаа гэмтсэн эсхүл шатсан байж болно. Хэрэ лампных нь шил нь харласан байвал шатсан байх магадлалтай ба энэ үед лампыг заавал солих шаардлагатай. 

 

Лампыг солихоос өмнө төхөөрөмжөө цахилгаан тэжээлээс салгасан байна. Хэрэв ламп нь халуун байвал түүнийг хөрөхийг хүлээгээрэй. Лампыг салган авахдаа түүний гадна талын хайрцаг дээр нь дарж нар буруу эргүүлнэ. Улмаар шинэ лампыг нар зөв эргүүлэн хийж өгнө. Хэрэв та хуучин лампыг нь шинээр сольж байгаа бол гарын авлага эсхүл хиншүү соруулагчийн гэрлийн орчимд байх зааварчилгааны дагуу өмнөх ламптай нь адил загварын ламп хийж өгөөрэй.  

 

Ламп нь хиншүү соруулагчийн загвар моделиос хамааран харилцан адилгүй байдаг. Хэрэв та гэрлийн лампаа хэрхэн хаана байрлуулахыг мэдэхийг хүсвэл хиншүү соруулагчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу. 

 

 

Ажилтантай холбогдох уу?