Хиншүү соруулагч нь хэд хэдэн шалтгааны улмаас огт сорохгүй байж болно. Тиймээс та доорх тохиолдлуудын алин болохыг тодорхойлж, асуудлаа шийдвэрлэнэ үү.
Таны хиншүү соруулагчийн өөх тос задлах чадамж нь өрөөний хэмжээнд тохирсон эсэхийг нягтлан шалгана уу.
Магадгүй таны хиншүү соруулагчийн өөх тос задлах хүчин чадал нь өрөөний хэмжээнд нийцэхгүй байж болох юм. Хиншүү соруулагч нь м3 эзлэхүүнээс хамааран өөх тос задлах чадамж нь харилцан адилгүй байдаг. Тиймээс энэхүү чадамжаас нь шалтгаалан тохирох төхөөрөмжийг сонгох шаардлагатай болдог. Энэ тохиолдолд та өөрийн төхөөрөмжийн параметр үзүүлэлтүүдийг гал тогооныхоо хэмжээтэй харьцуулан тооцоолол хийж үзнэ үү.
Төхөөрөмжийг зөв зохистой байршилд байрлуулсан эсэхийг тодорхойлно уу.
Төхөөрөмжийг хамгийн өндөр хүчин чадлаар нь ажиллуулахын тулд түүнийг плитканаас дээш тохиромжтой өндөрт байршуулах шаардлагатай байдаг. Энэ нь мэдээж хэрэг тухайн төхөөрөмжийн өөх тос задлах хүчин чадал болон өрөөний хэмжээ мөн плитканаас шалтгаалдаг. Ихэнх тохиолдолд бид хиншүү соруулагчийг плитканаас дээш 65см өндөрт байрлуулахыг зөвлөдөг. Хэрэв таны төхөөрөмж үүнээс илүү дээш өндөрт байрладаг бол таны хиншүү соруулагч өөх тос, уур, утаа хярвасыг тийм ч үр дүнтэй задалж чадахгүй байдж болох юм.
Төхөөрөмжийн угсралтын талаар дэлгэрэнгүйг гарын авлагаас харж танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.
Техникийн асуудал байгаа эсэхийг нягтлан шалгах
Хэрэв асуудал хэвээр үргэлжилсээр байвал таны төхөөрөмж магадгүй техникийн асуудалтай байж болох юм. Хэрэв та энэхүү нөхцөл байдал үүссэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бол эрх бүхий үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.