Таны мэдэх ёстой бүх зүйл

шарах шүүгээ

Түгээмэл асуултууд

Шарах шүүгээ доторх ламп нь түүн дотор хэт өндөр температур үүсэхээс сэргийлэх зорилготой эд анги юм. Энэхүү лампыг солихоосоо өмнө шарах шүүгээг унтраасан эсэхийг шалгаж, хөргөөсний дараа тухайн үйлдлийг гүйцэтгэж болно. Гэрлийн лампын байршлыг тодорхойлохын тулд төхөөрөмжийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.

 

Эхлээд лампны гадна бүрхүүлийг салган авч лампаа нар буруу эргүүлэн салгаж авна. Гарын авлага дээр заасантай нэгэн ижил загварын лампыг ашиглана. Лампын байршлыг зөв олж тогтоон нар зөв эргүүлж буцаан суулгаж өгнө. Улмаар лампын бүрхүүлийг нар зөв эргүүлэн суулгаж өгнө. 

Тиймээ энэ бол хэвийн үзэгдэл. 

Газ шатах үед хамгийн түрүүнд үүсдэг бүтээгдэхүүн бол нүүрс хүчлийн давхар исэл болон усны молекулууд байдаг. Үүний үр дүнд шарах шүүгээ халах үеэр шил цантах үзэгдэл ажиглагддаг. Улмаар шарах шүүгээний температур тогтоосон хэмд хүрэх үед эдгээр уур, цанталт нь удахгүй алга болох болно. Зарим төрлийн өндөр чийгшил шаардлагатай байдаг загас, цацагт хяруу гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах үед ердийн түвшнээс илүү хэмжээний конденсац явагдаж болно. 

Газан шарах шүүгээг асаах үед гал өрдөхийн тулд очлуур нь ажилладаг. Энэхүү товших чимээ нь гал өрдөгдөж эхлэх үед зогсдог. Хэрэв очлуур нь чийгтэй байвал энэхүү чимээ илүү удаан хугацаанд дугаарсаар байж болно. 

Хэрэв очлуурын чимээ нь арилахгүй хэвээр байвал түүний таслуур нь гацсан байж болно. Хэрэв та энэхүү тохиолдол үүссэн байж болзошгүй гэж сэжиглэж байвал албан ёсны эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандана уу. 

Таны шарах шүүгээ ажиллаж байх үедээ эсхүл унтрааснаас хойш хэсэг хугацаанд дүнгэнэх чимээ сонсогдох нь хэвийн үзэгдэл юм. Энэхүү чимээ нь автоматаар хөргөөх системийн сэнс нь ачааллаж байх үед дугардаг юм. Хөргөөх сэнс нь шарах шүүгээг ажиллаж байх үед болон унтарсных нь дараа хэсэг хугацаанд ажиллаж байдаг. Энэхүү сэнс нь шарах шүүгээг шаардлагатай түвшинд хүртэл хөрөхөд автоматаар унтарна. 

 

Хэрэв таны төхөөрөмж энэхүү чимээ гарч байх үед хэвийн ажиллах боломжгүй байвал эрх бүхий засвар үйлчилгээний газарт хандан шийдвэрлүүлнэ үү. 

Шарах шүүгээний ламп нь түүний температур хэт өндөр болохоос хамгаалах үүрэгтэй байдаг. Хэрэв таны төхөөрөмж разеткад холбогдсон боловч гэрэл нь асахгүй байвал таны төхөөрөмжийн ламп нь шатсан байж болох юм. Хэрэв таны лампны шил нь харласан байвал шатсан болох нь гарцаагүй бөгөөд энэ тохиолдолд заавал солих шаардлагатай. 

 

Энэхүү лампыг солихоосоо өмнө шарах шүүгээг унтраасан эсэхийг шалгаж, хөргөөсний дараа тухайн үйлдлийг гүйцэтгэж болно. Гэрлийн лампын байршлыг тодорхойлохын тулд төхөөрөмжийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.

 

Эхлээд лампны гадна бүрхүүлийг салган авч лампаа нар буруу эргүүлэн салгаж авна. Гарын авлага дээр заасантай нэгэн ижил загварын лампыг ашиглана. Лампын байршлыг зөв олж тогтоон нар зөв эргүүлж буцаан суулгаж өгнө. Улмаар лампын бүрхүүлийг нар зөв эргүүлэн суулгаж өгнө. 

Энэ нь таны төхөөрөмж тодорхой хугацааны дараа автоматаар унтарсан байгаа болохыг илэрхийлнэ. Хэрэв та шарах шүүгээгээ үргэлжлүүлэн ашиглах сонирхолтой байгаа бол цагийн тохиргооны функцийг цуцлах шаардлагатай. 

 

Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.

Энэ бол таны шарах шүүгээний цагийн тохиргоо нь дахин шинээр эхэлсэн болохыг илэрхийлж байгаа хэрэг юм. Энэ нь ихэвчлэн цахилгаан тэжээлээс салсан үед тохиолддог. Энэхүү гэрэл нь та цагийн тохиргоогоо дахин шинээр оруулах үед арилах болно.

 

Энэхүү тохиргоог хэрхэн гүйцэтгэх талаар гарын авлага дээрээс харж танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.

Хэрэв та шарах шүүгээндээ боловсруулж буй хоол хүнс эсхүл талх нь жигд бус болцтой байвал температурын тохиргоо хийх шаардлагатай байж болох юм. 

 

Температурын тохироо хийх шаардлагатай эсэхийг мэдэхийг хүсвэл та шарах шүүгээний тусгай зориулалт бүхий термометр ашиглана. Та термометрээ шарах шүүгээний дотор талд орхиод шарах шүүгээгээ өөрийн хүссэн температурт тааруулж тавьна. Улмаар 30 минутын хугацаа өнгөрсний дараа термометрийн үзүүлэлт нь таны тохируулсан температуртай зөрүүтэй байгаа эсэхийг нягтлан шалгана уу. 

Хэрэв таны шарах шүүгээ таны тохируулсан температураас хэт халуун эсхүл тухайн температурт хүрэхгүй бол эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан өөрийн төхөөрөмждөө температурын тохиргоо хийлгүүлнэ үү. 

general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.

Beko

Licensee limited to certain jurisdictions