Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү

1 мин унших

Зэвэрдэггүй ган гадаргууг хэрхэн цэвэрлэх вэ?

Зэвэрдэггүй ган гадаргууг хэрхэн цэвэрлэх вэ
Зэвэрдэггүй ган гадаргууг хэрхэн цэвэрлэх вэ

 

 

Таны цахилгаан хэрэгсэлд зэвэрдэггүй гангаар өнгөлгөө хийж өгсөн байх ба ингэснээр гал тогооны өрөөний дэгжин байдлыг нэмэгдүүлж өгөх нь дамжиггүй юм. Гэхдээ мэдээж хэрэг түүнийг цэвэрхэн байлгах нь бага зэрэг төвөгтэй байж болно. Тиймээс тостой гараар барьсан хурууны хээ эсхүл соронзноос үүдэлтэй наалдамхай үлдэгдлийн алин болохоос үл хамааран энэхүү бяцхан гарын авлага таньд түүнийг толбогүй байлгахад туслах болно.

 

 

Зэвэрдэггүй ган гадаргуутай эд зүйлстэй аль болох зөөлөн харьцаж байх нь зүйтэй юм. Түүн дээр ямар нэгэн хурц өнцөгтэй, арзгар гадаргуутай зүйл ашиглан цэвэрлэгээ хийж болохгүй. Харин үүний оронд зэвэрдэггүй ганг цэвэрлэх зориулалт бүхий зөөлөн даавуу, парлон эсхүл зэвэрдэггүй ган тавцан цэвэрлэхэд зориулагдсан тусгай төрлийн материал ашиглах нь зүйтэй юм. Мөн энэхүү цэвэрлэгээний материалдаа шингээж буй усны хагас литр тутамд нэг халбага хүнсний сода ашиглах нь илүү үр дүнтэй байдаг. 

 

Цэвэрлэгээ хийхдээ чийгтэй даавуу эсхүл парлон ашиглаж, зэвэрдэггүй гангийн хээний дагуу арчиж өгнө. Хэрэв та ойртон харах юм бол зэвэрдэггүй ган материал дээр хөндлөн эсхүл босоо шугамын дагуу ямар нэгэн жигд хэмжээтэй хээ харагдах болно. Зэвэрдэггүй ган гадаргууг угааж цэвэрлэж дууссаны дараа усны дуслаас үүсэх хээ гаргахгүйн тулд түүнийг зөөлөн хуурай алчуураар арчиж өгсөн байх шаардлагатай. Ингээд эцэст нь тал гадаргуу дээр нь өнгөлгөөний бодис түрхээд хээний дагуу хуурай алчуураар дахин нэг удаа арчиж өгөхөд болно. 

 

 

 

Ингээд л боллоо доо. Та дээрх зааварчилгааг алхамын дагуу гүйцэтгэж дууссаны дараа тэрхэн даруйд өнгө нь гялтганасан гайхамшигтай сайхан зэвэрдэггүй ган гадаргуутай төхөөрөмжтэй болсон байх болно. 

 

 

Ажилтантай холбогдох уу?