Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү

2 мин унших

Би шарах шүүгээгээ хэрхэн цэвэрлэх вэ?

Би шарах шүүгээгээ хэрхэн цэвэрлэх вэ
Би шарах шүүгээгээ хэрхэн цэвэрлэх вэ

 

 

Шарах шүүгээ нь таны бэлтгэж буй зоогийг бодитоор хэрэгжүүлж өгдөг боловч зоог бэлтгэж дууссаны дараа түүнийг цэвэрлэнэ гэдэг тийм ч хүсүүштэй ажлуудын нэг биш юм. Энэхүү ашиглалтын зааварчилгаад бид шарах шүүгээг цэвэрлэх хамгийн шилдэг Beko технологийн аргуудыг зааж өгсөн болно. Энэхүү технологийн арга нь таны ажлыг улам илүү хялбаршуулж өгөх болно. 

 

 

 

Тогтмол цэвэрлэгээ хийж өгөх

 

Хэрэв та уламжлалт хэв загварын шарах шүүгээ худалдан авсан бол түүнд тохирсон хамгийн шилдэг арга бол тогтмол цэвэрлэж байх юм. Хоол хүнсийг удаа дараалан шарж боловсруулах тусам аливаа хоолны үлдэгдэл хуримтлагдсаар улам хатуу болж хувирдаг. Тиймээс шарах шүүгээгээ ашиглаж дуусах бүрдээ асгарсан, гоожсон зүйлүүдийг нэн даруй цэвэрлэж занших хэрэгтэй.  

 

 

 

Шарах шүүгээний дотор талын төмөр тавиур гэх мэт бүх зүйлсийг салгаж авах  

 

 

 

Дотор талыг нь цэвэрлэх

 

Тиймээс та бүхэн шарах шүүгээг ашиглаж дуусах бүрдээ тавиуруудыг нь салгаж, алчуур эсхүл арзгаргүй материалаар цэвэрлэгээг хийнэ. Хажуугийн тавиурууд нь ч мөн салгах боломжтой байдаг. Эдгээр эд ангиуд нь ихэнхдээ аяга тавга угааагчид угааж цэвэрлэх боломжтой байдаг юм.  

 

Улмаар та шарах шүүгээний нүүрэн тал болон дотор талыг сайн чанарын алчуур эсхүл арзгаргүй материалаар цэвэрлэж өгнө.

 

 

 

Гадна талыг нь цэвэрлэх: удирдлагын панель, товчлуур болон шарах шүүгээний хаалга зэрэг  

 

Хаалганы эргэн тойронд та аль болох илүү их анхаарал хандуулахаа мартуузай. Учир нь энэ хэсэгт өөх тос хамгийн ихээр хуримтлагддаг.

 

Хэрэв та шарах шүүгээгээ цэвэрлэлгүй хэт удаан хугацаанд орхисон бол хамаг хүчээрээ нухаж арилгах оролдлого нь хуримтлагдсан өөх тосыг бүрэн арилгахад хангалтгүй байж болох юм! Зах зээл дээр олон төрлийн шарах шүүгээ цэвэрлэх иж бүрдэл байдаг боловч ихэнх нь хүчтэй химийн бодис агуулдаг тул ашиглахад хүндрэлтэй байдаг. Бидний зүгээс төхөөрөмжөө ашиглах бүртээ цэвэрлэж занших нь хамгийн үр дүнтэй байх болно гэдгийг амалж байна.

 

Өнөө үед шарах шүүгээг зовлонгүйгээр цэвэрлэх төрөл бүрийн технологи хэрэглээнд нэвтэрч байгаа бөгөөд Beko шарах шүүгээнд эдгээр гайхалтай технологиудаас шингээж өгсөн болно.

 

 

 

Өөрийгөө цэвэрлэх программын давуу талыг гаргаж өгөх 

 

Хэрэв та шарах шүүгээний өөрийгөө цэвэрлэх функцийн талаар хараахан сонсож амжаагүй байгаа бол pyrolytic цэвэрлэгээ, уураар цэвэрлэх, катализатор хавтангийн талаар судлаад үзээрэй. 

 

Пиролитик цэвэрлэгээ нь дээрх 3 цэвэрлэгээ дотроос хамгийн хүчтэй технологи юм. Энэ нь зуухыг 480 ℃ хүртэл халааж, хоол хүнсний үлдэгдэл, өөх тосыг үнс болгон шатаадаг. Энэхүү функцийг ашиглаж дууссаны дараа гарч ирсэн үнсийг нь арчиж хаяхад л хангалттай байдаг.

 

Уураар цэвэрлэх функц нь шарах шүүгээний дотор талыг халуун уураар утах замаар өөх тос, хүнсний үлдэгдлийг зөөлрүүлэх замаар ажилладаг. Энэ төрлийн зарим функцууд нь тавиур дээр ус асгаж ажиллуулдаг. SteamShine® болон SteamShine+® гэсэн цэвэрлэх технологи нь шарах шүүгээг ямар ч хүчтэй химийн бодисгүйгээр цэвэрлэх боломжтой гайхалтай аргуудын нэг юм.

 

Каталитик хавтан нь шарах шүүгээний дотор талын өөх тосыг шингээж, зуух ажиллаж байх үед химийн бодис ашиглан хүнсний үлдэгдлийг цэвэрлэх арга юм.

 

 

 

Хаалганы хийцийг анхааран үзэх

 

Сонирхолтой нь хаалганы хийц шарах шүүгээний цэвэрлэгээтэй шууд хамааралтай байдаг. Энэ нь Beko брэндийн хувьд ч ялгаагүй билээ.  PractiClean функцтэй шарах шүүгээний хувьд хаалганы дотор талын боолтуудыг салгаж авах боломжтой байдаг тул түүний гадна талыг цэвэр даавуугаар төгс цэвэрлэх боломжтой байдаг. CleanZone® функцийн хувьд хаалга дээрээ өөх тос тогтохгүй тусгай зориулалтын материалтай байдаг тул бохирдол хуримтлагдахаасбүрэн сэргийлж чаддаг байна.

 

Тиймээс шарах шүүгээ цэвэр байлгах хамгийн гол нууц нь зарчимч байх явдал юм. Гэхдээ та азтай бол таны төхөөрөмжид энэхүү ажиллагааг хөнгөвчлөх олон төрлийн хялбаршуулсан технологитой байж болох юм.

 

 

Ажилтантай холбогдох уу?