Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү

2 мин унших

Шарах шүүгээнийхээ ашиглалтын насыг уртасгах 5 арга

Шарах шүүгээнийхээ эдэлгээний насыг уртасгах 5 арга
Шарах шүүгээнийхээ эдэлгээний насыг уртасгах 5 арга

 

 

Шарах шүүгээ бол маш бат бөх гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болохоо сүүлийн хэдэн арван жилийн турш батлан харуулсан билээ. Гэхдээ мэдээж хэрэг төхөөрөмжөө зөв зохистой ашиглах нь эдэлгээний насыг уртасгах хамгийн чухал аргуудын нэг билээ. Шарах шүүгээнийхээ ариун цэврийг сахих гэдэг бол эдэлгээний нас уртасгах алтан дүрмүүдийн нэг юм. Энэхүү нийтлэлдээ бид та бүхэнд төхөөрөмжийг зөв зохистой арчлан хамгаалах талаар хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгөх болно. 

 

 

 

01.

Шарах шүүгээгээ цаг үргэлж цэвэр байлгах

 

 

Шарах шүүгээ нь өөрөө цэвэрхэн байхдаа дуртай байдаг. Гэхдээ түүнийг цэвэрлэнэ гэдэг бол гэр ахуйн цэвэрлэгээний ажлууд дотроос хамгийн халшрам ажлуудын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хэрэв шарах шүүгээнд ямар нэгэн зүйл асгарсан эсхүл дуссан бол тэр даруй нь арчиж байгаарай. Хэрэв шарах шүүгээ ажиллаж байх үед хүнсний бүтээгдэхүүн асгарсан бол түүнийг хангалттай хэмжээнд хөрснийх нь дараа нэн даруй арчих нь зүйтэй юм. Хүнсний бүтээгдэхүүнээс асгарсан зүйлс нь их хэмжээгээр хуримтлагдаад байвал энэ нь аажмаар төхөөрөмжийн үр бүтээмжид сөргөөр нөлөөлж, магадгүй утаа хиншүү ч гаргаж болзошгүй. 

 

 

 

02.

Төхөөрөмжийг цэвэрлэхдээ зөв зохистой хэрэгсэл ашиглаж байна уу.

 

 

Цаг үргэлж парлон болон таны шарах шүүгээ үйлдвэрлэгчээс санал болгосон цэвэрлээний бодис ашиглан төхөөрөмжийн дотор талыг цэвэрлэж байна уу. Хэрэв хэт хүчиллэг химийн бодис эсхүл үрэгддэг цэвэрлэгээний бодис ашиглавал таны төхөөрөмжийн дотор талыг гэмтээх аюултай болохыг анхаарна уу. Хэрэв та гарцаагүй шаардлагын улмаас хатуу зүйл эсхүл өөх тосыг хусаж арилгах шаардлагатай болсон бол метал бус харин хуванцар хутга ашиглан цэвэрлэж байна уу. Нэг үгээр хэлбэл ямар ч тохиолдолд төхөөрөмжийн дотор талыг гэмтээхгүй байх тал дээр бүрэн анхаарлаа хандуулж байх шаардлагатай юм. 

 

 

 

03.

Pyrolytic өөрийгөө цэвэрлэгч функцийг болгоомжтой ашиглаж байна уу.

 

Хэдийгээр pyrolitic өөрийгөө цэвэрлэх функц нь ашиглахад хялбар, цэвэрлэгээний ажлыг үлэмж хэмжээгээр багасгаж өгдөг боловч түүний үндсэн ажиллах зарчим нь шарах шүүгээний дотор талыг өндөр хэмжээнд хүртэл халааж, хүнсний бүтээгдэхүүний үлдэгдлийг үнс болгон хувиргах байдлаар ажилладаг билээ. Гэхдээ энэхүү функцийн гол сул тал нь шарах шүүгээ болон халаалтын эд ангиуд дээр хэт өндөр ачаалал өгдөг тул аль болох шарах шүүгээнийхээ дотор талын цэвэр байдлыг тогтмол хадгалахыг хичээх нь зүйтэй юм. 

 

 

 

04.

Хаалганы битүүмжийг ажиглаж байх

 

Хэрэв та шарах шүүгээний эргэн тойрны битүүмжлэгч резин нь их хэмжээгээр хагарсан эсхүл битүүмжээ алдсан болохыг олж тогтоосон бол түүнийг тэр дариуд нь солих хэрэгтэй. Хаалганы резин нь хагарч битүүмжээ алдсан бол шарах шүүгээг ажиллахдаа илүү их цахилгаан эрчим хүч зарцуулах, өөрийн хүссэн температуртаа тохируулахад хүндрэл учруулах зэрэг сөрөг талтай байдаг. 

 

 

05.

Шарах шүүгээний дотор талд хөнгөн цагаан ялтсан цаас бүү хийгээрэй.

 

Don’t put foil at the bottom of your oven to catch food spills and grease. The silver surface of the foil reflects heat, which disrupts the distribution of heat around the oven. The foil can also obstruct fans inside the oven.

 

That’s about it! Your oven really is pretty low maintenance. All you have to do is keep it clean with a little TLC and it’ll be helping you produce culinary masterpieces for years to come.

 

 

Ажилтантай холбогдох уу?