Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү

3 мин унших

Шарах шүүгээг илүү эрчим хүчний хэмнэлттэй байлгах 9 арга

Шарах шүүгээг илүү эрчим хүчний хэмнэлттэй байлгах 9 арга
Шарах шүүгээг илүү эрчим хүчний хэмнэлттэй байлгах 9 арга

 

 

Та талх, нарийн боовчин, амралтын өдрөөр амтлаг зоог бэлтгэгч эсхүл ганц удаагийн тансаг амттан хийж байгаагийн алин болохоос үл хамааран таны шарах шүүгээ таньд амтат зоог бэлтгэхэд тань туслах хамгийн шилдэг найз тань байж чадна гэдэгт бид бүрэн итгэж байна. Гэхдээ та бид бүгд л байгаль орчиндоо заавал анхаарлаа хандуулах үүрэгтэй хүмүүс шүүдээ. Чухам энэхүү шалтгааны улмаас шарах шүүгээнийхээ цахилгаан зарцуулалтад заавал анхаарал хандуулан ажиллах шаардлагатай болж байгаа юм. Доорх зааварчилгаануудыг дагаснаар та байгаль орчиндоо өөрийнхөө хувийн зүгээс бага ч болтугай хувь нэмрээ оруулах боломжтой болох юм. 

 

 

01.

Хэд хэдэн хоол хүнсийг нэгэн зэрэг боловсруулах

 

Нэмэлтээр төлөвлөгөө боловсруулан ажиллах шаардлага гарах боловч, нэгэн зэрэг олон төрлийн зоог бэлтгэх нь таны шарах шүүгээний ашиглалтын улам бүр үр бүтээмжтэй болгож чадах билээ. Хэрэв та нэг дор олон төрлийн зоог бэлтгэдэг бол энэхүү аргыг туршаад үзэхийг зөвлөж байна. Гэхдээ шарах шүүгээнд хэт их ачаалал өгөх эсхүл шарах шүүгээний сэнсийг бөглөх зэрэг эрсдэлүүд байдаг учир нэг дор хэтэрхий их зүйл хийхгүй байхыг анхаар нь зүйтэй юм. 

 

 

02.

Шарах шүүгээгээ заавал халтал нь хүлээх шаардлагагүй 

 

Ихэнх зоог бэлтгэх зааварчилгаануудад шарах шүүгээгээ тодорхой түвшинд хүртэл халсны дараа бэлтгэсэн хүнсээ хийхийг зөвлөдөг. Мэдээж хэрэг талх барих гэх мэт тодорхой тооны хүнсийг бэлтгэхэд температуртай холбоотой нарийн шаардлагууд байдаг боловч бусад ихэнх төрлийн хүнснүүдийг шарах шүүгээгээ асаамагцаа шууд хийхэд болно. Ингэсэн нөхцөлд та шарах шүүгээнд зарцуулагдаж буй эрчим хүчийг анхнаас нь шууд үр дүнтэйгээрээ ашиглахад туслах болно. 

 

 

 

03.

Шарах шүүгээгээ аль болох эрт унтрааж байх 

Хэрэв зоог бэлэн болох хугацаа дуусахаас 5 минутын өмнө шарах шүүгээгээ унтраавал та шарах шүүгээний дотор талд үлдсэн дулааныг ашиглан өөрийн бэлтгэж буй хүнсээ бүрэн боловсруулж дуусах боломжтой билээ. Энэ бол цахилгаан эрчим хүч хэмнэх шилдэг аргуудын нэг юм. 

 

 

04.

Зоогоо боловсруулж байх үедээ шарах шүүгээний хаалгыг бүү онгойлгоорой. 

 

Мэдээж хэрэг заримдаа таньд шарах шүүгээгээ онгойлгон боловсруулж буй хүнсээ эргүүлэх, хөдөлгөх шаардлага гарах нь ойлгомжтой хэдий ч аль болох энэхүү хаалгыг нь онголзуулах тоог бага хэмжээнд барьж байх хэрэгтэй юм. Учир нь та шарах шүүгээний хаалгыг онгойлгох бүрт түүний доторх дулааныг гадагш алдаж байдаг билээ. Улмаар энэхүү нөхцөлд таны шарах шүүгээ температурын түвшинг буцааж өмнөх хэмжээнд нь хүргэхийн тулд дахин хичээнгүйлэн ажиллах шаардлагатай болдог байна. Тиймээс та зүгээр л тухайн хүнсийг болж уу үгүй юу гэдгийг нь мэдэхийг хүсэж байгаа бол хаалгыг нь онгойлгохын оронд шилний цаанаас харахыг зөвлөж байна. 

 

 

05.

Шарах шүүгээнд зоог бэлтгэхээс өмнө хүнсээ бүрэн гэсгээсэн байх

 

Хэрэв таны бэлтгэж буй хүнс болгохоосоо өмнө эхлээд гэсгээх шаардлагатай бол энэ нь мэдээж хэрэг таны цахилгаан зарцуулалтыг улам нэмэгдүүлэх болно. Тиймээс хүнсээ шарах шүүгээнд боловсруулалт хийхээс өмнө аль болох гэсгээж өгснөөр цахилгаан зарцуулалтын хэмжээг бууруулахад илүү өндөр үр дүнтэй байх болно. 

 

06.

Керамик эсхүл шилэн сав ашиглаж зоог бэлтгэх 

 

Шил болон керамик саванд зоог бэлтгэх нь металл саванд зоог бэлтгэхээс илүү бага температурт боловсруулах боломжийг олгодог. Бага температурт зоог бэлтгэнэ гэдэг нь нөгөө талаасаа цахилгаан эрчим хүчинд баг мөнгө зарцуулна гэсэн утгыг давхар илэрхийлж байгаа юм. 

 

 

07.

Өөрийгөө-цэвэрлэх функцийг зөв төлөвлөлттэйгээр ашиглах 

 

Хэрэв та шарах шүүгээний өөрийгөө цэвэрлэх pyrolytic функцийг ашиглах гэж байгаа бол шарах шүүгээгээ хэрэглэж дууссаны дараа түүнийг шууд ашиглаарай. Ингэснээр таны шарах шүүгээ аль хэдийн хоол бэлтгэх үед үүссэн байсан дулаан дээр үргэлжлүүлэн дулааныг нэмэгдүүлж ажиллах тул эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой болдог юм.

 

 

 

08.

Шарах шүүгээгээ байнга цэвэр байлгах 

 

A clean oven will heat up quicker and distribute heat more effectively, making it more energy efficient.

 

 

 

09.

Don’t put tin foil in the oven cavity

 

Some swear by putting a sheet of tin foil at the bottom of the oven to catch any dripping fat or sauces that bubble over the side of the dish.

 

While this might seem like a good idea, the reflective surface of the foil actually disrupts heat distribution inside the cavity. Not only this, it can also obstruct your oven’s fan, reducing its efficiency.

 

There you have it. Follow these tips and you’ll be using your oven in the most energy-efficient way possible.

 

 

Ажилтантай холбогдох уу?