Таны мэдэх ёстой бүх зүйл

хөлдөөгчтэй хөргөгч

Түгээмэл асуултууд

Бүх хөргөгчнүүд нь тодорхой температурын орчинд ажиллагаа нь хамгийн сайн байдаг. Үүнийг төхөөрөмжийн цаг уурын орчны зэрэглэл гэж нэрлэдэг. Таны хөргөгч хэт халуун эсхүл хэт хүйтэн орчинд хэвийн үр ашигтай ажиллагаа нь амархан алдагддаг байна. Доор 3 төрлийн цаг уурын зэрэглэл болон харгалзах температуруудыг оруулж өгөв.  

 

- Дэд ердийн SN +10 °C to +32 °C

- Ердийн N +16 °C to +32 °C

- Дэд тропикын ST +18 °C to +38 °C

- Тропикын T +16 °C to +43 °C

 

Beko брэндийн зарим хөлдөөгчтэй хөргөгч нь цаг уурын орчны зэрэглэлд заасан температураараас ч бага температурт ажиллах нь бий. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн ажиллахад хамгийн тохиромжтой температурын талаарх мэдээллийг олж мэдэхийг хүсвэл хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг хайж олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулан эндээс татаж авна уу. 

Ихэнх Beko хөргөгчүүдийн хаалгыг нь нөгөө тийш эргүүлж харуулах боломжтой байдаг. Тиймээс та өөрийн төхөөрөмжийн хаалгыг нь сольж болох эсэхийг гарын авлага дээрээс нь харж танилцана уу . Хөргөгчнийхөө хаалганы чиглэлийг солихоор бол хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг хайж олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулан эндээс татаж авна уу. 
Хөргөгчний хувьд хамгийн тохиромжтой температур нь 4 °C-өөс 5 °C хэм орчим байна.  Харин хөлдөөгчний хувьд  -18 °C орчим байна. 

Мөстүүлдэггүй функцтэй хөргөгчийг гараар гэсгээх шаардлагаггүй байдаг. Хэрэв таны хөргөгчид мөстүүлдэггүй функц байхгүй бол та түүнийг тогтмол хугацаанд гэсгээж хайлуулж байх шаардлагатай болдог. 

 

Хөлдөөгчийн дотор талын тасалгаанд мөс хуримтлагдсан эсэхийг сайтар нягтлан шалгаарай. Хэрэв хөргөгчийн дотор талын хана дээр нүдэнд үзэгдэхүйц байдлаар мөстсөн бол таны төхөөрөмж тохиромжтой температуртаа хүрэхийн тулд илүү их хичээн ажиллах шаардлагатай нөхцөл байдалтай тулгарч болох юм. Тиймээс энэ тохиолдолд та хөлдөөгчийн дотор талыг гар аргаар хайлуулах шаардлагатай. 

 

Тиймээс бидний зүгээс хөргөгчнийхөө хөлдөөгчний хэсгийг сард нэг удаа эсхүл мөсний зузаан 0.5см-ээс дээш гарах бүрд 1 удаа хайлуулан цэвэрлэж байхыг зөвлөж байна. 

 

Хөргөгчнийхөө хөлдөөгчний хэсгийг хайлуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг хайж олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулан эндээс татаж авна уу.

 

3 Zone No Frost болон NeoFrost™ функцтэй Beko хөргөгч нь Dual Cooling технологийнхоо тусламжтайгаар хуримтлагдсан мөсийг автоматаар хайлуулдаг тул таниас ямар нэгэн гар ажиллагаа шаардахгүй. Хэрэв таны төхөөрөмж автоматаар хайлуулдаг функцтэй бол таны төхөөрөмжийн эдэлгээний нас улам илүү нэмэгдэх болно. 

Хаалганы тэгшилгээ хийж эхлэхээсээ өмнө хөргөгчөө цахилгаан тэжээлээс салгасан байна. Мөн хаалганы тавиурууд нь хоосон байх шаардлагатайг анхаарна уу. Төхөөрөмжийн загвар моделиос хамааран хаалганы тэгшилгээг хийж эхлэхдээ дээд талын боолтыг тайлж, дууссаны дараа буцаан чангалах эсхүл хаалгатай холбогдсон хэсгийн тохиргооны боолтыг суллах чангалах замаар шийдвэрлэж болно. 

 

Хаалгыг босоо чиглэлд тохиргоо хийхийн тулд хаалганы доод талын боолтыг суллаж өгнө. Улмаар хаалгаа зөв байрлалд оруулсны дараа боолтоо сайтар чангалж өгнө. 

 

Хаалгыг босоо түвшинд тохируулахын тулд дээд талын боолтыг нь суллаж өгнө. Улмаар хаалгаа зөв байрлалд оруулсны дараа боолтыг сайтар чангалж өгнө. 

 

Хөргөгчний хаалганы тохиргооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг хайж олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулан эндээс татаж авна уу.

 

Хөргөгчний хамгийн тохиромжтой температур нь 4 °C- 5 °C байдаг бол хөлдөөгчний хувь хамгийн тохиромжтой температур нь  -18 °C байна.

 

Та төхөөрөмжийнхөө дотор талын температурыг оновчтой хэмжиж болох хамгийн сайн арга бол термометр ашиглах явдал юм. Та термометрээ аягатай усан дотор хийгээд тухайн аягтай усаа хөргөгчний дотор талд хэсэг хугацаанд байрлуулахад хөргөгчний бодит температурыг хялбархан мэдэх боломжтой болох юм.  

 

Харин хөлдөөгчний дотор талын температорыг хэмжихдээ та аягтай спирт эсхүл ургамлын тосонд термометрээ хийж түүнийгээ хөлдөөгчинд хийх замаар мэдэх боломжтой юм. (Хөлдөөгчинд аягатай ус хийвэл хөлдчихдөг учир хөлдөөгчний хувьд энэхүү аргыг ашиглах нь илүү үр дүнтэй байх болно)

 

Хөргөгчний хаалгыг онгойлгох үеэр гадна орчны халуун чийгтэй агаар нь дотор талын хүйтэн хуурай агаартай конденсац үүсгэж, улмаар энэхүү уур нь хөлдөж мөс болон хөлдөөгчийн дотор талын хана дээр тогтдог байна. Хөлдөөгчний дотор талд хуримтлагдсан мөс нь хөргөгчинд нөлөөлж түүний хүчин чадлыг улам муу болгодог байна. 

 

Хөлдөөгчний дотор талыг хайлуулахын тулд эхлээд түүнийг цахилгаан тэжээлээс бүрэн салгасан байна. Улмаар мөс хайлж ус болох хэсгүүдэд алчуур болон аяга байрлуулна. Ингээд хөлдөөгчний хаалгыг онгорхой орхих шаардлагатай. Мөн та гэсгээлтийн хугацаа илүү түргэсгэхийн тулд хөлдөөгчний дотор талд бүлээн устай аяга байрлуулж болно. 

 

3 Zone No Frost болон NeoFrost™ функцтэй Beko хөргөгч нь Dual Cooling технологийнхоо тусламжтайгаар хуримтлагдсан мөсийг автоматаар хайлуулдаг тул таниас ямар нэгэн гар ажиллагаа шаардахгүй. Хэрэв таны төхөөрөмж автоматаар хайлуулдаг функцтэй бол таны төхөөрөмжийн эдэлгээний нас улам илүү нэмэгдэх болно. 

 

Тог цахилгаан тасарсан үед хүнсээ аюулгүй хадгалах хамгийн шилдэг арга бол түүнийг хөргөгч дотор нь хэвээр нь байлгаж, хаалгыг нь огт онгойлгохгүй байх явдал юм. 

 

Beko хөргөгчнүүд нь тог цахилгаан тасарсан үед хүнсийг 10-18 цагийн турш хөлдүүгээр нь хадгалах зориулалттай бүтээгдсэн байдаг. Энэ бол та мөстэй саванд хийх гэх мэт бусад ямар ч ч илүү өндөр үр дүнг үзүүлж чадаж байгаа хэрэг юм. Тиймээс тог цахилгаан тасарсан үед хөргөгчнийхөө хаалгыг аль болох олгойхгүй байх, онгойлгосон ч маш цөөхөн онгойлгох шаардлагатай юм. 

 

Таны хөргөгч тог тасарсан үед хэр удаан хөлдүү чигээр нь хадгалах боломжтой талаар мэдэхийг хүсвэл хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та гарын авлагаа хайж олох боломжгүй байгаа бол бүтээгдэхүүний загвар моделийн дугаарыг оруулаад эндээс татаж авна уу. 

 

Хэрэв тог цахилгаан нь гарын авлага дээр заасан хугацаанаас илүү урт хугацааны турш тасарсан бол тэдгээр гэссэн хүнсийг шууд буцаан хөлдөөж болохгүйг анхаарна уу. If the power outage lasts longer than the specified time, remember that you should not refreeze thawed food.

general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.