Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү

2 мин унших

Хөргөгчийнхөө эдэлгээний насыг уртасгах 5 зөвлөгөө

Хөргөгчийнхөө эдэлгээний насыг уртасгах 5 зөвлөгөө
Хөргөгчийнхөө эдэлгээний насыг уртасгах 5 зөвлөгөө

Хөргөгч бол танай гэрийн ашиглахад хамгийн хэцүү мөртлөө хамгийн чухал хэрэгсэл билээ. Энэ бол 24/7 цагийн турш таны хоол хүнсийг идэхэд аюулгүй байлгах зориулалттай бүтээгдэхүүн билээ. Тиймээс та энэхүү төхөөрөмждөө бага зэргийн анхаарал хандуулснаар түүний найдвартай ажиллагааг олон жилээр уртасгах боломжтой.

 

 

 

1

Төхөөрөмжийн ард талд байрлах конденсаторын ороомгуудыг байнга цэвэр байлгах

 

Таны хөргөгчний конденсаторын ороомог нь хөргөгчний дотор талын температурыг сэрүүн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв урт хугацааны туршид түүнийг анхааралгүй орхивол түүн дээр их хэмжээний тоос шороо хуримтлагдаж болно. Үүний цэвэр байдлыг хангаж ажиллах нь конденсаторт ирэх ачааллыг бууруулж өгөх бөгөөд эцэст нь таны хөргөгчний эдэлгээний насыг сунгаж өгөх болно. Ороомгийг цэвэрлэхийн тулд эхлээд төхөөрөмжийг цахилгаан тэжээлээс салгаж тоос сорогч эсвэл сойз ашиглан гүйцэтгэх нь хамгийн найдвартай байх болно.

 

 

 

2

Хөргөгчийг аль болох дүүрэн байлгах

Дүүрэн хөргөгчийг сэрүүн байлгах шаардлагатай агаарын хэмжээ нь бага тул төхөөрөмжийн ачааллыг бууруулж өгдөг. Хөргөгчийг зохистой хэмжээнд ачааллуулан ажиллуулахын тулд агаарын урсгалыг нь сайтар нээж өгөх шаардлагатай.

 

 

 

3

Агааржуулалтын нүхийг ямар нэг зүйлд халхлагдахаас сэргийлээрэй.

 

Хөргөгчийг хэвийн ажиллуулахын тулд агаарын урсгалыг боогдуулахгүй байх нь маш чухал ач холбогдолтой байдаг. Төхөөрөмжийн доторх агааржуулалтын нүхнүүд нь энэхүү агаарын урсгалыг хэвийн хэмжээнд байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул та тэдгээрийг хүнсний зүйл эсвэл ундааны сав зэргээр халхалж болохгүй.

 

 

 

4

Хаалганы резинэн битүүмжлэгчийг тогтмол цэвэр байлгаарай.

 

Мэдээжийн хэрэг хөргөгчийг цэвэр байлгах нь чухал асуудал мөн боловч хаалганы битүүмжлэл нь түүнээс ч илүү онцгой чухал асуудал юм. Учир нь битүүмжлэгч резин нь сэрүүн агаарыг гадагч алдах, дулаан агаарыг дотогш нэвтрэхээс хамгаалдаг. Хоолны үлдэгдэл эсвэл шингэн зүйл асгарснаас шалтгаалан битүүмжлэл алдагдсан тохиолдолд таны хөргөгч кабин доторх агаарыг зохистой температурт байлгахын тулд илүү их өндөр ачаалалтай ажиллах шаардлагатай болдог. Мөн хаалганы резин дээр ямар нэгэн зүйл асгарсан эсвэл резин нь хагарсан байгаа эсэхийг анхаарч үзээрэй. Хэрэв та дээр дурдсан ямар нэгэн асуудлыг илрүүлсэн бол түүнийг заавал солих шаардлагатай болно.

 

 

 

4

Хөргөгчийг халуун зүйлсээс хол байлгаарай.

Шарах шүүгээ, аяга таваг угаагч, нарны шууд тусгал зэрэг дулааны эх үүсвэрүүд нь хөргөгчний компрессорыг хэт ачаалалтай ажиллахад хүргэдэг. Компрессор нь хөргөгчийн гол эд ангиудын нэг бөгөөд хэв эвдэрсэн тохиолдолд түүнийг засварлах нь бараг шаардлагагүй гэж хэлж болох юм. Түүнийг хэт өндөр ачааллуулан ажиллуулах нь түүний болон таны хөргөгчийн ашиглалтын хугацааг богиносгодог.

 

 

 

За ингээд л боллоодоо. Дээрх хэд хэдэн энгийн алхмуудыг хийснээр та өөрийн хөргөгчөө олон жилийн турш хэвийн сайхнаар нь ашиглах боломжтой юм.

Rather talk to someone?