Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү

4 мин унших

Хөргөгчийнхөө цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг бууруулах 11 арга

Хөргөгчийнхөө цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг бууруулах 11 арга
Хөргөгчийнхөө цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг бууруулах 11 арга

Таны хөргөгч бол танай гэрийн хамгийн хөдөлмөрч төхөөрөмж тул түүний цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг нь бууруулах нь маш чухал ач холбогдолтой зүйл юм. Доор дурдах зөвлөмжүүдийг даган биелүүлснээр, таны хөргөгч харьцангуй бага буюу илүү ухаалаг ажиллах болно.

 

 

 

1

Эрчим хүчний хэмнэлттэй загварыг сонгох эсвэл төхөөрөмжөө шинэчлэх

 

Хэдийгээр ойлгомжтой мэт санагдаж болох ч хөргөгч нь эрчим хүчний хэмнэлттэй холбоотой хувьслын асар урт замыг туулсан билээ. 5 эсвэл 10 жилийн өмнөх хамгийн бага цахилгаан зарцуулалттай загвар нь өнөөдрийн шинэ загваруудаас хоёр дахин илүү цахилгаан зарцуулах нь хэвийн үзэгдэл байж болно. Хэрэв таны хөргөгч хэвийн ажилласан хэвээр байвал магадгүй түүнийг зүгээр шинэчлээд авах нь дээр байж болох юм.

 

Хэрэв та шинэ хөргөгч хайж байгаа бол түүний физик чанар болон технологийн үзүүлэлтүүдэд анхаарлаа хандуулаарай. мөстдөггүй, дээрээ эсхүл доороо хөлдөөгчтэй загварууд нь олон хаалгатай загвараас илүү эрчим хүчний хэмнэлттэй байдаг. Хэрэв танай гэрт том хөргөгч байршуулах зай байхгүй бол энэ нь хамгийн сайн хувилбар байж болох юм.

 

 

 

2

Хөргөгчдөө зориулж сэрүүн бас амьсгалах боломжтой орон зай гаргаж өгөөрэй

Хөргөгчний байрлал нь түүнийг хэр их ачаалалтай ажиллах вэ гэдэгт нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл түүнийг шарах шүүгээ, халаалтын тень гэх мэт дулааны эх үүсвэрүүдээс аль болох хол байлгах шаардлагатай. Мөн нарны шууд тусгалаас ч хол байлгахыг хичээгээрэй.

 

Хөргөгчийнхөө хажуу, арын болон дээд хэсэгт агааржуулалт хийгдэх 5 см-ээс багагүй зай үлдээгээрэй. Хэрэв таны хөргөгчид агаарын урсгалаа гадагшлуулах боломж байхгүй бол таны хөргөгч компрессороос ялгарсан дулааныг зайлуулж чадахгүй. Энэ нь эргээд таны хөргөгчийг халааж, түүнийг илүү өндөр ачаалалтайгаар удаан ажиллах шаардлагатай болгодог.

 

 

 

3

Хаалгыг нь байнга хаалттай байлгах

 

Хэрэв хөргөгчийн хаалгыг удаан хугацаанд нээлттэй байлгавал түүний доторх бүх сэрүүн агаарууд гадагшилж, оронд нь дулаан агаарыг дотогш оруулдаг тул үүнээс шалтгаалан төхөөрөмж нь хөргөгчийн доторх агаарыг дахин хөргөхийн тулд ачааллаа улам нэмэгдүүлдэг. Төхөөрөмжид ачаалал бага өгөхийн тулд хаалга онгорхой байх хугацааг аль болох хамгийн бага түвшинд барихыг хичээгээрэй.

 

 

 

4

Хөргөгчний дотор талын эмх цэгцтэй байлгахыг хичээгээрэй

Та магадгүй хөргөгчний дотор талын эд зүйлсийг эмх цэгцтэй байлгах нь гэр ахуйн л асуудал болохоос биш цахилгаан зарцуулалтыг улам үр ашигтай байлгахтай хамаагүй гэж бодож болох юм. Гэтэл бодит байдал тийм биш юм. Та хөргөгч дотор байгаа зүйлсээ хэдий чинээ эмх цэгцтэй байлгах тусам төдий чинээ хайсан зүйлээ хурдан олж, хаалга онгорхой байлгах хугацааг багасгадаг тул конденсаторын ачаалал түүнийг дагаад буурдаг. Мөн түүнчлэн хөргөгчний дотор талын хүнсийг хэдий чинээ эмх цэгцтэй байлгана хоол хүнс ч мөн төдий чинээ удаан хадгалагдах болно.

 

 

 

5

Хөргөгчөө дүүрэн байлгаарай

Дүүрэн хөргөгчийг сэрүүн байлгах шаардлагатай агаарын хэмжээ нь бага тул төхөөрөмжийн ачааллыг бууруулж өгдөг. Хөргөгчийг зохистой хэмжээнд ачааллуулан ажиллуулахын тулд агаарын урсгалыг нь сайтар нээж өгөх шаардлагатай.

 

Хөргөгчний дотор талыг хангалттай дүүргэж өгснөөр түүний дотор талын эд зүйлс харилцан бие биенээ хүйтэн болгоход чухал нөлөөлөл үзүүлдэг. Та хамгийн багадаа хөргөгчийн 2/3-ийг дүүргэж өгсөн байх шаардлагадтай. Хэрэв таны хөргөгч хэтэрхий том бол та тавиуруудын хооронд савтай ус хийж өгч болно. Гэхдээ ямар ч  зайгүй болтол нь битүү чигжиж болохгүй. Учир нь хөргөгч дотор агаарын урсгал чөлөөтэй явагдаж байх шаардлагатай юм. Мөн түүнчлэн хөргөгчний сэнсийг ямар нэгэн зүйл халхалсан байгаа эсэхийг сайтар нягтлан шалгаарай.  

 

 

 

6

Хүнсний бүтээгдэхүүнийг зохистойгоор хадгалах

Аль болох хөргөгчний тусгай зориулалттай сав ашиглан хүнсний бүтээгдэхүүнээ хадгалж байгаарай. Шилэн савнууд нь пластик савнуудаас илүү үр дүнтэй байдаг. Учир нь шил хүйтэн температурыг өөртөө хялбар шингээж чаддаг байна. Хэрэв хөргөгч дотор хэтэрхий их чийгтэй байвал түүний дотор талын температурыг тогтворжуулахад ихээхэн хүндрэл учирдаг. Тиймээс компрессорыг хэт өндөр ачаалалтай байлгахгүйн тулд хүнсний бүтээгдэхүүн болон шингэн зүйлсийг сайтар таглаж өгсөн байх шаардлагатай.

 

 

 

7

Хөргөгчинд хоол хүнсийг халуунаар нь хийхээс болгоомжлоорой.

 

Хөргөгчдөө халуун хоол хийх нь түүний доторх агаарын температурыг ихэсгэдэг тул уг температурыг дахин бууруулахын тулд төхөөрөмж илүү шаргуу ажиллах шаардлагатай болдог. Зарим хүмүүс хоол хүнсийг ил орхисноор амархан муудчих байх хэмээн санаа нь зовдог. Гэвч бодит байдал дээр хоол хүнсийг хөргөгчид хийхээс өмнө эхлээд хөргөөхөд ямар ч аюул байдаггүй юм.

 

 

 

8

Хаалганы битүүмжлэлийг сайтар шалгаж байна уу.

 

Хөргөгчийн хаалгыг тойруулан хийсэн резинүүд нь хөргөгчний дотор талын хүйтэн агаар болон гадна талын дулаан агаар хоорондоо солигдохоос хамгаалж өгдөг. Хэрэв хөргөгчний битүүмжлэгч резин хагарсан эсхүл урагдсан зэрэг асуудал үүссэн бол гадна орчноос дулаан агаар нэвтрэн орж, түүний дотор талын сэрүүн агаарыг хэвийн хэмжээнд барихын тулд өндөр ачаалалтай ажиллах шаардлагатай болдог. Хэрэв та хөргөгчний битүүмжлэгч резин нь хагарсан эсхүл урагдсан бол түүнийг шинээр солих мөн түүний цэвэр байдлыг байнга ханган ажиллах шаардлагатай. 

 

 

 

9

Конденсаторын ороомгыг цэвэр байлгах шаардлагатай

 

Таны хөргөгчний конденсаторын ороомог нь хөргөгчний дотор талын температурыг сэрүүн байлгахад чухал үүрэгтэй. Гэсэн хэдий ч хэрэв түүнийг анхаарахгүй орхивол цаг хугацааны эрхэнд их хэмжээний тоос шороо хуримтлагдаж болно. Хэрэв түүнийг цэвэр байлгаж чадвал конденсаторт ирэх ачаалал  нь буурч таны хөргөгчний ашиглалтын хугацааг уртасгах болно. Конденсаторын ороомог цэвэрлэхдээ эхлээд төхөөрөмжийг цахилгаан тэжээлээс салгасан байх хэрэгтэй бөгөөд тоос сорогч эсвэл сойз ашиглахад хамгийн тохиромжтой байдаг.

 

 

 

10

Хөргөгчний дотор талын бодит дулааныг хэмжиж байгаарай

Хөргөгчний температурын тохиргоо нь бодит температурын хэмжээг заадаггүй. Түүний бодит температурын хэмжээ нь таны тохируулсан температураас бага зэрэг дулаан эсвэл бага зэрэг сэрүүн байж болно. Өөрөөр хэлбэл таны хийсэн тохиргооноос ойролцоогоор дээшээ доошоо 2.2-аас 3.3 хэмийн хооронд хэлбэлзэх болно. Хэрэв таны термометр энэхүү температурын хамгийн доод хязгаар дээр байна гэж хэлж байвал та төхөөрөмжийнхөө температурыг бага зэрэг дээш нь нэмэгдүүлж болно. Ингэснээр эрчим хүчний зарцуулалтын хувьд бодит хэмнэлт гаргах боломжтой.

 

 

11

Эрчим хүч хэмнэх тохиргоог ашиглана уу

 

Хэдийгээр бүх хөргөгчинд байдаггүй боловч хэрэв таны төхөөрөмжид цахилгаан хэмнэх эсвэл амралтын горим байдаг бол түүнийгээ заавал ашиглаарай! Хэрэв таны хөргөгчинд заавал хүйтэн байлгах шаардлагатай зүйл байхгүй байгаа бол эрчим хүч хэмнэх горимыг идэвхжүүлж цахилгааны зардлаа бууруулж болно.

 

 

 

Эдгээр энгийн зөвлөгөөг дагаснаар та цахилгаан хэрэгслийнхээ эрчим хүчний зарцуулалтыг бууруулахаас гадна эдэлгээний насыг уртасгах боломжтой болох юм. 

Rather talk to someone?