Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү

2 мин унших

Хөргөгчийн тухай 6 төөрөгдөл
Хөргөгчийн тухай 6 төөрөгдөл

Хөргөгч болон хүнсний бүтээгдэхүүн хадгалах савтай холбоотой төрөл бүрийн хоорондоо зөрүүтэй зөвлөгөө эсвэл буруу ташаа мэдээллүүд элбэг байдаг. Энэхүү бяцхан нийтлэл нь хөргөгчтэй холбоотой хамгийн том 5 төөрөгдлийн учгийг тайлж, шийдвэрлэх аргах авахад тань туслах болно.

 

 

 

Төөрөгдөл №1: "Температурын товчлуур нь хөргөгчийн температурыг яг таг зааж өгдөг"

 

Хөргөгчний температурыг түүний доторх товчлуурыг ашиглан тохируулах нь зөв боловч энэ нь түүний дотор талын температурыг яг таг зөв зааж өгөх боломжгүй байдаг. Төхөөрөмжийн дотор талын температурт маш олон хүчин зүйлс нөлөөлж болох тул түүний дотор талын дулааныг яг таг мэдэх цорын ганц найдвартай арга нь термометр ашиглах явдал юм. Хөргөгчийг ажиллуулахад хамгийн тохиромжтой температур нь 3-аас 4 ° C хооронд байна.

 

 

 

Төөрөгдөл №2: "Хөлдөөсөн хүнсийг тасалгааны температурт гэсгээх нь хамгийн зүйтэй байх болно"

Хөлдөөсөн гал тогооны тавцан дээр гаргаж тавихад илүү хурдан гэсч болох боловч нөгөө талаараа бактери үржих таатай нөхцөлийг бий болгож өгдөг байна.Тиймээс хөлдөөсөн хүнсийг хөргөгчинд эсвэл богино долгионы зууханд гэсгээж, гэссэн даруйд нь хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг. Мөн та хүнс даршилж байгаа бол хөргөгчинд хийх нь хамгийн тохиромжтой байх болно.

 

 

 

Төөрөгдөл №3: "Хөргөгчний эвгүй үнэрийг дарахад хүнсний сод хамгийн тохиромжтой"

Хүнсний сод нь хөргөгчний эвгүй үнэрийг тодорхой хэмжээгээр шингээдэг боловч идэвхжүүлсэн нүүрс нь түүнээс ч илүү үр дүнтэй байдаг. Зах зээл дээр маш олон төрлийн үнэр дарагч байдаг тул таны худалдан авахаар зэхэж буй бүтээгдэхүүн нь идэвхжүүлсэн нүүрс агуулсан эсэхийг шалгаарай.

 

 

 

Төөрөгдөл №4: "Сан хөргөгчинд үлдэгдэл хоолыг хэдэн 7 хоног хадгалсан ч яах ч үгүй"

 

Хэн ч илүү гарсан хоол хүнсээ зүгээр л хаячихыг хүсдэггүй. Мөн зарим нь бүр хоносон хоол илүү амттай гэж ярих нь ч бий! Гэвч та хөргөгч дотор хүнсээ хэзээ хийсэн эсвэл хэзээ хүргэгдэж ирснийг санахгүй байгаа бол тухайн хүнсийг хаях цаг нь болсон л гэсэн үг. Үлдэгдэл хоолыг хамгийн дээд тал нь дөрөв хоног л хадгалах боломжтой байдаг.

Төөрөгдөл №5: "Хөргөгчнийхөө хаана нь ч  юу ч хийсэн болно"

 

Сайн зохион байгуулалттай хөргөгч нь сайн ажилтнаас ялгаагүй байдаг. Хөргөгчний доторх  зарим хэсгүүд нь бусдаасаа илүү дулаан байдаг. Үүнээс гадна дулаан агаар дээш хөөрдөг тул дээд талын тавиур дээрх температур нь өндөр байдаг. Ийм учраас зарим хүнсийг доод талын тавиур дээр хадгалах нь илүү тохиромжтой байдаг бол харин заримыг нь дээд тал дээр нь байрлуулах нь тохиромжтой байдаг.

Төөрөгдөл №6: "Таны хөргөгч бол эрчим хүчний мангас бөгөөд та үүний эсрэг юу ч хийж чадахгүй"

 

Тиймээ, хөргөгч нь долоо хоногийн 7 өдөр, 24 цагийн турш ажилладаг. Гэхдээ эрчим хүчний хэмнэлтийн тал дээр маш их зүйл өөрчлөгдсөн гэдгийг хэлье. Орчин үеийн хөргөгч нь 10 жилийн өмнөх хөргөгчнөөс дор хаяж хоёр дахин бага эрчим хүч зарцуулдаг. Мөн хөргөгчний эрчим хүчний зарцуулалтыг багасгахын тулд бид үүнээс ч олон зүйлийг хийх боломжтой билээ.

Rather talk to someone?