Таны мэдэх ёстой бүх зүйл

хөлдөөгчтэй хөргөгч

Түгээмэл асуултууд

Таны Beko хөргөгч шүүлтүүр бүхий 2 ширхэг уян хоолойтой холбогдоно. Эхний хоолой нь 1 м, хоёр дахь нь 4 м, нийт урт нь 5 м хүртэл хэмжээгээр байж болно.

Таны хөргөгч цахилгаан тэжээлд холбогдсноос хойш 8-12 цагийн дараа мөсөн шоо гаргах боломжтой болно.

 

Сантехникийн холболттой загварын хувьд хамгийн анхны шоонууд нь жигд бус өнгө, хэлбэр дүрстэй эсхүл бусад хольцтой байж болно.Таны төхөөрөмж төгс хэлбэртэй мөсөн шоо гаргах эхлэх хүртэл эхний хоёр эсвэл гурван удаагийн мөсийг шууд хаяаарай.

Хөргөгчийг зөв зохистой хэмжээнд агааржуулахын тулд хажуу, дээр болон ар талаас нь дор хаяж 5,5 см зайтай байх шаардлагатай.

Таны хөргөгч хэвийн ажиллахын тулд хөл дээрээ тэгш, тэнцвэртэй байх ёстой. Төхөөрөмжийг нааш цааш, эсвэл хажуу тийш нь хөдөлгөж үзээрэй. Хэт их савлаж байвал шал эсвэл төхөөрөмжийн хөл тэгш бус байх магадлалтай.

 

Төхөөрөмжөө байршуулсны дараа төхөөрөмжийн урд хөлийг тэгшхэн байгаа эсэхийг шалгаарай. Хоёр хөлийг нь шал шүргэтэл нь гараараа цагирагуудыг эргүүлнэ. Төхөөрөмжийг тэгшлэхийн тулд тэгш ус ашиглаж болно.

 

Та хөргөгчөө ашиглаж эхлэхээс өмнө тодорхой хугацаанд тогтворжуулах шаардлагатай. Компрессорын тосыг нь тогтворжуулахын тулд та цахилгаан тэжээлд холболгүй босоо байрлалд дор хаяж 4 цаг байлгах шаардлагатай.

 

Тогтворжуулалтын 4 цаг өнгөрсний дараа төхөөрөмжөө залгаж болно. Термостатын удирдлага асаалттай байгаа эсэхийг шалгаарай. Гэхдээ цахилгаанд залгасны дараа шууд хүнсний зүйл хийж болохгүй. Хөргөгчний температур хоол хүнс хадгалахад аюулгүй хэмд хүртэл ойролцоогоор 12 цагийн хугацаа зарцуулагдана.

 

Хөргөгчний хамгийн тохиромжтой температур нь 4°C эсвэл 5°C байна. Хөлдөөгчний хувьд энэ темп -18 ° C байна. Төхөөрөмжийн доторх температурыг бодитоор хэмжихын тулд термометр ашиглана уу.

 

Термометрийг аягатай усанд хийж, хөргөгчний тасалгаанд байрлуулна. Хөлдөөгчийн температурыг аягатай спирт эсвэл тосонд термометр хийж шалгана уу  (учир нь ус амархан хөлддөг болно). Улмаар хүссэн температуртаа хүргэсний дараа та хүнсний зүйлийг хөргөгчинд хийх боломжтой болно.

Хөргөгчийг 24 цагийн турш ажиллуулж усыг хөргөөсөн байна. Мөн ус цэвэршүүлэгчийг анх удаа холбох эсвэл усны шүүлтүүрийг солих бүрт хийг нь гаргаж өгөх шаардлагатай.

 

Ус цэвэршүүлэгчийн доор том сав тосож, хөшүүргийг нь 5 секундын турш дарж суллаж өгөх ба энэхүү үйлдлээ ус урсаж дуусах хүртэл нь давтана. Ус урсаж эхэлмэгц нийт 15 литр усыг гарч дуустал нь товчлуураа дарсаар байна. Энэхүү үйлдлийг гүйцэтгэснээр шүүлтүүр болон цоргоны системээс хийг нь бүрэн зайлуулж, ундны цэв цэвэр ус гарах боломжтой болох юм.

general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.