Таны мэдэх ёстой бүх зүйл

хөлдөөгчтэй хөргөгч

Түгээмэл асуултууд

Бидний зүгээс хөргөгчний хөлдөөгчийг ойролцоогоор сард 1 удаа эсвэл мөсний зузаан 0.5см-ээс дээш хүрэх бүрд хайлуулж байхыг зөвлөдөг. 

Мөсгүйжүүлэгчтэй хөргөгчний хувьд гар аргаар хайлуулах шаардлагагүй.

Таны хөргөгч ажиллаж байх үед урсгал усны чимээтэй төстэй чимээ гарах нь хэвийн үзэгдэл юм. Эдгээр дуу чимээ нь хөргөлтийн систем дотор шингэн ба хий урсах үед үүсдэг. Энэ бол доголдол биш.

Хэрэв таны хөргөгч мөс гаргагч эсвэл мөстүүлдэггүй функцтэй бол автомат гэсгээх функцээс энэхүү дуу гарч болно. Энэ тохиолдолд дуу чимээ нь хаанаас гарч байгааг тодорхойлохыг хичээгээрэй. Хэрэв усны цорго болон мөс үүсгэгчийн дундаас энэхүү чимээ гарч байвайл хэвийн үзэгдэл бөгөөд хэсэг хугацааны дараа автоматаар зогсох болно.

Хэрэв ийм чимээ гарч байх үед таны төхөөрөмж хэвийн ажиллахгүй байвал эрх бүхий үйлчилгээний төвтэй холбоо барина уу.

Таны сонсож буй чимээ бол хаалга онгорхой байгааг илтгэх дохиолол юм.Хэрэв хөргөгчний хаалгыг онгорхой орхих эсвэл дутуу хаасан бол дохиолол нь хэдхэн минутын дотор идэвхжинэ.Хаалгаа хаамагц энэхүү дохиолол унтрах болно.

Таны хөргөгч ажиллаж байх үед товших чимээ гарах нь хэвийн үзэгдэл юм. Хэрэв таны төхөөрөмж мөстүүлэгчгүй загварынх бол энэхүү чимээ нь гэсгээх функц ажиллаж эхлэхэд дугарч болно. Мөн хэрэв таны хөргөгч мөсний машинтай бол мөс хийх функц ажиллаж эхлэхэд гарч болно.

Хэрэв та төхөөрөмж товших чимээ гарахтай зэрэгцээд тасалгааны доторх температур нь нэмэгдэж байгааг анзаарсан бол таны төхөөрөмжийн компрессор хэт халснаас үүдсэн байж болох юм. Гол асуудал нь конденсаторын ороомогтой холбоотой байж магадгүй.

Конденсатор нь таны төхөөрөмжөөс ялгаруулж буй дулааныг гадагшлуулах үүрэгтэй. Хэрэв конденсаторын ороомог нь тоос, шороонд дарагдсан бол төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй. Энэ тохиолдолд төхөөрөмжийг эхлээд цахилгаан тэжээлээс салгаж, арын хэсэгт байрлах ороомогуудыг шалгаж үзээрэй. Та ороомогуудыг зөөлөн сойз эсвэл бага хүчин чадалтай тоос сорогчоор цэвэрлэж болно. Конденсаторын ороомгийг цэвэрлэхдээ чийгтэй даавуу эсвэл алчуур бүү ашиглаарай.

Хэрэв ийм чимээ гарч байх үед таны төхөөрөмж хэвийн ажиллахгүй байвал эрх бүхий үйлчилгээний төвтэй холбоо барина уу.

Хөргөгч ажиллаж байх үед нь торчигнох чимээ гарах нь хэвийн үзэгдэл юм. Иймэрхүү чимээ нь ихэвчлэн хөргөгчний эд ангиуд агшиж, тэлэх мөн хэрэв таны хөргөгч мөсний машинтай бол мөс унаснаас үүдсэн байж болно. Энэ нь ямар нэгэн доголдолд тооцогдохгүй. 

Хэрэв ийм чимээ гарч байх үед таны төхөөрөмж хэвийн ажиллахгүй байвал эрх бүхий үйлчилгээний төвтэй холбоо барина уу.

Таны хөргөгч ажиллаж байх үед чимээ гаргах нь хэвийн үзэгдэл юм. 

Хэрэв та энэхүү чимээ нь байж боломгүй хэт чанга эсвэл хэвийн бус байна гэж үзсэн бөгөөд энэхүү чимээ гарах үед төхөөрөмж хэвийн ажиллахгүй байвал эрх бүхий үйлчилгээний төвтэй холбоо барина уу.

Мөстүүлэгчгүй функцтэй хөргөгчний хувьд исгэрэх эсхүл шоржигнох чимээ гарах нь хэвийн үзэгдэл юм. Энэхүү чимээ нь хайлуулагчийн халаагч ажиллаж эхлэхэд ус дуссанаас үүдсэн байж болно. Энэхүү тохиолдол нь доголдолд тооцогдохгүй.

Хэрэв ийм чимээ гарч байх үед таны төхөөрөмж хэвийн ажиллахгүй байвал эрх бүхий үйлчилгээний төвтэй холбоо барина уу.

general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.