Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү

2 мин унших

Ус цэвэршүүлэгчээс нь ус гарахгүй байгаа хөргөгчийг хэрхэн засварлах вэ?

Ус-цэвэршүүлэгчээс-нь-ус-гарахгүй-байгаа-хөргөгчийг-хэрхэн-засварлах-вэ?
Ус-цэвэршүүлэгчээс-нь-ус-гарахгүй-байгаа-хөргөгчийг-хэрхэн-засварлах-вэ?

Таны хөргөгчний ус цэвэршүүлэгч нь хэвийн ажиллаж чадахгүй байхад хэд хэдэн шалтгаан байж болно. Тиймээс дарах нөхцөл байдлуудын алин болохыг тодорхойлж асуудлаа шийдвэрлэнэ үү.

 

 

 

Ус нөөцлөгч савыг нь дүүрэн байлгаарай. (сантехникийн холболтгүй загварын хувьд)

 

Сантехникийн холболтгүй загвар нь усны нөөцлүүрийн савнаас усаа гаргаж авдаг. Тиймээс та усны нөөцлүүрийн саваа гараараа ус хийж дүүргэх шаардлагатай.

 

 

 

Усны холболтуудыг шалгах (сантехникийн холболттой загварын хувьд)

 

Хэрэв таны хөргөгч сантехникийн холболттой бөгөөд усны холболт нь эвдэрсэн эсхүл ямар нэгэн зүйлээр халхлагдсан бол ус цэвэршүүлэгчийн багатаамж нь багасах ажиллагаа нь муудах зэрэг эрсдэлтэй байдаг. Энэ нь мэдээж хэрэг төхөөрөмжийн загвар моделиос хамааран хариллцан адилгүй байдаг. Тиймээс та холболтуудыг байршил болон бусад мэдээллийг хэрэглэгчийн гарын авлага дэрээс харж танилцана уу. Хэрэв та хэрэглэгчийн гарын авлагаа хайж олоход хүндрэл учирсан бол загварын дугаараа оруулаад эндээс татаж аваарай. Улмаар холболтууд нь зөв хийгдсэн эсэх, ямар нэгэн зүйлд халхлагдсан эсэхийг сайтар нягтлан шалгах хэрэгтэй.

 

 

 

Усан хангамж нь тасалдаж байгаа эсэхийг шалгана уу

 

Сантехникийн холболттой хөргөгч нь үндсэн шугамаараа дамжуулан усыг гадагшлуулдаг. Та өөрийн гэрийнхээ цоргоноос ус гарч байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв гарахгүй байвал цоргоны хаалтыг нээж өгнө үү. Хэрэв цоргоны хаалтыг нээсэн боловч ус гарч ирэхгүй хэвээр байвал мэргэжлийн сантехникийн ажилтантай холбогдож шийдвэрлүүлнэ үү.

 

 

 

Шугам хоолой дах хийг нь гаргах

 

Ус цэвэршүүлэгчийг анх удаа холбох болон шүүлтүүрийг нь солих бүрт шугам хоолойд орсон хийг заавал гаргаж өгөх шаардлагатай.

 

Ус цэвэршүүлэгчийн доор том сав тосож, хөшүүргийг нь 5 секундын турш дарж суллаж өгөх ба энэхүү үйлдлээ ус урсаж дуусах хүртэл нь давтана. Ус урсаж эхэлмэгц нийт 15 литр усыг гарч дуустал нь товчлуураа дарсаар байна. Энэхүү үйлдлийг гүйцэтгэснээр шүүлтүүр болон цоргоны системээс хийг нь бүрэн зайлуулж, ундны цэв цэвэр ус гарах боломжтой болох юм.

 

 

 

Усны даралтыг шалгах

 

Сантехникийн холболттой хөргөгч нь усаа шахаж гаргахын тулд хангалттай хэмжээний даралттай байх шаардлагатай. Тиймээс даралтыг нь шалгахын тулд усны шүүлтүүрийг салгаж аваад, таны төхөөрөмжийн усны даралт хэвээрээ байгаа эсэхийг нягтлан хараарай. Шүүлтүүрийг салгаж авахдаа төхөөрөмжийн хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та гарын авлагаа олоход хүндрэлтэй байгаа бол бүтээгдэхүүнийхээ загварын дугаарыг ашиглан эндээс татаж авна уу.

 

 

 

Техникийн асуудлуудыг бодолцож үзээрэй

 

Хэрэв асуудал үргэлжилсээр байвал таны хөргөгч техникийн асуудалтай байж магадгүй. Хэрэв та ийм зүйл болсон гэж сэжиглэж байгаа бол эрх бүхий үйлчилгээний төлөөлөгчтэй холбоо барина уу.

Rather talk to someone?