Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?
Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.
Таны мэдэх ёстой бүх зүйл
I need help with
Шохойшилтоос хамгаалах шүүлтүүр нь төхөөрөмжийг удаан хугацааны туршид ашиглах үед их хэмжээний шохойшилт үүсэж хуримтлагдахаас хамгаалах зориулалттай байдаг. Мөн энэ нь нөгөө талаасаа индүүний эдэлгээний насыг ч уртасгаж өгдөг юм. Энэхүү шүүлтүүрийг ойролцоогоор 30 литр ус хэрэглэж дуусах бүртээ нэг удаа сольж байх шаардлагатай.
Ихэнх Beko уурын индүүний генераторууд нь шохойжилтоос хамгаалах шүүлтүүрийг нь солих шаардлагатай үед асдаг индикаторын гэрэлтэй байдаг. Тиймээс та түүнийг солихоор болсон бол албан ёсны борлуулагч, засвар үйлчилгээний төвтэй холбогдож худалдан аваарай.
Шинэ шүүлтүүрээ уутнаас нь гарган усанд дүрж 1 минут орчим байлгасны дараа шууд үйлчилж эхлэх болно. Та төхөөрөмжөөс аль нэг эд ангийг нь салгаж авах гэж байгаа бол юун түрүүнд цахилгаан тэжээлээс салгаж эхлээд хөргөсөн байх шаардлагатайг анхаараарай. Ингээд та хуучин шүүлтүүрийг салган авч шинэ шүүлтүүрээ суулгаж болно.
Шохойжилтоос хамгаалах шүүлтүүрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та хэрэглэгчийн гарын авлагаа олж авахад хүндрэл учирсан бол энд бүтээгдэхүүний загвар моделийг оруулаад татаж авна уу.
Зөвхөн цоргоны ус хийж ашиглах шаардлагатай. Учир нь таны төхөөрөмж ундны ус эсхүл нэрмэл ус хийж ашиглах зориулалттай биш юм. Хэрэв таны цоргоны ус хэт их хатуулагтай бол та цоргоны ус болон ундны усыг хооронд нь бага зэрэг хольж байгаад ашиглаж болох юм.
Ус нөөцлөгч сав дотор нь үнэртэй ус эсхүл цагаан цуу гэх мэт зүйлс хийж үл болно. Учир нь эдгээр зүйлс таны индүү болон хувцасыг гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг.
Та индүүгээ хэрэглэж дуусаад эхлээд цахилгаан тэжээлээс салгаж хөртөл нь хүлээнэ. Улмаар хэрэв та индүүгээ нэлээд урт хугацааны туршид ашиглахгүйгээр орхих гэж байгаа бол усыг нь асгаж хоослох хэрэгтэй.
Индүүний кабелиар индүүг ороож тавьж болохгүй. Хэрэв таны индүү кабель хураагчаар тоноглогдсон бол зориулалтын тоноглол дээр нь хурааж болно. Ямар ч тохиолдолд индүүгээ хөдөлгөөнгүй тогтвортой гадаргуу дээр байршуулж байна уу.
Мөн индүүгээ цаг ямагт бага насны хүүхдээс хол байлгаарай.
Таны индүү босоо байрлалд 30 секунд, хөндлөн байрлалд 7-10 минут байсны дараа автоматаар унтрах болно.
Харин уурын индүүний хувьд босоо байрлалд оох эсхүл ямар ч товчлуур дарагдахгүй 10 минут болоход автоматаар унтрах болно.
Бид таны төлөө энд байна!
Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.
Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?
Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.
Бага зэрэг урам зориг хэрэгтэй?
Америк загварын хөргөгч Угаалгын машиныг хэрхэн тохируулах вэ? Мэргэжлийн жор шиг идээрэйҮр дүн олдсонгүй!