Зарим хүмүүс юм индүүдэхдээ тааламжтай мэдрэмж авдаг бол зарим нь үүнд төдийлэн дуртай биш байдаг. Чухам та эдгээр хүмүүсийн аль төрөлд нь хамаардаг байхаас үл хамааран юмаа индүүдэх гэдэг бол таны өдөр тутамдаа зайлшгүй хийх шаардлагатай чухал ажлуудын тань нэг мөнөөсөө мөн билээ.
Хэрэв та индүүдэх ажлаа тодорхой хэмжээнд хөнгөвчлөхийг хүсэж байгаа бол та яг зөв газраа ирсэн байна. Та доорх аргуудыг даган биелүүлснээр маш хурдан хугацаанд индүүдэх ажлаа гүйцэтгэж дуусгах боломжтой болох юм.
Сайн чанарын тавцан болон бүтээлэг ашиглах
Бат бөх тэгш гадаргуу дээр аливаа зүйлийг индүүдэхэд үр дүн сайтай байдаг. Багахан хэмжээний хонхорхой болон товойлттой зүйлс нь хувцасыг тань үрчийлгэх магадлалтай байдаг. Тиймээс индүүний тавиур худалдан авах нь таньд үнэхээр бодит үр дүн өгч чадах болно. Мөн түүнчлэн тавиур дээр тавих бүтээлэг хүртэл өндөр үр дүнтэй байдаг. Хувцас болон индүүний тавиурын хооронд ямар нэгэн завсар огт гарч болохгүй.
Индүүний улыг сайтар шалгана уу
Индүүний ул гэдэг чинь юу сан билээ гэж та бодож байж магадгүй. Энэ бол индүүний халдаг хэсгийн техникийн нэршил юм. Та индүүгээ ашиглаж эхлээс өмнө улыг нь сайтар шалгах хэрэгтэй. Эс бөгөөс та цагаан цамцаа янз бүрийн өнгө бүхий арилашгүй тэмдэгтэй болгож магадгүй юм. Та төхөөрөмжөө ашиглаж эхлэхээс өмнө агаарт уурыг нь хэд хэдэн удаа үлээлгэн гаргаж заншаарай. Эс бөгөөд хуримтлагдсан кальцын үлдэгдэл нь цэвэр хувцас руу үсэрч наалдах магадлалтай байаг.
Хувцсаа цэвэрхэн байгаа эсэхийг шалгаарай
Толботой хувцасыг индүүдэхэд толбо нь тухайн хувцас руу илүү гүн шингэж орох эрсдэлтэй байдаг. Хэрэв таны угаасан хувцас толботой байвал та түүнийг буцаагаад угаалгын машинд хийгээрэй. Мөн та хувцасаа индүүдэхээс өмнө хог түүгчээр эхлээд цэвэрлэж өгөх нь нэлээд үр дүнтэй байж болохыг ч үгүйсгэхгүй юм.
Хувцасны шошгыг харж түүн дээр заасан температурын дагуу индүүгээ халааж тохируулна уу
Хэрэв таны хувцас индүүдэж дууссаны дараа гялтганаад байвал энэ нь температурыг нь зөв тохируулж чадаагүй болохыг илэрхийлж байгаа юм. Та мэдээж хэрэг мяндаснууд нь хайлж гялтганасан зүйл үлдээхийг хүсэхгүй байх нь лавтай юм. Тиймээс хувцасаа индүүдэх бүрдээ шошгон дээрх зааварчилгааг нь харж танилцаж байна уу. Мөн нарийн арчилгаа шаарддаг материалуудыг тусгай зориулалт бүхий материалаар хамгаалж өгч байгаарай.
Хатаж атираатсан хувцсыг уураар шүршиж чимчийтэл индүүдэх
Хувцсыг хэт их хатаавал үрчгэр нь улам бат бэх болж атираатдаг. Чухам энэхүү шалтгааны улмаас хувцас хатаагч төхөөрөмж хувцсыг бага зэрэг чийгтэй нь үлдээдэг юм. Тиймээс индүүдэж байгаа хувцсаа бага зэрэг уураар шүршиж өгөх нь тэдгээр атираа, үрчлээсүүдийг амархан арилган чимчийтэл сайхан индүүдэхэд хувь нэмрээ үзүүлэх болно.
Халааснуудыг нь ил гаргах
Хэрэв та индүүдсэн хувцаснуудаа халаасны мөртэй болгохыг хүсэхгүй бол индүүдэх үедээ халаасыг нь эргүүлэн гаргаарай.
Зах, ханцуй, запник зэргийг нөгөө тийш нь харуулж байгаад индүүдээрэй.
Хэрэв таны хувцасны дээрх хэсгүүд хэтэрхий сул учраас индүүдэхэд хэцүү байвал нөгөө тийш нь эргүүлж харуулаарай. Мөн хэрэв та цамцныхаа захыг босгож өгөхийг хүсвэл starch шүршлэг цацаж, даавуугаар бүтээгээд халаасан индүүгээрээ дарж өгөх хэрэгтэй.