Таны агаар сэлгэгчийн тасалгаа доторх эд ангиас ямар нэгэн зүйл гоожиж байвал энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тиймээс доорх тохиолдлуудаас аль нэг нь тохиолдсон бол шийдвэрлэж чадах эсэхээ тодорхойлно уу.
Төхөөрөмжийг зөв угсарсан эсэхийг баталгаажуулах.
Таны агаар сэлгэгчийг албан ёсны эрх бүхий үйлчилгээний байгууллага суурьлуулж өгсөн байх шаардлагатай. Хэрэв төхөөрөмжийг зөв угсраагүй эсвэл холболт зөв хийгдээгүй бол таны агаар сэлгэгч хэвийн ажиллах боломжгүй юм.
Шүүлтүүр нь бохирдсон эсвэл бөглөрсөн эсэхийг шалгах
Агаар сэлгэгчийн шүүлтүүрийг 3 сар тутамд 1 удаа эсвэл хүчин чадал нь буурах бүрт шалгаж байх шаардлагатай. Хэрэв таны агаар сэлгэгчийн шүүлтүүр бохирдсон эсвэл бөглөрсөн байвал төхөөрөмжөөс гарсан сэрүүн агаар зөв зохистой эргэлдэж чадахгүй нөхцөл байдалтай тулгарах болно. Шүүлтүүрийг цэвэрлэхдээ гарын авлага дээрэх зааварчилгаатай танилцана уу. Учир нь төхөөрөмжийн загвар моделиос хамааран цэвэрлэгээ хийх зааварчилгаа нь харилцан адилгүй байдаг. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг эрээд олохгүй бол загварын дугараа оруулаад эндээс шууд татаж аваарай. Мөн та ууршуулагч болон конденсаторын ороомогоо цэвэрлүүлэхийн тулд албан ёсны эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлж болох юм.
Шугам хоолойнуудын холболтыг шалгах
Ус гадагшлуулах хоолой болон түүний холболтуудыг шалгана уу. Хэрэв түүнийг сайтар чангалж өгөөгүй бол ус гоожиж алдагдах магадлалтай юм. Ус гадагшлуулах хоолойг доош харуулан байрлуулах шаардлагатай бөгөөд нугалж, юманд дарагдуулж болохгүй.
Техникийн асуудал байгаа эсэхийг нягтлан шалгах
Хэрэв дээрх хүндрэлүүд цаашинд дахин үргэлжилсэн хэвээр байвал энэ нь техникийн асуудал байж болох юм. Хэрэв та техникийн асуудал үүссэн байх магадлалтай гэж сэжиглэж байгаа бол эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.