Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?

4 мин унших

Beko угаалгын машины программуудын тайлбарууд

Beko угаалгын машины программуудын тайлбарууд
Beko угаалгын машины программуудын тайлбарууд

Хэрэв та шинэхэн Beko угаалгын машин худалдан авсан эсхүл авахаар төлөвлөж байгаа бол таны угаалгын машин чухам юу хийж чадахыг мэдэж авбал таньд 7 хоног бүр тулгардаг хүндрэлийг тань бууруулахад чухал хувь нэмэр үзүүлэх болно.

 

Энэхүү зааварчилгаа нь таньд Beko угаалгын машиныхаа программ функцүүдийг хэрхэн ашиглах талаар зааварчилгааг гаргаж өгөх болно. Улмаар та өөрийн шинэхэн угаалгын машиныг хэрхэн зөв ашиглах талаар маш зөв ойлгогчтой болж чадах болно. 

 

Программ болон функцүүд нь загвар моделиосоо хамааран харилцан адилгүй байдаг.

 

 

 

Үндсэн программ

 

Beko угаалгын машин нь даавуу, синтетик болон ноосон материалын угаалга гэсэн 3 үндсэн программтай байдаг бөгөөд эдгээр нь тус бүрдээ харилцан адилгүй температурын сонголттой байдаг юм. (Жишээлбэл: даавуун материалууд нь хамгийн өндөр температурт угаагдаж, сэгсрэгч нь хамгийн хүчтэй дээрээ ажиллах болно. Тухайн программуудын ажиллах зарчмыг та доорх жагсаалтаас харна уу. 

 

 

Даавуу

Энэхүү программ нь даавуу материал давамгайлсан (85%-аас дээш орцтой) ширээний бүтээлэг, алчуур, дотуур хувцас, футболка гэх мэт бүтээгдэхүүнүүдийг угаахад зориулагдсан байдаг. 

 

90 oC:Энэхүү температур нь хэт их бохирдолтой цагаан даавуу, орны даавуу (ширээний бүтээлэг, алчуур, орны даавуу) гэх мэт материалуудад тохиромжтой байдаг. 

 

60 oC: Энэхүү температур нь энгийн бохирдолтой, өнгө будагтай, өнгө гарч болзошгүй, футболка, цамц, унтлагын хувцас, хөнгөн бохирдолтой цагаан даавуу, орны даавуу гэх мэт зүйлсийг угаахад тохиромжтой байдаг. 

 

30 oC - 40 oC: Энэхүү материал нь нарийвчилсан эсхүл холимог материалан хийцтэй зүйлсэд хамгийн тохиромжтой байдаг. 

 

Cold: буюу хүйтэн усаар нарийн хийцтэй нэхмэл бүтээгдэхүүнийг угаахад тохиромжтой. 

 

 

 

 

Синтетик

 

Энэхүү программ нь полестерин, нилон материалаар хийгдсэн хувцаснуудыг угаахад тохиромжтой байдаг. 

 

60 oC: Энэхүү температур нь энгийн бохирдолтой, өнгө будагтай, өнгө гарч болзошгүй, футболка, цамц, унтлагын хувцас, хөнгөн бохирдолтой цагаан даавуу, орны даавуу гэх мэт зүйлсийг угаахад тохиромжтой байдаг. 

 

30 oC - 40 oC: Энэхүү материал нь нарийвчилсан эсхүл холимог материалан хийцтэй зүйлсэд хамгийн тохиромжтой байдаг. 

 

Cold: буюу хүйтэн усаар нарийн хийцтэй нэхмэл бүтээгдэхүүнийг угаахад тохиромжтой. 

 

 

 

Ноосон материал

 

Энэхүү программ нь ихэвчлэн ноосон материал угаахад хамгийн тохиромжтой байдаг.

 

30 oC - 40 oC: Энэхүү материал нь нарийвчилсан, ноосон эсхүл холимог материалан хийцтэй зүйлсэд хамгийн тохиромжтой байдаг. 

 

Cold: буюу хүйтэн усаар нарийн хийцтэй нэхмэл бүтээгдэхүүнийг угаахад тохиромжтой. 

 

 

 

 

Онцгой программууд

 

Дээр дурдсан стандарт программуудаас гадна Beko угаалгын машин нь маш олон тооны нэмэлт программуудтай байдаг. Та энэхүү программууд дээр сэгсрэгчийн хурд болон температуруудыг нь тохируулах боломжтой байдаг.

 

 

 

Харшлын эсрэг 

 

Энэхүү программ нь хувцаснуудыг маш өндөр температурт удаан хугацааны турш угаадаг. Энэхүү удаан угааж байгаагын шалтгаан нь төрөл бүрийн бактери болон харшил үүсгэгч эх үүсвэрийг үгүй хийх зорилготой нэмэлт циклүүд багтана.

 

 

 

Автомат

 

Энэхүү программ нь таны хувцасны бохирдлын түвшинг автоматаар тодорхойлж түүнд тохирсон хугацаа болон температурыг сонгож өгнө.

 

 

 

Хүүхдийн хувцас

 

Энэхүү программ нь усыг огцом өндөр температурт халааж, хувцаснуудыг нэмэлтээр дахин зайлж, нян бактери болон харшлын эх үүсвэрийг устгадаг.

 

 

 

Cottons Eco

 

Энэхүү программ нь энгийн бохирдолтой даавуун материалыг бага усаар цахилгаан бага зарцуулж угаадаг.

 

 

 

Dark Care

 

Энэхүү программ нь бага температурт хувцсыг харьцангуй бага хэмжээгээр хутган хольж өнгөө алдахаас сэргийлж өгөх зориулалттай.

 

 

 

Өдөн хөнжил болон сөдөн куртка

 

Энэхүү программ нь зузаан хувцас материалыг цэвэрлэхэд зориулагдсан

 

 

 

Эко цэвэрлэгээ

 

Энэхүү программ нь 3.5 кг хүртэл жинтэй хөнгөн бохирдолтой хувцсыг маш бага хэмжээний ус болон цахилгаан зарцуулах зарчмаар ажилладаг.

 

 

 

Өнгийг нь сэргээх

 

Энэхүү программ нь угаах зориулалттай ажил гүйцэтгэдэггүй ч бохирдолгүй боловч өмссөн хувцсыг сэргээхэд ашиглагддаг. Энэхүү программ нь 30 минутын хугацаанд уур болон ионоор хөнгөхөн өссөн хувцасны эвгүй үнэрийг дарж арилгадаг. 

 

 

 

GentleCare™

 

Энэхүү программ нь ноос болон нэхмэл даавуу гэх мэт нарийн хийцтэй материалыг өнгө, хийцийг нь алдагдуулахгүй угааж, сэгсэрдэг зориулалттай алгоритмтэй байдаг.

 

 

 

Гар угаалга/нарийн хийц

 

Энэхүү программ нь ноосон болон нарийн хийцтэй материал эсхүл шошгон дээрээ "угаалгын машинаар угааж болохгүй" гэсэн тайлбартай хувцаснуудад зориулагдсан. Энэхүү программыг ажиллуулах үед дамар нь бага температур дээр зөөлөн хөдлөж ажиллах тул хувцаснуудыг огт гэмтээдэггүй.

 

 

 

Hygiene+

 

Энэхүү программ нь температурын хяналтад маш мэдрэг бөгөөд нэмэлт зайлах болон сэгсрэх функцүүдийн тусламжтайгаар тухайн хувцаснуудаас бичил биетүүдийг устгаж өгдөг. Энэхүү программ нь 20-90 хэмийн градуст ажиллах ба 60 хэмийн градус ажилладаг цикль нь Их Британын харшлын эсрэг холбооноос харшил үүсгэгчийг 99.9 хувь устгадаг гэсэн үнэлгээ авсан юм.

 

 

 

Эрчимт угаалга

 

Энэхүү программ нь угаалгын хугацааг сунгаж, нэмэлт зайлах функцүүдийг ашиглан гүн бохирдолтой хувцаснуудыг угаадаг

 

 

 

Холимог материалууд

 

Энэхүү программ нь даавуу болон синтетик материалуудыг хамтад нь хольж угаахад зориулагдсан байдаг.

 

 

 

Аялалын болон спорт хувцасны программ

 

Энэхүү программ нь усны хамгаалалттай аяллын зэрэг хувцаснуудыг угаахад ашиглагддаг.

 

 

 

Түргэн угаалга

 

Энэхүү программ нь хувцаснуудыг 28 минутын дотор түргэн угаах зориулалттай.

 

 

 

Цамц

 

Энэхүү программ нь тусгайлан цамц угаахад зориулагдсан байдаг

 

 

 

Спорт

 

Энэхүү программ нь даавуу, синтетик гэх мэт холимог материалуудаар хийсэн спортын хэрэгслийг цэвэрлэхэд зориулагдсан байдаг.

 

 

 

StainExpert™

 

Энэхүү программыг 24 төрлийн арилгахад хэцүү толбонууд дээр туршиж үзсэн бөгөөд ердийн толбоноос илүү гүн толбуудыг арилган зориулалттай байдаг.

 

 

 

SteamTherapy™

 

Энэ бол 1 кг хүртэлх жинтэй хувцаснуудыг хүчтэй уураар утаж, үрчлээсийг нь 58 хувь хүртэл бууруулдаг 15 минутын программ юм. Лабораторын шинжилгээгээр батлагдсан.

 

 

 

Daily Xpress

 

Энэ бол 28 минутын дотор гүйцэтгэж дуусгах зориулалттай программ юм.

 

 

 

Xpress Super Short 14 min

 

Энэхүү программ нь хөнгөн бохирдолтой даавуун хувцаснуудыг түргэн угаах зориулалттай. Өөрөөр хэлбэл 2кг хүртэлх хувцаснуудыг 14 минутад угаана.

 

 

 

Clean & Wear®

 

"Угаагаад шууд өмс" гэх энэхүү программ нь 1кг хувцасыг хоёр цаг угааж бүх чийгийг нь гаргах зориулалттай байдаг. Энэхүү программын тусламжтайгаар та иж бүрэн хувцасаа угаагаад дуусмагч шууд өмсөх боломжтой.

 

 

 

CoolClean™

 

Хүйтэн угаалга гэх энэхүү программ нь 20 хэмийн дулаантай усаар 40 хэмд угаасан мэт үр дүн гаргаж, цахилгааны зардлыг 75 хувь хүртэл хэмнэдэг.

 

 

 

Woolmark® хувцас арчилгааны программ

 

Энэхүү программ нь ноосыг угаалгын машинд угаасан мөртлөө, агшиж жижгэрэх, гэмтэж урагдахаас хамгаалах зориулалттай юм.

Rather talk to someone?