Түгээмэл асуултууд

Угаалгын машинууд нь харилцан адилгүй ачаалал даах чадамжтай байдаг.Түүнчлэн сонгосон программаасаа хамааран даац нь ч мөн өөрчлөгддөг. Та төхөөрөмжөө хүчин чадлаас нь хэтрүүлэн ажиллулахаас зайлсхийгээрэй.

 

Угаалгын машины даацын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та гарын авлага олоход асуудалтай байгаа бол бүтээгдэхүүнийхээ загварын дугаарыг ашиглан эндээс татаж авна уу.

 

Beko угаалгын машинууд нь дотор нь хийсэн хувцасны тэнцвэрийг автоматаар тооцоолон олж, хурдыг нь автоматаар тохируулж байгаар зохион бүтээгдсэн.Тэнцвэрийг нь алдагдуулахгүй байх үүднээс хөнжил гэх мэт эд зүйлсээ угааж байгаа бол  алчуур эсвэл өөр хөнжил гэх мэт хүнд зүйлтэй хамт угаана уу.

 

Угаалгын машиныг хэрхэн зөв ачаалах, таны угаалгын машин хэр зэрэг ачаалал даах, тохирох угаалгын программыг хэрхэн сонгох, хөхний даруулга, бэлтгэлийн пүүз, ноосон даавууг хэрхэн угаах талаар хэрэглэгчийн гарын авлага дээрээс харж танилцана уу.

Энэ тийм ч сайхан санаа шиг сонсогдохгүй л байна шүү.

 

Бараан болон тод өнгийн хувцаснаас будаг гарч таны цагаан өнгийн хувцаснуудыг хүйтэн усанд угаасан байсан ч өнгийг нь алдуулдаг. Тиймээс хувцасаа угаахдаа цагаан, цайвар, бараан гэх мэт өнгөөр нь ялгаж, зориулалтын угаалгын шингэн ашиглан яг заасан температурт нь угааж хэрэглэвэл таны хувцас өнгөө алдахгүй бөгөөд эдэлгээний нас нь уртасдаг.

 

Угаалгын машиныг хэрхэн зөв ашиглах, ачааллыг нь хэрхэн зөв тааруулах, хэрхэн тохирсон программыг нь сонгох болон ямар төрлийн угаалгын шингэн ашиглах талаар хэрэглэгчийн гарын авлага дээрээс харж танилцана уу.

Угаалгын шингэнийг хэт ихдүүлэх эсхүл хэт багадуулах нь угаалгын машины гүйцэтгэлийг бодит үр дүнд нь хүргэж чаддагүй. Угаалгын шингэнийг чухам ямар хэмжээгээр ашиглах нь зүйтэй вэ гэдгийг мэдэхийг хүсвэл түүний савлагаа дээр нь байх танилцуулгыг хараарай. Та магадгүй угааж байгаа хувцасны хэмжээ болон таны ашиглаж буй усны хатуулгын түвшнээс хамаарч ашиглаж буй угаалгын шингэнийхээ дозыг нь ихэсгаж болох юм. Ямарч тохиолдолд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн зааварчилгааг сайтар даган мөрдөөрэй.

 

Угаалгатай холбоотой өөр нэмэлт зөвлөгөөнүүдийг угаалгын шингэн ашиглах тухай хэрэглэгчийн гарын авлагаас харж танилцана уу.

Таны угаалгын машин хэвийн ажиллахын тулд бага зэрэг өндөрлөж өгсөн байх шаардлагатай бөгөөд бүрэн тэнцвэртэй байх ёстой. Тиймээс төхөөрөмжөө байршуулсны дараа хойш, урагш, баруун зүүн аль аль тал руу нь хөдөлгөн сайтар шалгаж үзээрэй. Хэрэв таны төхөөрөмж хэтэрхий их хөдөлгөөнтэй байвал төхөөрөмжийг байршуулсан шал нь тэгш биш байх шаардлагатай юм.

 

Та тэгш ус ашиглан төхөөрөмжийн тэнцвэрийг олоорой. Хэрэв тэнцвэр нь алдагдсан байвал төхөөрөмжийн хөл хэсэгт байрлах түгжээг нь олж холбогдох тохиргоог хийж өгөөрэй. Та хөлийг нь нар зөв эсхүл нар буруу эргүүлэх замаар дээш доош нь хөдөлгөж, шаланд гүйцэт хүртэл нь тохируулж өгнө. Улмаар эцэс нь буцаагаад түгжээг нь хоногт нь оруулж өгнө. 

Энэ нь хүүхдээс хамгаалах түгжээ идэвхжсэнийг илэрхийлж байгаа юм. Түгжээ идэвхтэй үед та программ, температур, хурд эсвэл нэмэлт функцэд ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй.

 

Хүүхдээс хамгаалах түгжээг идэвхгүй болгохын тулд ямар нэгэн програм ажиллаж байх үед эхний болон хоёр дахь  товчлууруудыг гурван секундын турш дарна уу. Ингэснээр товчлуур дээрх гэрэл анивчина.

 

Түгжээг идэвхгүй болгохын тулд ямар ч програм ажиллаагүй үед програм сонгох товчлуурыг асаах/унтраах төлөвд шилжүүлж болно.

 

Хүүхдээс хамгаалах түгжээг идэвхжүүлэх/идэвхгүй болгох журам нь таны төхөөрөмжийн загвараас хамаарч харилцан адилгүй байх болно. Хэрэв дээр дурдсан арга нь үр нөлөө үзүүлэхгүй бол хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та гарын авлагаа олоход асуудалтай байвал бүтээгдэхүүнийхээ загварын дугаарыг ашиглан эндээс татаж авна уу.

Хэрэв та хатаах үйлдлийг гүйцэтгэх хугацааг нь хойшлуулахыг  (таны төхөөрөмжийн загвараас хамаарч) хатаалтын функцыг хойшлуулах программыг сонгох эсвэл дуусах хугацааг нь тохируулж болно. Өдрийн тодорхой цагт цахилгаан эсвэл усны үнэ хямд тарифаар бодогддог бол энэ арга таньд илүү ашигтай байх болно.

 

Хойшлуулах программыг ажиллуулахдаа хувцас хатаагчиндаа хувцаснуудаа хийж, шаардлагатай нэмэлт функцүүдийн хамт програмаа сонгоно уу. Дуусах хугацаа/Төгсгөлийн цаг (таны хяналтын самбар дээр энэ 2-ийн аль нэгээр тэмдэглэсэн байгаа) дээр дарна. Та одоо хатаах үйл явцыг хэзээ эхлүүлэх, хэзээ дуусгахыг хүссэн тэр хугацаагаараа тохируулж өгнө. Та төхөөрөмжийг унтрааж, дахин асаах замаар хойшлуулах функцийг цуцалж болно.

 

Хойшлуулах товчлууртай Beko хувцас хатаагчийн хувьд тухайн ажиллуулж эхэлснээр үр дүнд хүрэх боломжтой. Улмаар та хувцас хатаагчиндаа хувцаснуудаа хийж, тухайн программ болон нэмэлт функцүүдийг сонгоно. Ингээд хойшлуулах товчлуур дээр дарж тухайн функцийг ажиллуулна. За ингээд та хувцас хатаагчаа ажиллуулж эхлэх боломжтой боллоо. Хэрэв та хойшлуулах функцыг цуцалж хатаалтыг шууд эхлүүлэхийг хүсэж байвал эхлүүлэх товчлуур дээр дарж хүлээлгийн хугацааг нь 0 хүртэл багасгана. Ингээд эхлүүлэн товчоо дарснаар таны төхөөрөмж шууд ажиллаж эхлэх болно. 

 

Хэрэв хяналтын самбар дээр 3, 6, 9 гэсэн тоотой хойшлуулах товчлуур байвал энэ нь та хатаах процессыг хэзээ эхлэхийг хүсч байгаагаа сонгох боломжтой гэсэн үг юм. Товчлуурыг нэг удаа дарахад 3 цаг, дахин дарвал 6 цагаар хойшлуулах сонголт сонгогдоно. Хэрэв дахин нэг удаа дарвал програм 9 цагийн дараа эхэлнэ. Хугацаа хойшлуулах товчийг дахин нэг удаа дарвал хойшлуулах функц хүчингүй болно. Хойшлуулах хугацааг сонгосны дараа та эхлүүлэх товчийг дарснаар программ ажиллаж эхэлнэ.

 

Хэрэв дээрх зөвлөгөөнүүд таны угаалгын машинд үүссэн асуудлыг шийдвэрлэхэд тохирохгүй байвал та хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та гарын авлагаа олоход асуудалтай байвал бүтээгдэхүүнийхээ загварын дугаарыг ашиглан эндээс татаж авна уу.

 

 Хувцас хатаагчтай холбоотой нэмэлт заавар зөвлөгөө авахыг хүсвэл Beko угаалгын машины хатаагч программ, онцлогуудын талаарх манай гарын авлагатай танилцана уу.

Энэ асуултад бид үгий гэж хариулна. Beko угаалгын машины хаалгыг бид эргэдэгээр хийдэггүй. Харин Beko хувцас хатаагчийн хувьд бол тиймээ. Тиймээс угаалгын өрөөнд оруулж тавьсан хоёр машины хаалгыг хоорондоо өөд өөдөөсөө харж онгойж болдог байдлаар тохируулах боломжтой.
Та угаалгын машинаа сантехникийн холболттой л бол хаана ч байрлуулж болно. Хэрэв таны гаражийн температур нь ус хөлдөхүйц хүйтэн л биш бол тиймээ та угаалгын машинаа гаражид ашиглах боломжтой.
general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.

Beko

Licensee limited to certain jurisdictions