Түгээмэл асуултууд

Хэрэв таныг программ ачаалуулах хүрдийг эргүүлэх үед эхний болон хоёр дах нэмэлт функц нь 3 удаа анивчаж байвал түүний хүүхдээс хамгаалах функц нь идэвхжсэнийг илэрхийлж байгаа юм. Энэ тохиолдолд та программ, температур, хурд болон нэмэлт функцүүд дээр ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй.

 

Хүүхдээс хамгаалах функцийг идэвхгүй болгохын тулд эхний болон хоёр дах нэмэлт функцийн товчлууруудыг 3 секундын турш тасралтгүй дарж өгнө. Улмаар таныг энэхүү үйлдлийг гүйцэтгэх үед товчлуурын гэрэлнүүд нь анивчих болно.

 

Мөн түүнчлэн та программыг ачаалж байх үед on/off гэсэн товчлуур дээр дарж энэхүү функцийг идэвхгүйжүүлэх боломжтой.

 

Таны төхөөрөмжийн загвар моделиос нь хамааран хүүхдээс хамгаалах функцийг идэвхжүүлэх болон идэвхгүйжүүлэх арга нь харилцан адилгүй байж болно. Хэрэв дээр заасан тохиргоо нь ажиллахгүй байвал та хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та хэрэглэгчийн гарын авлагаа хайж олоход хүндрэлтэй байвал бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж аваарай.

 

 

Бохир усны хоолой нь дамраас ус шавхаж гаргах үүрэгтэй байдаг. Тиймээс та тэнд ямар нэгэн бөглөрөл үүссэн байгаа эсэхийг шалгаж хэрэв бөглөрөл үүссэн байвал гаргаж хаяарай.

 

Хэрэв таны төхөөрөмж энэхүү чимээ гарч байх үед хэвийн ажиллаж чадахгүй байвал та эрх бүхий үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

Хэрэв энэхүү чимээ нь харьцангуй ритмтэйгээр гарч байвал дотор нь хийсэн хувцаснууд тэнцвэргүй эсхүл ямар нэгэн гадны биет дамаранд нь орсон болохыг илэрхийлнэ. Хэрэв та энэхүү нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэж сэжиглэж байвал төхөөрөмжөө зогсоож доторх усыг нь шавхаж гаргах хэрэгтэй. Улмаар гадны биет эсвэл илүүдсэн хувцаснуудыг нь гарган авах буюу эсхүл дамарны дотор талыг тэнцвэржүүлэхийн тулд алчуур гэх мэт өөр зүйл нэмж хийж болно. 

 

Эдгээр чимээнүүд нь мөн түүнчлэн цэвэр бохир усны хоолой хананд шүргэснээс үүдэн гарсан байж болно. Тиймээс тухайн хоолойнууд нь хананд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байгаа эсэхийг нь нягтлан шалгана уу.

 

Ингээд сүүлд нь төхөөрөмжийн хөлнүүд нь шалан дээр тэгш тогтоогдсон байгаа эсэхийг нягтлаарай. Та төхөөрөмжөө урагш хойш болон хоёр хажуу тийш нь савлуулан хөдөлгөж үзэж болно. Хэрэв таны төхөөрөмж хэтэрхий их савлаж байвал түүний хөлнүүдийг нь зөв тааруулж чадаагүй болохыг илтгэнэ.

 

Та тэгш ус ашиглан төхөөрөмжийн тэнцвэртэй байдлыг шалгаарай. Хэрэв тэнцвэр нь алдагдсан байвал түүний урд талын хоёр хөл нь газар шүргэтэл тулгаж өгөөрэй. Хөлийг нь тохируулахын тулд та түүнийг нар зөв эсвэл нар буруу эргүүлж өгнө.

 

Хэрэв таны төхөөрөмж дээрх дуу чимээ гарч байх явцад хэвийн ажиллаж чадахгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

Таны төхөөрөмжөөс ус шавхаж байх үед сорогдож байгаа мэт чимээ гарч байвал энэ нь хэвийн үзэгдэл юм. Энэхүү чимээ нь ус шавхагдаж дуусах үед дахин сонсогдохоо болих болно.

 

Хэрэв таны төхөөрөмжөөс дээр дурдсан чимээ гарах үед төхөөрөмж хэвийн ажиллаж чадахгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

Хэрэв энэхүү чимээ нь харьцангуй ритмтэйгээр гарч байвал дотор нь хийсэн хувцаснууд тэнцвэргүй эсхүл ямар нэгэн гадны биет дамаранд нь орсон болохыг илэрхийлнэ. Хэрэв та энэхүү нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэж сэжиглэж байвал төхөөрөмжөө зогсоож доторх усыг нь шавхаж гаргах хэрэгтэй. Улмаар гадны биет эсвэл илүүдсэн хувцаснуудыг нь гарган авах буюу эсхүл дамарны дотор талыг тэнцвэржүүлэхийн тулд алчуур гэх мэт өөр зүйл нэмж хийж болно. 

 

Эдгээр чимээнүүд нь мөн түүнчлэн цэвэр бохир усны хоолой хананд шүргэснээс үүдэн гарсан байж болно. Тиймээс тухайн хоолойнууд нь хананд хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байгаа эсэхийг нь нягтлан шалгана уу.

 

Ингээд сүүлд нь төхөөрөмжийн хөлнүүд нь шалан дээр тэгш тогтоогдсон байгаа эсэхийг нягтлаарай. Та төхөөрөмжөө урагш хойш болон хоёр хажуу тийш нь савлуулан хөдөлгөж үзэж болно. Хэрэв таны төхөөрөмж хэтэрхий их савлаж байвал түүний хөлнүүдийг нь зөв тааруулж чадаагүй болохыг илтгэнэ.

 

Та тэгш ус ашиглан төхөөрөмжийн тэнцвэртэй байдлыг шалгаарай. Хэрэв тэнцвэр нь алдагдсан байвал түүний урд талын хоёр хөл нь газар шүргэтэл тулгаж өгөөрэй. Хөлийг нь тохируулахын тулд та түүнийг нар зөв эсвэл нар буруу эргүүлж өгнө.

 

Хэрэв таны төхөөрөмж дээрх дуу чимээ гарч байх явцад хэвийн ажиллаж чадахгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

Энэ төрлийн дуу чимээ нь ихэвчлэн төхөөрөмж рүү ус нэмэх үед сонсогддог. Ус нэмж дууссаны дараа дээрх чимээ алга болох болно.

 

Хэрэв таны төхөөрөмж дээрх чимээ гарч байх явцад хэвийн ажиллаж чадахгүй байвал эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

Угаалгын машины үйлдэл нь нэг шатнаас нэг шат руу шилжих үед бага зэрэг тачигнах чимээ сонсогдох нь хэвийн үзэгдэл юм. Энэ нь ялангуяа эргэлдэх эд анги ээрэх үед үүсдэг. Энэ тохиолдолд тачигнах чимээ сонсогдох нь хэвийн үзэгдэл бөгөөд ямар нэгэн доголдолд тооцогдохгүй.

 

Хэрэв энэхүү чимээ нь харьцангуй хэмнэлтэй сонсогдож байвал энэ нь магадгүй дамар дотор хүнд зүйл эсвэл гадны биет орсноос үүдсэн байж болно. Тиймээс та төхөөрөмжийг шууд зогсоож усыг нь шавхаж гаргаад гадны биетийг гаргаж аваарай.

 

Хэрэв таны төхөөрөмж дээрх чимээ гарч байх үед хэвийн ажиллаж чадахгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлээрэй.

Таны угаалгын машин ажиллаж байх үедээ дуу чимээ гаргах нь хэвийн үзэгдэл юм.

 

Гэхдээ хэрэв таны бодлоор таны төхөөрөмж ажиллаж байх явцдаа хэт чанга буюу хэвийн бус дуу чимээ гаргаад байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.

general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.