Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?

3 мин унших

Миний хиншүү соруулагчийн сэнс нь хэвийн ажиллаж байгаа эсэхийг хэрхэн тодорхойлох вэ?

Миний хиншүү соруулагчийн сэнс нь хэвийн ажиллаж байгаа эсэхийг хэрхэн тодорхойлох вэ?
Миний хиншүү соруулагчийн сэнс нь хэвийн ажиллаж байгаа эсэхийг хэрхэн тодорхойлох вэ?

 

 

Таны хиншүү соруулагчийн хүч нь түүний өөх тос задлах хүчин чадал, гал тогооны өрөөний хэмжээ, түүний байрлал болон ердийн үеийн арчилгаа үйлчилгээнээс шууд хамааралтай байдаг. Та өөрийн гал тогооны өрөөнд тохирсон зөв хиншүү соруулагчийг сонгосноор таны хиншүү соруулагчийн сэнс нь яг түүнд тохирсон байдлаар ажиллаж, өрөөний агаарыг шинэлэг байдлаар нь хадгалж чадна. Үүний дараа хоёрдугаарт яригдах хамгийн чухал асуудал бол хиншүү соруулагчийг цэвэр байлгах юм. Хиншүү соруулагчийн арчилгаа үйлчилгээтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах мэдээлэлтэй танилцана уу. 

 

 

 

Таны хиншүү соруулагчийн өөх тос задлах хүчин чадал нь гал тогооны өрөөний хэмжээнд тохирсон эсэхийг нягтлан шалгах

Хиншүү соруулагч нь өрөөний м3-ээс хамаарч өөх тос задлах хүчин чадал нь харилцан адилгүй байдаг. Түүнээс шалтгаалан харилцан адилгүй хүчин чадал бүхий төхөөрөмж сонгох шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл таны хиншүү сорогчийн өөх тос задлах хүчин чадал нь өрөөний хэмжээнд тохирсон байх шаардлагатай гэсэн үг юм. Та хиншүү соруулагч худалдан авах үедээ гал тогооны өрөөний хэмжээ болон плитканы хэмжээ зориулалтыг сайтар тооцож үзнэ үү.  

 

 

 

Төхөөрөмжийг зөв байршилд байршуулсан эсэхийг нягтлан шалгах 

 

Төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд таны хиншүү соруулагч плитканаас дээш тодорхой өндөрт байрших шаардлагатай байдаг. Энэ нь дээр дурдсаны адилаар өрөөний хэмжээ болон плитканы зориулалт хүчин чадлаас давхар хамааралтай байдаг. 

 

Олонх хиншүү соруулагчийн хувьд плитканаас дээс 65 см өндөрт байрлуулахыг зөвлөдөг. Хэрэв таны хиншүү соруулагч үүнээс хэт дээш өндөрт байрлаж байвал өөх тос, хиншүү хярвас, уур зэргийг сайтар бүрэн задалж чадахгүй байх нөхцөл байдал үүсч болзошгүй байдаг. 

 

Төхөөрөмжийг хэрхэн угсрах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу. 

 

 

 

Өөх тосны шүүлтүүрийг тогтмол цэвэрлэж байх

 

Хэрэв таны хиншүү соруулагч агааржуулах хоолойтой холбогдсон бол олон удаагийн зориулалттай төмөр шүүлтүүртэй байх магадлалтай. Энэхүү шүүлтүүрийг цаг үргэлж цэвэрлэж байх шаардлагатай байдаг юм. Хэрэв та шүүлтүүрийг тогтмол цэвэрлэж байхгүй бол өөх тос, тоос шороо нь хиншүү соруулагчийн сэнсээр дамжин дотогш нэвтэрч, сэнс болон төхөөрөмжийн дотор талын ханыг бохирдуулснаас төхөөрөмжийн агаар сэлгэлтэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм. 

 

Шүүлтүүр нь хаана байрладаг болон болон түүнийг хэрхэн тайлж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн гарын авлага дээрээс харна уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.

 

Өөх тосны шүүлтүүрийг цэвэрлэхдээ эхлээд түүнийг буцламгай халуун усанд хийж, угаалгын шингэн эсхүл түүнтэй төсөөтэй бодисыг хийж өөх тосыг нь задалж өгнө. Улмаар тодорхой хугацаанд дэвтээж өгсний дараа өөх тос нь зөөлөрч өгдөг. Үүнийг та парлон эсхүл зөөлөн үстэй сойзоор цэвэрлэх боломжтой. Энэ тохиолдолд та дор хаяж сар бүр нэг удаа шүүлтүүрийг энэхүү аргаар цэвэрлэж байх шаардлагатай юм. 

 

Зарим хиншүү соруулагчийн шүүлтүүрүүд нь аяга тавга угаагчид хийж цэвэрлэх боломжтой байдаг. Та өөрийн хиншүү соруулагчийн шүүлтүүрийг бүрэн гүйцэт хатаасны дараа буцааж угсарна уу.

 

 

 

Карбон шүүлтүүрийг тогтмол сольж байх (зөвхөн агааржуулалтын шугамд холбогдоогүй загварын хувьд)

 

Хэрэв таны хиншүү соруулагч агааржуулалтын хоолойд холбогдоогүй бол карбон шүүлтүүртэй байх магадлал өндөр. Карбон шүүлтүүр нь нэг удаагийн ашиглалтын зориулалттай байх бөгөөд түүнийг цаг үргэлж сольж байх шаардлагатай юм. 

 

Карбон шүүлтүүрийг хэрхэн тайлж авах болон солих талаар мэдээллийг хэрэглэгчийн гарын авлага дээрээс харна уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.

 

Карбон шүүлтүүрийг ихэвчлэн 6 сар тутамд 1 удаа сольж байхыг зөвлөдөг. Гэхдээ хэрэв та хүнсээ ихэвчлэн шарж болгодог бол энэ хугацааг 3-4 сар тутамд нэг удаа солих шаардлагатай байдлаар богиносгож болох юм. 

 

 

 

Хиншүү соруулагчийг дотор талд бохирдол үүссэн эсэхийг нягтлан шалгах 

Хэрэв та өөрийн хиншүү соруулагчийнхаа шүүлтүүрийг зөв зохистой арчилдаг гэж үзэж байгаа бол өөр нэгэн шалгах ёстой зүйл нь түүний агааржуулалтын хоолойны сэнс юм. Хэрэв та хиншүү соруулагчаа тогтмол цэвэрлэж чаддагүй бол өөх тос болон тоос шороо нь шүүлтүүрээр дамжин гарч сэнс дээр очиж наалдах магадлалтай байдаг. Мөн түүнчлэн өөр зарим нэгэн гадны биед төхөөрөмж дотор нэвтэрч төхөөрөмжийн дотор талын агаарын урсгалыг боогдуулах талтай байдаг. 

 

Хэрэв та дээрх тохиолдлуудын аль нь ч биш гэж үзвэл тайлж авах боломжтой бүхий л эд ангиудыг нь салган төхөөрөмжийн дотор талыг шалгаж үзэх шаардлагатай. Энэхүү үйлдлийг хийж байх үедээ төхөөрөмжийн дотор талын ханыг зөөлөн даавуугаар арчиж өгөөрэй. Улмаар шүүлтүүрийг буцаан угсрахаасаа өмнө дотор талын ханыг бүрэн хатаасан байх шаардлагатайг анхаарна уу. 

 

 

Агааржуулалтын хоолой нь бөглөрсөн эсэхийг нягтлан шалгах 

 

Таны хиншүү соруулагч агааржуулалын хоолой эсхүл агааржуулалтын сэнс дээр гадны бид их хэмжээгээр цугларснаас болж бөглөрөх боломжтой. Хэрэв та энэхүү нөхцөл байдал үүссэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бол эрх бүхий үйлчилгээний газарт хандан шийдвэрлүүлнэ үү. 

 

 

 

Ажилтантай холбогдох уу?