Таны хиншүү сорогч бол хоол хийхэд гардаг таагүй үнэрийг арилгаж, гэр доторх агаарын сэнгэнэсэн таатай хэвээр байлгахад зориулагдсан төхөөрөмж юм. Мэдээж хэрэг зарим тохиолдолд та бид хиншүү сорогч төхөөрөмжөө хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах, түүний хэвийн ажиллагааг нь ханган ажиллаж байх шаардлагатай. Энэхүү доор дурдсан тайлбарт хиншүү сорогч болон түүний шүүлтүүрийг хэрхэн цэвэрлэх арчлах талаар бяцхан зааварчилгаа тусгасан болно.
Шүүлтүүрийг цэвэрлэх солих тухай
Юун түрүүнд шүүлтүүрээс эхэлье. Ихэнх хиншүү сорогч нь металл тосны шүүлтүүртэй байдаг. Энэхүү шүүлтүүр нь буцалж тогооноос дээш дэгдсэн тосны уурыг өөр дээрээ тогтоож авдаг. Хэрэв таны хиншүү сорогч өрөөний агаар сэлгэлтээр эргэлддэг бол таньд карбон шүүлтүүр хэрэгтэй болно.
Өөх тоснууд нь металл шүүлтүүр дээр хуримтлагдах ба энэ нь зөвхөн үзэмжгүй харагдахаар зогсохгүй дээр нь эвгүй үнэр давхар гардаг. Тиймээс та хэвийн нөхцөлд шүүлтүүрийг 1-2 сард 1 удаа цэвэрлэж байх шаардлагатай бөгөөд хэрэв байнга хүнсээ шарж болгодог бол энэхүү давтамжийн хугацааг улам богиносгох шаардлага ч үүсэж болох юм.
Цэвэрлэгээний ажил гүйцэтгэх үедээ та хиншүү сорогчийг унтраасан байх шаардлагатай. Улмаар гогцоогоор нь тайлж шүүлтүүрээ салгаж авна (Хэрэв та хэрхэн тайлж авах тал дээр итгэлгүй байвал гарын авлага дээрээс холбогдох зааварчилгаатай танилцана уу). Таны төхөөрөмж дан эсхүл олон давхар шүүлтүүртэй байж болно. Гэхдээ аяга таваг угаагчид хийж угаах зориулалттай хавтантай байдаг.
Шүүлтүүрийг та аяг тавга угаагч руу хийгээд энгийн горим дээр ажиллуулахад болно. Хэрэв танд аяга таваг угаагч байхгүй бол хавтанг буцламгай усанд хийж цэвэрлэгч бодис нэмэн өөх тосыг нь дэвтээж өгсний дараа цэвэр усаар шүршиж зайлна.
Хэрэв та карбон шүүлтүүртэй хиншүү сорогч ашигладаг бол карбон шүүлтүүрүүд нь металл шүүлтүүрийн цаана байрладаг болно. Гэвч энэхүү шүүлтүүр нь угаагдах боломжгүй бөгөөд 3-6 сард 1 удаа сольж байх шаардлагатай байдаг. Дахин нэг зүйлийг сануулахад хэрэв та шүүлтүүрийг хэрхэн цэвэрлэхээ төдийлэн сайн мэдэхгүй байвал хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу.
Дотор талыг нь цэвэрлэх
Шүүлтүүрүүдээ аяга таваг угаагчид хийх эсхүл дэвтээж байгаа нөхцөлд шүүлтүүрүүдийн хооронд ямар нэгэн зөв бус хэлбэртэй биет байгаа эсэхийг нягтлан шалгаарай. Цаг хугацааны эрхэнд өөх тос болон бусад төрлийн бохирдлууд нь шүүлтүүрний гүн хэсэгт нэвчсэн байдаг. Тиймээс аяга тавга угаадаг парлон эсвэл арзгар бус зүйлээр төхөөрөмжийн дотор талын нүүрийг цэвэрлэнэ.
Шүүлтүүрүүдийг цэвэр, хуурай болгосны дараа тэднийг анх байсан байранд нь буцаан оруулж тавьна.
Гадна талыг нь цэвэрлэх
Мөн та хиншүү соруулагчаа цэвэрхэн хэрэглэхийн тулд ашиглаж дуусах бүрдээ алчуураар арчиж болно. Зөөлөн даавуун материал болон аяга тавга угаадаг парлон нь төхөөрөмжийн нүүрэн болон доод талыг нь цэвэрлэхэд хамгийн тохиромжтой зүйлс юм.
Ихэнх хиншүү сорогч нь зэвэрдэггүй ган өнгөлгөөтэй байдаг. Тиймээс өнгөлгөөг нь гэмтээхгүй байх үүднээс парлон эсхүл арзгаргүй цэвэрлэгч зүйлээс өөр зүйл ашиглахгүй байхыг зөвлөж байна.
Ингээд эцэст нь төхөөрөмж дээр ямар нэгэн усны толбо хээ үлдээхээс сэргийлж түүний нүүрэн талыг хуурай даавуу эсхүл алчуураар арчиж цэвэрлэнэ.
Энэ мэдээж хэрэг дэлхий дээрх хамгийн сайхан ажил биш боловч хиншүү сорогчийнхоо ариун цэвэрийг сахих нь гал тогооны агаарыг шинэлэг байдлаар нь хадгалахад чухал үүрэгтэй байх болно.