Таны мэдэх ёстой бүх зүйл

Ус буцалгагч

Түгээмэл асуултууд

Үүнд бид үгий гэж хариулна. Учир нь ус буцалгагч нь зөвхөн ус л буцалгахад зориулагдаж зохион бүтээгдсэн. Та ус буцалгагчийг уснаас өөр ямар ч зүйлийг буцалгахад ашиглаж болохгүй. 
Та өөийн ус буцалгагчийг хамгийн анхны удаа хэрэглэхээсээ өмнө MAX гэсэн тэмдэглэгээ хүртэл нь ус дүүргэж өгөх шаардлагатай. Улмаар та усаа буцалгаад буцалсан усаа асгах үйлдлийг хэд хэдэн удаа давтсаны дараа таны төхөөрөмж хэрэглэхэд бэлэн болох болно. 
Бүх Beko ус буцалгагчнууд нь давхардашгүй сериал дугаартай байдаг. Энэ нь төхөөрөмжийн суурийн хэсэг дээр байрладаг болно. 

Ус буцалгагчийг ашиглаад хэсэг хугацаа өнгөрсний дараа түүний дотор талд шохой хуримтлагддаг.

 

Энэхүү шохойг арилгахын тулд ус буцалгагчийн хуваарийг MAX хүртэл нь дүүргээд усаа буцалгаж эхэлнэ. Улмаар ус буцалгагч тань унтрах үед цахилгаан тэжээлээс салгаарай. Үүний дараа буцалсан усан дээрээ 2 халбага цагаан цуу эсвэл 1 халбаг нимбэгний хүчил хийгээд нэлээд хэдэн цагийн турш байлгана. Ингээд сүүлд нь түүний доторх усыг асгаад төхөөрөмжийн дотор талыг сайтар зайлж өгнө. Үүний дараа ус буцалгагчаа цэвэр усаар дахин нэг удаа дүүргээд буцалгана. Энэхүү усыг шууд асгаж өгөх бөгөөд хоосолсныхоо дараа дахин нэг удаа зайлж усыг нь асгана.

 

Хэрэв ус буцалгагч дотор шохойжилттэй хэвээр байсаар байвал та тэрхүү шохойг арилж дуусах хүртэл нь энэхүү үйлдлээ дахин дахин давтах шаардлагатай. Мөн түүнчлэн та зориулалтын ус буцалгагчны цэвэрлэгчээр цэвэрлэж өгсөн ч болно. Ямар ч тохиолдолд гарын авлага дээр заасан зааварчилгааг бүрэн дагаж байна уу.

general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.

Beko

Licensee limited to certain jurisdictions