Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?

1 мин унших

Би өөрийн Beko тоос сорогчийн хогны уутыг хэрхэн ямар давтамжтайгаар сольж байх шаардлагатай вэ?

Би өөрийн Beko тоос сорогчийн хогны уутыг хэрхэн ямар давтамжтайгаар сольж байх шаардлагатай вэ?
Би өөрийн Beko тоос сорогчийн хогны уутыг хэрхэн ямар давтамжтайгаар сольж байх шаардлагатай вэ?

 

 

Тоос сорогчийн хогны уутыг тодорхой хугацаа өнгөрсний дараа тогтмол сольж байх шаардлагатай байдаг. Хэдийгээр хогны уутыг солих давтамж нь түүний багтаамж болон таны тоосоо соруулах зуршлаас шууд хамаарах боловч дараах хэдэн тохиолдлууд нь таныг хогныхоо уутыг солих цаг нь болсон гэдгийг илтгэх хэлбэрүүд болно.

 

 

 

Хогны уутыг дүүрсэн эсэхийг шалгах индикатор асах 

 

Ихэнх Beko тоос сорогчид нь хогны уутыг дүүрсэн болохыг илтгэх индикаторын гэрэлтэй байдаг. Энэ бол таныг тоос сорогчийн хогны уутаа солих шаардлагатай болсон эсэхийг тогтоох найдвартай аргуудын нэг юм. 

 

 

Соролтын хүч нь буурч эхлэх

 

Хэрэв тоос сорогчийн соролтын хүч нь буурч байвал энэ нь ихэнх тохиолдолд хогны уутаа солих цаг болсныг илтгэнэ. Хэрэв таны тоос сорогч хог шороог авч чадахаа больсон бол тоос сорогчоо солих шаардлагатай болсныг илтгэж байгаа юм.  

 

 

 

Эвгүй үнэр гарах 

 

Хэрэв хогны уут нь дүүрсэн бол төхөөрөмжийг ажиллаж эхлэх үед агаарт тоос шорооны эвгүй, таагүй үнэр гарч эхэлдэг. Энэ нь мөн адил хогны уутаа солих цаг нь болсныг илтгэх болно. 

 

 

 

Хогны уутаа тогтмол шалгаж байх 

 

Хэрэв та хогны уутаа тогтмол сольж заншихгүй бол таны төхөөрөмжийн соролчийн хүч буурч, дотор талд нь агаарын эргэлт сулран халалт үүсэх эрсдэлтэй байдгийг анхаарна уу. Улмаар үүний үр дүнд таны төхөөрөмжийн эд ангиуд эсхүл ротор нь гэмтэх аюултай байдаг.   

 

 

Та ажилтантай холбогдох шаардлагатай байна уу?