Таны мэдэх ёстой бүх зүйл

аяга таваг угаагч

Нийтлэл

Түгээмэл асуултууд

Та магадгүй аяга таваг угаагчинд аяга, таваг сав суулгаа буруу эсхүл хэтрүүлэн хийсэн байж болзошгүй. Ямар ч тохиодолд та аяга таваг, сав суулгаа төхөөрөмжийн хөдөлгөөнт эд ангитай шүргэлцэхээргүйгээр эмх цэгцтэй, жишүү байрлалтайгаар хийсэн байх шаардлагатай.

 

Хэрэв та аяга тавагнуудаа төхөөрөмжид буруу байрлуулсан бол аяга тавагнууд хоорондоо харших, зураастах эсвэл бүр хоорондоо мөргөлдөн хагарах ч эрсдэл үүсэж болзошгүй юм.

 

Хэрэв арга хэмжээ авсан боловч асуудал үргэлжилсэн хэвээр байвал та эрх бүхий мэргэжлийн үйлчилгээний байгууллагад хандаарай.

Иймэрхүү чимээнүүд ихэвчлэн цэвэр усны шугамнаас гардаг. Төхөөрөмж рүү орж ирэх цэвэр усны хоолой хаагдах үед усны хүчтэй даралтын улмаас иймэрхүү чимээ сонсогдох магадлалтай. Үүнийг усан лантуу гэж нэрлэдэг бөгөөд сантехникийн асуудалд тооцогддог. Мөн түүнчлэн энэ тохиолдолд та төхөөрөмжийн ар талын хоолойнуудыг орооцолдсон эсхүл цохигдсон байгаа эсэхийг нь сайтар нягтлан шалгаарай.

 

Хэрэв энэхүү чимээ нь хэт чанга сонсогдож байгаа эсхүл хана, цэвэр усны шугамыг гэмтээсэн байж болзошгүй гэж үзэж байвал мэргэжлийн слесарьт хандан шийдвэрлүүлээрэй.

Таны төхөөрөмжийг ажиллаж байх үед нь товших чимээ гарах нь хэвийн үзэгдэл юм. Товшин чимээ нь ихэвчлэн цахилгаан удирдлагын самбар эсхүл цагийн тохируулгаас ирдэг. Энэ нь ямар нэгэн доголдолд тооцогдохгүй.

 

Хэрэв энэхүү чимээ нь харьцангуй хэмнэлтэй мэт сонсогдож байвал тухайн чимээ төхөөрөмжийн кабинаас гарсан байж болно. Хэрэв та энэхүү нөхцөл байдал тулгарсан байж болзошгүй гэж сэжиглэж байвал төхөөрөмжийн ажиллагааг зогсоож, усыг нь шавхаж, доторх эд зүйлсийг нь гарган авах шаардлагатай. 

 

Хэрэв таны төхөөрөмж хэвийн ажиллаж байх явцдаа энэхүү чимээг гаргасаар байвал та эрх бүхий завсар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.

Төхөөрөмж ажиллаж байх явцад нэг удаа таг хийх чимээ гарах нь хэвийн үзэгдэл юм. Учир нь энэхүү чимээ нь түүний дотор талд байрлах угаалгын бодисны хаалга  нээгдэх үед гардаг. Энэ бол ердөөсөө ч доголдол биш бөгөөд ойролцоогоор угаалгын цикль дундаа орох үед энэ чимээ гарах болно.  

 

Хэрэв таны төхөөрөмжөө энэхүү чимээ гарах үед төхөөрөмж хэвийн ажиллах боломжгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

Таны төхөөрөмж ажиллаж байх явцад нь хүнгэнэх чимээ гарах нь хэвийн үзэгдэл юм. Аяга таваг угаагчинд бохирын насос гэх мэт хүнгэнэсэн чимээ гаргадаг нэлээн хэдэн эд ангиуд байдаг. Энэ нь огтхон ч доголдолд тооцогдохгүй.

 

Хэрэв таны төхөөрөмж энэхүү чимээ гарах үед хэвийн ажиллах боломжгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

Хэрэв энэхүү чимээ нь тасралтгүй үргэлжилж байвал энэ нь магадгүй шүршигч сэнс аяга тавагтай мөргөлдсөнөөс болсон байж болно. Энэ тохиолдолд та төхөөрөмжийг түр зогсоож аяга, тавагнуудаа шинээр дахин өрж, сэнсийг чөлөөтэй эргэлдэх боломжтой болгож өгөх шаардлагатай. Улмаар та төхөөрөмжийг дахин ачаалж эхлэхээс өмнө түүний шүршигч сэнсний хөдөлгөөнд саад болох зүйл байгаа эсэхийг сайтар нягтлан шалгаарай.

 

"Хэрэв энэхүү чимээ нь цикль бүр дээр сонсогдож байвал та төхөөрөмжийг нэг удаа хоосон ачааллуулаад үзээрэй. Хэрэв таны төхөөрөмж энэхүү чимээ гарах үед хэвийн ажиллах боломжгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

"

Энэ тохиолдолд таны төхөөрөмж дотор байрлуулалсан зарим нэг аяга таваг хөдөлгөөнтэй байж магадгүй юм. Энэ нь ерөнхийдөө тийм ч ноцтой асуудал биш боловч хэрэв та төхөөрөмжийн дотор талд ямар нэгэн эд зүйл хагарсан эсхүл гэмтсэн гэж үзэж байвал төхөөрөмжийг шууд зогсоон аяга, тавагнуудаа дахин шинээр өрөөрэй.

 

"Хэрэв энэхүү чимээ нь цикль бүр дээр сонсогдож байвал та төхөөрөмжийг нэг удаа хоосон ачааллуулаад үзээрэй. Хэрэв таны төхөөрөмж энэхүү чимээ гарах үед хэвийн ажиллах боломжгүй байвал та эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлээрэй.

"

Таны аяга таваг угаагч ажиллаж байх явцдаа хэд хэдэн удаа цэвэр усаа сэлгэж, бохир усаа гадагшлуулж байдаг. Тиймээс бохир усаа гадагшлуулж байх үед бохирын насосоос инчдэх чимээ гарч байдаг юм. Энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд угаалгын цикль гүйцэтгэгдэж байх үед хэд хэдэн удаа сонсогдох болно.

 

Хэрэв таны төхөөрөмжийн угаалгын бодисны хайрцаг нь үсэрдэг нугастай бол энэхүү чимээ гарч болно. Мөн та төхөөрөмжийн хаалгын татаж онгойлгох үед угаалгын бодисны таглаа нь нээгдэж инчдэх мэт чимээг олж сонсож болно.

 

Хэрэв таны төхөөрөмжөөс энэхүү чимээ гарах үед төхөөрөмж хэвийн ажиллахгүй байвал албан ёсны төлөөлөгчийн газарт хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү.

general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.