Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?
Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.
Бага зэрэг урам зориг хэрэгтэй?
Америк загварын хөргөгч Угаалгын машиныг хэрхэн тохируулах вэ? Мэргэжлийн жор шиг идээрэйҮр дүн олдсонгүй!
Таны мэдэх ёстой бүх зүйл
Бүх хувцас хатаагчны хогны шүүлтүүрийг хатаалт хийх бүрийнхээ дараа заавал цэвэрлэж байх шаардлагатай байдаг.
Тухайн төхөөрөмжийн загвараас хамаарч халаалтын насос эсвэл конденсатор дээр нэмэлт шүүлтүүртэй байдаг. Энэхүү нэмэлт шүүлтүүр нь тодорхой давтамжтайгаар эсвэл нэмэлт шүүлтүүрийг цэвэр шаардлагатай болсон тухай индикаторын гэрэл (хэрэв байгаа бол) асах үед цэвэрлэж байх шаардлагатай байдаг.
Угаалгын өрөөний тоног төхөөрөмж тэдгээрийг ашиглах зааварчилгааны талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл хувцас хатаагч болон түүний шүүлтүүрийг цэвэрлэх тухай хэрэглэгчийн гарын авлага дээрээс харна уу.
Хэрэв хувцас хатаагчийн халаалтын насосоос төмөр зүйл торчигнох чимээ сонсогдож байвал энэ нь хэвийн үзэгдэл юм. Насосын компрессор нь ажиллаж байх үедээ метал зүйл торчигнох чимээ гаргадаг. Энэ нь ямар нэгэн доголдолд тооцогдохгүй.
Хэрэв та ямар нэгэн зүйл зууралдаж буй мэт чимээ олж сонсвол дамар дотор гадны биет орсон байгаа эсэхийг шалган хэрэв байвал гаргаж хаях хэрэгтэй.
Хэрэв таны төхөөрөмж дуу чимээ гаргаж байх үедээ хэвийн ажиллаж чадахгүй байвал эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.
Хэрэв таны төхөөрөмж тань цоо шинэ эсвэл хэсэг хугацааны турш ашиглаагүй байж байгаад одоо ашиглаж байгаа бол эхний хэдэн минутын турш шуугих чимээ гарч байгаа нь хэвийн үзэгдэл юм.
Хэрэв энэхүү чимээ нь хэтэрхий чанга бөгөөд тасралтгүй үргэлжилсээр байвал булнууд нь зуурснаас болж элэгдэж магадгүй юм. Хэрэв та энэхүү нөхцөл байдал үүссэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа эсхүл төхөөрөмж нь энэхүү чимээ гарч байх үед хэвийн ажиллахгүй байгаад байвал эрх бүхий засвар үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.
Энэ нь таны төхөөрөмжийн хүүхдээс хамгаалах түгжээ нь идэвхжсэн гэсэн утгатай юм.
Хүүхдээс хамгаалах түгжээг идэвхгүй болгохын тулд чимээний мэдэгдэл (чимээний товчлуур) болон эхлүүлэх (түр зогсоох/ функцийг дуусгах) товчлуур дээр программыг ачаалаж байх үед нь 3 секундын турш тасралтгүй дарна. Таныг энэхүү үйлдлийг хийж байх явцад товчлуурын гэрэл нь анивчиж өгөх болно.
Мөн та программыг ачаалж байх үед нь программ сонгох товчлуурыг on эсхүл off болгох замаар түгжээг идэвхгүй болгох боломжтой.
Хүүхдээс хамгаалах түгжээг идэвхжүүлэх эсхүл идэвхгүй болгох процедур нь таны худалдан авсан төхөөрөмжийн загвар моделиос хамааран харилцан адилгүй байж болно. Хэрэв дээр дурдсан зааварчилгаанууд нь таны төхөөрөмж дээр ажиллахгүй байвал та хэрэглэгчийн гарын авлагата танилцана уу. Хэрэв та гарын авлагаа хайж олоход хүндрэлтэй байвал бүтээгдэхүүний загвар моделийн дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.
Хэрэв та хувцас хатаагчаа хэсэг хугацааны дараа хатаалтын ажлаа гүйцэтгүүлэхийг хүсэж байвал хугацаа хойшлуулах командыг эхлүүлэх эсхүл тохируулах боломжтой (Гэхдээ энэ нь таны худалдан авсан төхөөрөмжийн загвараас хамаарна.). Нэн ялангуяа хэрэв танай гэрийн ус, цахилгаан ашиглалтын тариф өдрийн тодорхой нэг цаг хугацаанд хөнгөлөлттэй үнээр бодогддог бол энэ таны хамгийн сайн сонголт байх болно.
Хугацаа хойшлуулах программыг тохируулахын тулд хувцас хатаагчиндаа хувцсаа хийж, тухайн программыг нэмэлт функцүүдийн хамт сонгож өгнө. Ингээд та End duration эсвэл End Time (функцийг төгсгөх хугацаа) хоёрын аль байгааг нь сонгоно. Та тухайн процессыг хэзээ дуусгахыг хүсэж байгаа хугацаагаа сонгоод ердийн үеийнхтэй адилаар хатаалтын горимыг эхлүүлнэ. Мөн түүнчлэн та төхөөрөмжийг шууд унтраах замаар хугацаа хойшлуулах горимыг цуцалсан ч болно.
Удирдлагын самбар дээрээ хугацаа хойшлуулах товчлууртай Beko хувцас хатаагчийн хувьд хугацаа хойшлуулах функцээ сонгосны дараа программыг ачаалуулж эхэлж болно. Та хувцас хатаагчиндаа хувцасаа хийгээд хугацаа хойшлуулах программаа нэмэлт функцүүдийн хамт сонгосны дараа ердийн үеийн адл ашиглаж эхлэх боломжтой. Та хугацаа хойшлуулах сонголтыг сонгосны дараа эхлүүлэх товчлуур (Delayed star + эсвэл - товчлуур, "хэрэв байгаа бол")-ыг дарснаар төхөөрөмж ажиллаж эхлэх болно.За ингээд хувцас хатаагчаа ажиллуулж эхэллээдээ. Хэрэв та хугацаа хойшлуулах горимыг цуцалж, хувцаснуудаа яаралтай хатаах шаардлага гарсан бол үлдсэн хугацааг нь тэг болтол нь дарсаар байна. Улмаар эхлүүлэх товчлуурыг дахин дарахад программ нь ердийн горимоор ажиллаж эхлэх болно.
Хэрэв удирдлагын самбар дээрх хугацаа хойшлуулах товчлуур нь 3,6,9 гэсэн тоонуудтай бол та тухайн тоонуудаас сонгон хэдэн цагийн дараа дахин эхлүүлэхээ сонгож болно. Та товчлуурыг эхний удаа дарахад 3 цаг, дахин дарахад 6 цаг, улмаар дахин нэг дарахад 9 цагийн дараа хувцас хатаалт эхлэх тохиргоо нь хийгдэх болно. Хэрэв та энэхүү товчлуур дээр дахин нэг удаа дарахад хугацаа хойшлуулах функц цуцлагдах болно.
Хугацаа хойшлуулах функцыг сонгосны дараа та эхлүүлэх программыг сонгон функцыг эхлүүлэх боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та Beko хувцас хатаагчийн функц, программуудыг ажиллуулахтай холбоотой хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу.
Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.
Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.