Түгээмэл асуултууд

Энэ нь таны төхөөрөмжийн хүүхдээс хамгаалах түгжээ нь идэвхжсэн гэсэн утгатай юм.

Хүүхдээс хамгаалах түгжээг идэвхгүй болгохын тулд чимээний мэдэгдэл (чимээний товчлуур) болон эхлүүлэх (түр зогсоох/ функцийг дуусгах) товчлуур дээр программыг ачаалаж байх үед нь 3 секундын турш тасралтгүй дарна. Таныг энэхүү үйлдлийг хийж байх явцад товчлуурын гэрэл нь анивчиж өгөх болно.

Мөн та программыг ачаалж байх үед нь программ сонгох товчлуурыг on эсхүл off болгох замаар түгжээг идэвхгүй болгох боломжтой.

Хүүхдээс хамгаалах түгжээг идэвхжүүлэх эсхүл идэвхгүй болгох процедур нь таны худалдан авсан төхөөрөмжийн загвар моделиос хамааран харилцан адилгүй байж болно. Хэрэв дээр дурдсан зааварчилгаанууд нь таны төхөөрөмж дээр ажиллахгүй байвал та хэрэглэгчийн гарын авлагата танилцана уу. Хэрэв та гарын авлагаа хайж олоход хүндрэлтэй байвал бүтээгдэхүүний загвар моделийн дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.

Хэрэв та хувцас хатаагчаа хэсэг хугацааны дараа хатаалтын ажлаа гүйцэтгүүлэхийг хүсэж байвал хугацаа хойшлуулах командыг эхлүүлэх эсхүл тохируулах боломжтой (Гэхдээ энэ нь таны худалдан авсан төхөөрөмжийн загвараас хамаарна.). Нэн ялангуяа хэрэв танай гэрийн ус, цахилгаан ашиглалтын тариф өдрийн тодорхой нэг цаг хугацаанд хөнгөлөлттэй үнээр бодогддог бол энэ таны хамгийн сайн сонголт байх болно.

 

Хугацаа хойшлуулах программыг тохируулахын тулд хувцас хатаагчиндаа хувцсаа хийж, тухайн программыг нэмэлт функцүүдийн хамт сонгож өгнө. Ингээд та End duration эсвэл End Time (функцийг төгсгөх хугацаа) хоёрын аль байгааг нь сонгоно. Та тухайн процессыг хэзээ дуусгахыг хүсэж байгаа хугацаагаа сонгоод ердийн үеийнхтэй адилаар хатаалтын горимыг эхлүүлнэ. Мөн түүнчлэн та төхөөрөмжийг шууд унтраах замаар хугацаа хойшлуулах горимыг цуцалсан ч болно.

 

Удирдлагын самбар дээрээ хугацаа хойшлуулах товчлууртай Beko хувцас хатаагчийн хувьд хугацаа хойшлуулах функцээ сонгосны дараа программыг ачаалуулж эхэлж болно. Та хувцас хатаагчиндаа хувцасаа хийгээд хугацаа хойшлуулах программаа нэмэлт функцүүдийн хамт сонгосны дараа ердийн үеийн адл ашиглаж эхлэх боломжтой. Та хугацаа хойшлуулах сонголтыг сонгосны дараа эхлүүлэх товчлуур (Delayed star + эсвэл - товчлуур, "хэрэв байгаа бол")-ыг дарснаар төхөөрөмж ажиллаж эхлэх болно.За ингээд хувцас хатаагчаа ажиллуулж эхэллээдээ. Хэрэв та хугацаа хойшлуулах горимыг цуцалж, хувцаснуудаа яаралтай хатаах шаардлага гарсан бол үлдсэн хугацааг нь тэг болтол нь дарсаар байна. Улмаар эхлүүлэх товчлуурыг дахин дарахад программ нь ердийн горимоор ажиллаж эхлэх болно.

 

Хэрэв удирдлагын самбар дээрх хугацаа хойшлуулах товчлуур нь 3,6,9 гэсэн тоонуудтай бол та тухайн тоонуудаас сонгон хэдэн цагийн дараа дахин эхлүүлэхээ сонгож болно. Та товчлуурыг эхний удаа дарахад 3 цаг, дахин дарахад 6 цаг, улмаар дахин нэг дарахад 9 цагийн дараа хувцас хатаалт эхлэх тохиргоо нь хийгдэх болно. Хэрэв та энэхүү товчлуур дээр дахин нэг удаа дарахад хугацаа хойшлуулах функц цуцлагдах болно.

Хугацаа хойшлуулах функцыг сонгосны дараа та эхлүүлэх программыг сонгон функцыг эхлүүлэх боломжтой.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та Beko хувцас хатаагчийн функц, программуудыг ажиллуулахтай холбоотой хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу.

Хувцас хатаагч нь агааржуулалт сайтай, шороо тоосгүй орчин хэвийн ажиллах боломжтой байдаг. Тиймээс бидний зүгээс хувцас хатаагчийг гаражид ашиглахыг төдийлөн зөвлөхгүй. 
Beko хувцас хатаагч бүр нь давхардашгүй сериал дугаартай байдаг. Энэхүү сериал дугаар нь түүний хаалганы дотор талын хүрээн дээр байдаг. 
general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.