Хувцас хатаагчийн тухай маш олон тооны эндүү ташаа мэдээллүүд байдаг. Хэдийгээр эдгээр нь шар мэдээнүүд шиг хүн бүрийн анхаарлыг татаж чаддаггүй ч та тухайн мэдээллийн үнэн худлыг нь ялгахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Энэхүү нийтлэл нь хувцас хатаагчийн тухай 5 томоохон төөрөгдлийг таньд арилгаж өгөх болно.
Төөрөгдөл 1: Та заавал төхөөрөмжөө хэрэглэж дуусах бүртээ цэвэрлэж байх шаардлагагүй.
Үгүй яахав, хэрэв та төхөөрөмжийн гүйцэтгэл буурах, цахилгаан зарцуулалтын хэмжээ нэмэгдэх, хуримтлагдсан хог нь хувцас дээр наалдахыг огт тоодоггүй бол та цэвэрлэгээ хийхгүй шууд орхиход бололгүй л яахав. Харин ихэнх үйлдвэрлэгчид таньд төхөөрөмжөө ашиглаж дуусах бүртээ түүнийг цэвэрлэж байхыг зөвлөдөг. Энэ үнэндээ тийм ч их цаг орохгүй бөгөөд харьцангуй хялбар хийж болдог үйлдэл тул өөртөө зөв зуршил төлөвшүүлэх нь удаандаа таны цаг хугацаа болон мөнгийг тань хэмнэх болно.
Төөрөгдөл 2: Хувцас хатаагчинд дүүртэл нь юм чихэж огт болохгүй.
Хувцас хатаагчинд дүүртэл юм чихэхэд болохгүй юм бол байхгүй. Гэхдээ түүнийг гүйцэтгэлийг нь сайн түвшинд барих хамгийн гол арга бол дотор нь хийх зүйлсийнхээ хэмжээг нь зөв тааруулах юм. Өөрөөр хэлбэл түүний дотор талын агаарын урсгал нь хатаалтын үр дүнд өндөр ач холбогдолтой байдаг. Тиймээс хэрэв түүний дотор талд дүүртэл нь юм чихэх юм бол мэдээж хэрэг гүйцэтгэлийн түвшинд ноцтой нөлөө үзүүлэх болно. Мөн зөвхөн үүгээр зогсохгүй дүүртэл нь юм чихэх нь төхөөрөмжийн термостатыг эвдэж, ременийг нь гэмтээдэг. Тиймээс төхөөрөмжийг дамарыг яг тэн хагас хэмжээнд нь дүүргэж өгөх нь хамгийн зохистой ашиглалтад тооцогдоно.
Төөрөгдөл 3: Хувцас хутаагчинд хийсэн хувцас бүхэн агшдаг.
Үүнд бид үгүй гэж хэлнэ. Хамгийн гол нь хувцсанд дээрх арчилгааны шошгыг анхааралтай харж хувцас хатаагчинд хийх боломжтой эсэхийг нягтлан шалгах хэрэгтэй. Тухайн шошго дээр чухам ямар тохиргоо тавьж хатаах нь хамгийн тохиромжтой талаар тусгаж өгсөн байна. Тиймээс ялгаж ангилсан хувцаснуудад тохирсон программ болон функцыг төхөөрөмж дээрээ олж тохируулж өгч байх нь эдлэл хэрэглэлээ ариг гамтай ашиглахад тань онцгой чухал үүрэгтэй байх болно.
Төөрөгдөл 4: Хувцас хатаагчнууд оймс иддэг.
Мангаснууд хаана ч оршдог байлаа гэсэн хувцас хатаагч дотор лав байхгүй нь тодорхой юм. Хэрэв таны оймс үзэгдэхээ больсон бол та магадгүй оймснуудаа шалан дээр эсхүл бохир хувцасны сагсанд унагаасан байж болох юм. Тиймээс оймс тань олдохоо больсон бол төхөөрөмжийн доор болон түүний хажуу тал эргэн тойронд нь хайж үзээрэй. Энэ асуудал угаалгын машин дээр ч мөн адил байдаг.
Төөрөгдөл 5: Зөөлөн нэхмэл материалуудыг хувцас хатаагчинд хийвэл амархан гал авалцдаг.
Зөөлөн нэхмэл материалаас болж гал гарна гэж байхгүй боловч хэрэв төхөөрөмжөө тогтмол хангалттай сайн арчилж чадахгүй бол гал гарч болох л юм. Бид таньд ийм мэдээ хүргэхийг хүсэхгүй л байналдаа. Гэхдээ хувцас хатаагчийг зөв зохистой ашиглаж арчилгаа үйлчилгээ хийхгүй бол гал гарах эрсдэл үнэндээ байдаг.
Төхөөрөмжийн хогны шүүлтүүрийг төхөөрөмжөө ашиглаж дуусах бүртээ цэвэрлэж байх шаардлагатай. Мөн төхөөрөмжийн агааржуулалтын хоолойнд ямар нэгэн зүйл тээглэж халхлаагүй байгаа эсэхэд бүрэн анхаарлаа хандуулж, цэвэрлэгээ арчилгаа үйлчилгээ тогтмол үзүүлж чадвал эрсдэлийг 0 хувь хүртэл бууруулж чадах боломжтой.