Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?

4 мин унших

Хувцас хатаагчийнхаа эдэлгээний насыг уртасгах арчилгаа үйлчилгээний 8 арга

Хувцас хатаагчийнхаа эдэлгээний насыг уртасгах арчилгаа үйлчилгээний 8 арга
Хувцас хатаагчийнхаа эдэлгээний насыг уртасгах арчилгаа үйлчилгээний 8 арга

Таны хувцас хатаагч уламжлалт хувцас угаах ойлголтыг улам хялбаршуулахын тулд маш олон төрлийн ажлуудыг хийж өгсөн байдаг. Гэвч энэхүү хүнд ажлуудыг хийж дууссаны дараа таны төхөөрөмж TLC буюу дамар цэвэрлэх ажиллагаа хийх шаардлагатай болдог. Улмаар үр дүнд нь та төхөөрөмжийнхөө эдэлгээний насыг ч уртасгаж өгөх боломжтой болох юм. Тиймээс хэрэв та доорх арчилгаа үйлчилгээний журмуудыг тогтмол баримталж ажиллавал таны төхөөрөмж таньд талархана гэдэгт та итгэлтэй байж болно.

 

 

 

1

Хэтрүүлэн чихэхээс болгоомжил

 

Та мэдээж хэрэг аль болох байгаа бүх зүйлсээ л төхөөрөмж рүү хийхийг хүсэх байх. Гэхдээ хувцас хатаагчинд ямар нэгэн зүйл хэтрүүлэн чихэх бол тийм ч сайн зүйл биш л байх. Төхөөрөмжинд хэт их зүйл чихэх нь шаардлаггүй хэмжээний ачаалал нэмэхээс гадна түүний гүйцэтгэлийн түвшинг бууруулж, цахилгааны зардлыг нэмэгдүүлдэг.

 

Хэрэв та хувцас хатаагчинд хувцаснуудаа хэрхэн зөв зохистой хийх талаар мэдэхийг хүсвэл энэхүү нийтлэлтэй танилцаарай. Гэхдээ алтан дүрэм бол дамарын зөвхөн хагаст нь л хувцаснуудаа хийж өгөх бөгөөд ингэснээр таны хувцаснууд төхөөрөмж дотор чөлөөтэй хөдлөх боломжоор хангагдах болно.

 

 

 

2

Хэрэглэж дуусах бүртээ хогны шүүлтүүрийг нь цэвэрлэж байгаарай.

 

Хувцас хатаагч төхөөрөмжийг ашиглаж дуусах бүрдээ хогны шүүлтүүрийг нь цэвэрлэх гэдэг илүүц гэж бодож байна уу. Хэрэв та ийм бодолтой байвал төхөөрөмжийнхөө хэрэглэгчийн гарын авлагатай танилцаад үзээрэй. Үйлдвэрлэгчид ч мөн яг ийм л зөвлөгөө өгдөг. Мөн та зүгээр л ердийн 1 стандарт хатаалт хийсний дараа ямар их хог цугларч байгааг хараад бараг гайхах болно.

 

Хэрэв шүүлтүүр нь хогоор дүүрч бөглөрсөн бол төхөөрөмжийн гүйцэтгэлийн түвшинд нөлөө үзүүлэхээр зогсохгүй зайлсхийж болох байсан эвдрэл гэмтэлд хүргэх магадлалтай байдаг. Тиймээс сайн зуршлыг өөртөө суулгах нь таны төхөөрөмжид хамгийн их тустай байх болно.

 

 

 

3

Хогны шүүлтүүр болон түүний хоногийг нь хэдэн сардаа нэг удаа гүн цэвэрлэгээ хийж байгаарай.

Хогны шүүлтүүр болон түүний хоногийг нь тогтмол цэвэрлэж байвал таны төхөөрөмж урт хугацааны туршид тогтвортой ажиллах боломжийг олгодог. Мөн та хогны шүүлтүүрийг угаалтуурын цорго доор угааж, хоногийг нь тоос соруулагчаа хамгийн бага хүчин чадал дээр нь тавьж байгаад соруулчихаж болно. Харин ямар ч тохиолдолд шүүлтүүрээ хоногт нь буцааж хийхээс өмнө гүйцэт хатааж байгаарай.

 

 

 

4

Шүүлтүүрийн шургуулга болон конденсаторыг тогтмол цэвэрлэж заншаарай.

Та зөвхөн хогны шүүлтүүрийг нь байнга цэвэрлэхээс гадна шүүлтүүрийн шургуулга болон конденсаторыг ч мөн тогтмол цэвэрлэж байх шаардлагатай. Халаалтын насостой болон конденсатортай загварууд нэгэн ижил үүрэг бүхий хувцас хатаагчтай байдаг. Та хувцас хатаагчийн арын таглааг нь онгойлгож үзээд дээрх хоёр зүйлийг хоёуланг нь олж харах боломжтой.

 

Та төхөөрөмжийн таглааг нь салгаж аваад шүүлтүүрээ хоногоос нь гаргаж өгнө. Мэдээж төхөөрөмж болгон харилцан адилгүй байдаг. Тиймээс хэрэв та энэхүү үйлдлээ хэрхэн зөв хийхээ төдийлөн сайн мэдэхгүй бол хэрэглэгчийн гарын авлагатай танилцаарай. Шүүлтүүрийн шургуулгыг нээхэд дотор талаас нь парлон гарч ирэх болно. Улмаар түүний доторхыг гараараа эсвэл тоос соруулагчийн хүчин чадлыг хамгийн бага дээр нь тавиад соруулж болно. Мөн хэрэв энэхүү парлон нь хэт их бохирдолтой байвал та түүнийг угаалтуурын цоргоны доор сайтар сэгсрээд угаан цэвэрлэж болно. Ямарч тохиолдолд парлоныг хоногт нь буцааж хийхээс өмнө бүрэн хатааж өгсөн байх шаардлагатайг анхаараарай. Энэхүү үйлдлийг төхөөрөмжөө 4-5 удаа ашигласны дараа 1 удаа гүйцэтгэж байгаарай.

 

 

 

5

Төхөөрөмжийн гадна болон дотор талуудыг бүрэн цэвэрлэж байгаарай.

 

Төхөөрөмжийн дамрыг бүлээн усанд цэвэрлэгээний бодис эсвэл цууны уусмал шингээсэн даавуугаар арчиж өгвөл түүний дотор талаас ямар нэгэн эвгүй үнэр үнэртэхгүй байхад тустай байх болно. Мөн энэхүү уусмалаараа төхөөрөмжийн нүүрэн тал, хоёр хажуу болон ар талыг ч давхар цэвэрлэж өгнө.

 

 

 

6

Хувцас хатаагчинд амьсгалах орон зай гаргаж өгөөрэй.

Та хувцас хатаагчийнхаа хоёр хажуу болон ар талд нь агааржуулалт хийх зай үлдээгээрэй. Өөрөөр хэлбэл түүнийг аль болох шахалдсан хавчиг зайнд оруулахгүй байхыг хичээх нь зүйтэй. Угаалгын өрөөний орон зайг хэмнэх хамгийн шилдэг арга бол хувцас хатаагчаа угаалгын машин дээр тавих юм. Энэ талаар илүү ойлголттой болохыг хүсвэл энэхүү нийтлэлийг дуустал нь уншаарай. 

 

 

 

7

Венталяторын хоолойг цэвэр байлгах.

 

Хэрэв та венталятортой хувцас хатаагч (нэгэн төрлийн уян хоолой ашиглаж төхөөрөмж дотор талд үүссэн дулаан болон чийгийг гадагшлуулдаг загвар) ашигладаг бол венталяторын хоолойг дор хаяж 3 сард нэг удаа цэвэрлэж байх шаардлагатай. Учир нь парлон болон бусад хог хаягдлууд энэ хэсэгт хуримтлагдах магадлалтай байдаг. Хоолойг цэвэрлэхийн тулд та юун түрүүнд төхөөрөмжөө цахилгаан тэжээлээс салгаж, дараа нь хоолойгоо салган авна. Улмаар хоолойны уртаас хамаарч та даавуу, тоос гөвөгч эсвэл бусад төрлийн зөөлөн материалаар доторх хогийг нь авч болно. Хэрэв таны төхөөрөмж хуванцар хоолойтой бол галын аюул эрсдэлээс сэргийлэхийн тулд та хөнгөн цагаан хоолойгоор солиорой.

 

 

 

8

Хувцас хатаагчаа тэгш байрлуулаарай.

 

Та хувцас хатаагчаа угсарч суурилуулсны дараа түүний хөлийг нь тохируулах замаар тэгшилгээ хийх шаардлагатай болох байх. Энэхүү төхөөрөмж нь төвөөс зугатах хүчний үйлчлэлтэй тул чичиргээ их үүсэж, түүний улмаас та төхөөрөмжөө үе үе дахин дахин тэгшилгээ хийн тэнцвэржүүлэх шаардлага үүсэж болзошгүй. Тиймээс хэрэв шаардлагатай бол та төхөөрөмжийг урагш хойш болон хоёр хажуу тал руу нь савлуулан үзэж шаардлагатай тохиргоог хийж болно.

 

 

 

Ингээд л боллоо доо. Энэхүү 8 зүйл заалтуудыг даган мөрдсөнөөр та төхөөрөмжөө илүү олон жилийн турш ашиглах боломж бүрдэх болно. Мөн түүнчлэн төхөөрөмжийн гүйцэтгэлийг тогтмол шалгаж байх нь таньд маш их хэрэг болно гэдгийг амлаж байна. Хэрэв таны төхөөрөмж энгийн үеийнхээс илүү удаан ажиллаж байвал та дээр дурдсан жагсаалтын дагуу ажилласнаар асуудлаа шийдвэрлэх боломжтой болох болно.

 

Эцэст нь хэлэхэд төхөөрөмжөө тогтмол цэвэрлэж занших нь түүний зохистой арчилгааны хамгийн гол хэлбэрүүдийн нэг юм. Хэрэв та үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл төхөөрөмжийн цэвэрлэгээтэй холбоотой хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу.

Rather talk to someone?