Хувцас хатаагч нь эрчим хүчний хэмнэлтийн тал дээр нэлээд нэр хүнд муутай байдаг талтай. Хэрэв та яг одоо шинээр хувцас хатаагч худалдан авах гээд дэлгүүрт явж байгаа бол халаалтын насостой технологийг илүүд үзэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр төхөөрөмж нь конденсатортай эсхүл венталятортой загвараас цахилгаан зарцуулалт хамаагүй бага байдаг юм. Гэхдээ та цахилгаан эрчим хүч хэмнэх тал дээр юу хийж чадахаа мэдэхийг хүсэж байвал дараах аргуудыг төхөөрөмж дээрээ туршаад үзээрэй.
1
Угаалгын машины ус шавхаагчийг бүрэн гүйцэт ашиглах
Хэрэв хувцас хатаагчиндаа хэт нойтон хувцас хийвэл түүний хатаалт хийгдэх хугацаа илүү уртасч, төхөөрөмжинд шаардлагагүй хэмжээний дарамтыг нэмэгдүүлж өгдөг. Тиймээс хувцаснуудаа хатаагчинд хийхээс өмнө угаалгын машинд аль болох боломжит хэмжээний бүх уснуудыг нь бүгдийг нь бүрэн гүйцэт шавхсан байх шаардлагатайг анхаарна уу.
2
Хог болон ууршуулагчийн шүүлтүүрийг тогтмол цэвэр байлгаарай.
Хог болон ууршуулагчийг тогтмол цэвэр байлгах нь төхөөрөмжийн гүйцэтгэлийг тогтвортой байлгах үндсэн арчилгаануудын нэг юм. Хэрэв шүүлтүүр нь бөглөрсөн бол мотор дээр ирэх ачаалал болон цахилгааны зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
Хэрэв та хувцас хатаагчийнхаа шүүлтүүрийг хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй байвал төхөөрөмжийн хэрэглэгчийн гарын авлагатай танилцаарай. Төхөөрөмжийн шүүлтүүрийг сайтар цэвэрлэж байгаад ачаалуулж сурах нь түүний үр ашгийг нэмэгдүүлэх хамгийн сайн зуршлуудын нэг байх болно гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.
3
Хувцас хатаагч төхөөрөмжөө агааржуулалт сайтай өрөөнд байршуулж заншаарай.
Та магадгүй өрөөнийхөө нөхцөл байдлаас хамаарч төхөөрөмжөө хаана хэрхэн байрлуулахаа мэдэхгүй байж болох юм. Гэхдээ ямарч тохиолдолд нэн ялангуяа венталятортай хувцас хатаагчийг заавал агааржуулалт сайтай өрөөнд байрлуулж байгаарай. Мөн венталятортай хувцас хатаагчийн венталяторын хоолойг хог шорооноос нь тогтмол цэвэрлэж байх шаардлагатай. Учир нь энэхүү хоолой бөглөрвөл түүний үр бүтээмжийг бууруулах бас нэгэн шалтгаан болж өгдөг.
4
Ижил төстэй материалуудыг нэг дор хийж байх.
Ижил төстэй материалуудыг хатаахад ижил цаг хугацаа зарцуулдаг. Нэг үгээр хэлбэл ижил төрлийн материалууд нэгэн ижил цаг хугацаанд хатацгаадаг байна. Хэрэв та нэг дор олон төрлийн материалыг хольж хийвэл хатаагүй үлдсэн нэг хоёр хувцсыг бүрэн хатаахын тулд таны төхөөрөмж илүү их цахилгаан зарцуулах болно.
5
Төхөөрөмжинд хэтэрхий их эсхүл хэт бага зүйл хийж болохгүй.
Төхөөрөмжинд яг тохирсон ачаалал өгөхүйц хувцас хийх нь түүний гүйцэтгэлийн үр дүнг улам сайжруулж өгдөг. Хэт их чихэж хийх нь төхөөрөмжийн хатаалтын гүйцэтгэлийг бууруулах улмаар бүр төхөөрөмжийг эвдэж гэмтээх эрсдэлтэй байдаг. Харин хэт бага хувцас хийвэл таны төхөөрөмж хэдхэн хувцасны төлөө бүрэн ачааллаарай ажиллаж, илүү их цахилгаан зарцуулах болно.
Энэхүү хэрэглэгчийн гарын авлага дээр хувцас хатаагчинд хэр хэмжээний хувцас хийж болох талаар зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн төхөөрөмжийн хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглах талаар тусгаж өгсөн байдаг гэсэн үг юм. Хэрэв та хамгийн үр ашигтай хурдан гүйцэтгэлтэй аргыг эрэлхийлж байвал төхөөрөмжийг яг тал дундуур нь дүүргэж байхад яг хангалттай байдаг.
6
Цагийн тохиргоотой программаас илүүтэйгээр мэдрэгчийн тохиргоотой программыг ажиллуулж байна уу.
Хэрэв таны Beko хувцас хатаагч мэдрэгчтэй бол цагийн тохиргоотой программын оронд аль болох тухайн программыг ажиллуулж байна уу. Учир нь цагийн тохиргоотой программ нь хувцас бүрэн хатаж дууссан байсан ч үргэлжлүүлэн ажилласаар байдаг бөгөөд цахилгаан эрчим хүчний үргүй зардал их гаргадаг. Харин мэдрэгчтэй программ нь тухайн хувцсыг яг тохиргоонд заасан түвшинд хүртэл хатахад автоматаар зогсдог болно.
Хэрэв та Beko хувцас хатаагчийн хатаалтын программ болон функцүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энэхүү гарын авлагатай бүрэн гүйцэт танилцаарай.
7
Төхөөрөмжийг ажиллаж байх үед нь дундуур нь нойтон хувцас нэмж болохгүй.
Хатаалт хийж байх явц дундуур нь нойтон хувцас нэмж хийж болох боловч цахилгааны хэмнэлт талаасаа энэ нь тийм ч сайхан санаа биш юм. Учир нь хуурай хувцаснууд нь шинээр орж ирсэн нойтон хувцаснаас чийгийг нь сорж авах ба ингэснээр төхөөрөмж бүхэлдээ илүү их цаг хугацаа болон цахилгаан зарцуулж байж бүрэн хатааж чадах болно. Тиймээс нойтон хувцаснуудыг дээрээс нь нэмж байснаас хадгалж байгаад дараагийн цикль дээр хийж өгөх нь илүү ашигтай байдаг.
8
Нэг хувцсыг хатааж дууссаны дараа шууд дараагийн хувцсыг хатаах
Хэрэв таньд хатаах шаардлагатай байгаа маш олон хувцас байгаад байвал эхний хувцаснуудаа хатааж дууссаны дараа шууд дараагийн хувцсыг хатааж өгөх нь ашигтай байх болно. Учир нь хоёр дах хатаалт хийгдэх үед өмнөх хатаалтын үед үүссэн дулааныг шууд үргэлжлүүлэн ашиглах боломж бүрддэг байна. Хэдийгээр энэ нь хэдхэн минутын хэмнэлт гаргаж байгаа боловч яг үнэндээ байгаль орчинд ээлтэй байх тал дээр та үнэтэй хувь нэмэр оруулж өгч байгаа юм.
9
Хувцаснуудаа хатаагч дотроо бүү үлдээгээрэй.
Beko хатаагчийн үрчлээсний эсрэг функц нь тогтвортой нэг хэмээр дамарыг эргүүлж таны хувцсыг үрчлээтэхээс хамгаалж өгөх болно. Энэхүү функц нь ялангуяа та хувцсаа бэлэн болмогц шууд авч амжихааргүй байвал илүү их үр дүнтэй байх боловч цахилгааны зардлыг тань нэмэгдүүлэх болно. Тиймээс хэрэв боломж л гардаг юм бол аль болох хувцаснуудаа бэлэн болсон дариуд нь гарган авч төхөөрөмжөө унтрааж заншаарай.
Хэдийгээр хувцас хатаагч ашиглах нь хувцаснуудаа салхинд хатааснаас илүү их зарлагатай, байгальд хор хөнөөлтэй боловч бодит байдал дээр үргэлж тийм байх боломжтой биш байдаг билээ. Гэхдээ дээрх аргачлалуудыг хэрэгжүүлж заншсанаар та эрчим хүч бага зарцуулж түүнээс үүдэх хэрэглээний зардлаа бууруулах болно.