Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?

1 мин унших

 Хиншүү соруулагчийн сэнс нь ажиллахаа больсон бол хэрхэн засварлах вэ?

Хиншүү соруулагчийн сэнс нь ажиллахаа больсон бол хэрхэн засварлах вэ?
Хиншүү соруулагчийн сэнс нь ажиллахаа больсон бол хэрхэн засварлах вэ?

 

 

Хиншүү соруулагчийн сэнс нь эвгүй үнэр, уур, утаа хиншүү зэргийг задлах зориулалт бүхий төхөөрөмжийн хамгийн чухал эд ангиудын нэг юм. Хэрэв таны хиншүү соруулагч цахилгаан тэжээлд холбогдсон бөгөөд төхөөрөмжийг асаахад сэнс нь ажиллахгүй байвал доорх тохиолдлуудын аль нь болохыг тодорхойлж асуудлаа шийдвэрлэнэ үү.

 

 

Цахилгаан хүчдэл унасан эсэхийг шалгах

Төхөөрөмж дээрх гэрэл болон гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд ажиллаж байгаа эсэх болон цахилгаан тэжээлтэй холбогдосон байгаа эсэхийг нягтлан шалгана. Хэрэв таны бусад цахилгаан хэрэгсэл ажиллаж байгаа бөгөөд таны төхөөрөмж цахилгаан тэжээлтэй холбогдсон мөртөө ажиллахгүй байвал гал хамгаалагч нь шатсан байж болох юм. Энэ тохиолдолд мэргэжлийн цахилгаанчинд хандан засварлуулна уу. 

 

 

 

Хурдыг нь тохируулах (зөвхөн зарим загварын хувьд)

 

Зарим загварууд нь ашиглахаасаа өмнө хурдыг нь тохируулж болдог. Төхөөрөмжийн хурдыг тохируулсны дараа "Start" гэсэн товчлуур дээр дарж   ажиллуулж эхэлнэ. 

 

 

 

Техникийн асуудал байгаа эсэхийг нягтлан шалгах 

 

Хэрэв асуудал хэвээр үргэлжилсээр байвал таны төхөөрөмж магадгүй техникийн асуудалтай байж болох юм. Хэрэв та энэхүү нөхцөл байдал үүссэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бол эрх бүхий үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү. 

 

 

Ажилтантай холбогдох уу?