Хиншүү соруулагчийн соролтын хүч нь суларахад дараах хэдэн шалтгаанууд байж болно. Тиймээс та доорх тохиолдлуудын алин болохыг тодорхойлж, асуудлаа шийдвэрлэнэ үү.
Өөх тосны шүүлтүүрийг тогтмол цэвэрлэж байх
Хэрэв таны хиншүү соруулагч сэнстэй бол магадгүй түүн дээр олон удаагийн ашиглах зориулалттай төмөр шүүлтүүртэй байж болно. Хэрэв тийм бол та түүнийг цаг үргэлж цэвэрлэж байх шаардлагатай юм. Хэрэв та шүүлтүүрээ цаг үргэлж цэвэрлэж байхгүй бол өөх тос, тоос шороо хэт их бөөгнөрснөөс болж шүүлтүүрийг эвдлэх эсхүл сэнс болон дотор хананд очиж наалдах эрсдэлтэй байдаг. Улмаар үүний үр нөлөөгөөр агаар дамжуулах хоолой нь бөглөрөх эрсдэлтэй юм.
Шүүлтүүр нь хаана байрладаг түүнийг хэрхэн яаж солих талаар хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.
Өөх тосны шүүлтүүрийг цэвэрлэхийн тулд түүнийг буцламгай ус эсхүл саван болон бусад түүнтэй төстэй бодис хийсэн усанд хийж дэвтээнэ үү. Улмаар шүүлтүүр дээрх өөх тос нь хөвж гарч ирэх үед угаагч шингэнтэй парлоноор цэвэрлэж өгнө. Шүүлтүүрийг та ойролцоогоор сар бүр 1 удаа цэвэрлэж байх шаардлагатай.
Зарим хиншүү соруулагчийн шүүлтүүрүүд нь аяга тавга угаагчид угаах зориулалттай байдаг. Шүүлтүүрийг цэвэрлэж дуусаад сайтар хатаасны дараа дахин суулгаж өгнө үү.
Карбон шүүлтүүрийг тогтмол сольж байх(сэнсгүй загварууд)
Хэрэв таны хиншүү соруулагчид сэнс байхгүй байвал таны төхөөрөмж карбон шүүлтүүртэй байх магадлал өндөр байдаг. Карбон шүүлтүүр нь нэг удаагийн зориулалтта тул түүнийг цаг үргэлж сольж байх шаардлагатай.
Хиншүү соруулагчийн гарын авлагаас карбон шүүлтүүрийг хэрхэн солих талаар зааварчилгааг нь харж танилцана уу. Хэрэв та өөрийн хэрэглэгчийн гарын авлагаа олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулаад эндээс татаж авна уу.
Бидний зүгээс карбон шүүлтүүрийг ойролцоогоор 6 сар тутамд 1 удаа сольж байхыг зөвлөж байна. Хэрэв та хүнсээ ихэвчлэн шарж болгодог бол магадгүй энэ хугацааг 3-4 сар болгон богиносгох шаардлага үүсэж болох юм.
Хиншүү соруулагчийн дотор талд бохирдол үүсэж бөглөрсөн эсэхийг нягтлан шалгах
Хэрэв та өөрийн хиншүү соруулагчийг зөв зохистой арчилдаг гэж үзэж байгаа бол түүний өөр нэгэн шалгах ёстой эд анги нь сэнс нь юм. Хэрэв та хиншүү соруулгчаа урт хугацааны турш цэвэрлээгүй байгаа бол түүн дээр өөх тос,тоос шороо их хэмжээгээр хуримтлагдсанаас болж өөх тоснууд нь сэнсэн дээр очиж наалдсан байх магадлалтай. Мөн түүнчлэн гадны физик биет нэвтэрснээс шалтгаалан төхөөрөмжийн агаарын эргэлтийг муутгасан байх эрсдэлтэй.
Хэрэв дээр дурдсан асуудлуудаас аль нь биш гэж үзвэл төхөөрөмжийн салгах боломжтой бүхий л эд ангиудын тайлж аван, хиншүү соруулагчийн дотор талыг шалгаж үзэх шаардлагатай. Энэхүү шалгалтыг хийх явцдаа хиншүү соруулагчийн дотор талыг зөөлөн даавуугаар арчиж өгнө. Мөн түүнчлэн та энэ үед дээрээ арзгаргүй цэвэрлэгээний материал болон угаалгын шингэн ашиглаж болно.
Эд ангиудыг буцааж угсрахаас өмнө дотор талын хана болон шүүлтүүрээ гүйцэт хуурайлж өгсөн байх шаардлагатай.
Сэнсний холболт
Таны хиншүү соруулагчид гадны биет нэвтрэн орсноос эсхүл сэнс нь өөрөө ажиллагаагүй болсноос шалтгаалан бөглөрөл үүссэн байх магадлалтай. Хэрэв та энэхүү дээр дурдсан нөхцөл байдал үүссэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бол эрх бүхий үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.
Техникийн асуудал байгаа эсэхийг нягтлан шалгах
Хэрэв асуудал хэвээр үргэлжилсээр байвал таны төхөөрөмж магадгүй техникийн асуудалтай байж болох юм. Хэрэв та энэхүү нөхцөл байдал үүссэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бол эрх бүхий үйлчилгээний байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү.