Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү

3 мин унших

Аяга таваг угаагчийн ашиглалтын хугацааг уртасгах 6 арчилгааны зөвлөмж

Аяга таваг угаагчийн ашиглалтын хугацааг уртасгах 6 арчилгааны зөвлөмж
Аяга таваг угаагчийн ашиглалтын хугацааг уртасгах 6 арчилгааны зөвлөмж

 

 

Таны аяга таваг угаагчийн гол зорилго нь аяга таваг, хутга хэрэгслүүд зэргийг цэвэр байлгахад таны цаг хугацаа, хүчин чармайлтыг хэмнэх явдал боловч үүнийг хамгийн сайнаар ажиллах нөхцөл бүрдүүлэхийн тулд үе үе бага зэрэг TLC буюу ариг гамтай ашиглахыг шаардагдана. Эдгээр арчилгааны 6 зөвлөмжийг дагаж мөрдвөл таны төхөөрөмж олон жилийн турш үүргээ гүйцэтгэх болно.

 

 

 

01.

Аяга таваг угаагчаа тогтмол хэрэглээрэй

 

Төхөөрөмжөө тогтмол ашиглах нь түүний нөхцлийг хэвээр хадгалах маш сайн арга юм. Энэ нь аяга таваг угаагчийн ёроолд эсвэл шүүлтүүрт хүнсний үлдэгдэл тогтож үлдэхээс сэргийлэх ба гүн цэвэрлэх явцыг тогтмол хийх шаардлагагүй болно.

 

 

 

02.

Шүршигчийн гарыг цэвэр байлга

 

Эдгээр эргэдэг шүршигч гар нь таны аяга таваг угаагч машинд хоолны хаягдалыг буталж цэвэрлэх хүчийг өгдөг тул тэдгээрийг цэвэр мөн зөв ажиллаж байгаа эсэхийг шалгах нь төхөөрөмжийн арчилгааны гол түлхүүр юм. Хоолны хаягдал эсвэл шохойжилт цоргонд хуримтлагдаж, цоргыг бөглөн түүний цэвэрлэх хүчийг бууруулдаг. Тэдгээрийг тогтмол шалгаж, цоргыг тээглүүр ашиглан бөглөөг гаргана. Мөн та тэдгээрийг  хэдэн сар тутамд аяга таваг угаагчаас салгаж аван сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.

 

 

 

03.

Шүүлтүүрийг цэвэр байлга

 

Аяга таваг угаагчийн савны ёроолд шүүлтүүр байх бөгөөд энэ нь хоолны том хэсгүүд ус зайлуулах системд орохоос сэргийлдэг. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхөд хоолны хаягдал хуримтлагдаж, ус зайлуулах хоолойны гүйцэтгэлд нөлөөлж, таагүй үнэр үүсэх шалтгаан болдог. Шүүлтүүрийг 2-3 сар тутамд нэг удаа цэвэрлээрэй.

 

Аяга таваг угаагчийн шүүлтүүрүүд бүгд өөр өөр байдаг тул үүнийг хэрхэн салгах талаар хэрэглэгчийн гарын авлагаас харна уу. Хэрэв та Beko эзэмшигч бол төхөөрөмжийн дугаараар хэрэглэгчийн гарын авлагыг татаж авах боломжтой. Дараа нь та үүнийг гоожуурт цэвэрлээд, буцаан байранд нь тавина.

 

Та аяга таваг угаагчаа хэр их хэрэглэж байгаагаас хамааран төхөөрөмжөө ямар нэгэн үнэргүй мөн асуудалгүй ажиллуулж байхын тулд доод тал нь 2-3 сар тутамд дээрх аргыг хэрэглэж хэвших хэрэгтэй. Beko EverClean™ загварын шүүлтүүр 4 дахин бага цэвэрлэгээ шаардагддаг. Шүршигч систем нь шүүлтүүр рүү усыг шүршиж, дотор талаас нь цэвэрлэдэг.

 

 

 

04.

Булан тохой болон хаалганы битүүмжлэлийг цэвэр байлга

 

Аяга таваг угаагчны ирмэг ба хаалганы битүүмжлэл нь угаалгын явцад ус болон халуун ууранд өртдөггүй тул төхөөрөмжийг ашиглах үед цэвэрлэгддэггүй. Тиймээс, сар бүр юмуу тогтмол булан болон хаалганы битүүмжлэлийг даавуу эсвэл ширүүн биш цэвэрлэгч ашиглан арчиж байгаарай. Энэ нь хөгц мөөгөнцөр, эсвэл ямар нэгэн эвгүй үнэр үүсгэгч бактери үүсэхээс сэргийлдэг.

 

 

 

05.

Аяга таваг угаагчийн давс болон зайлагч бодис хэрэглэ

 

Аяга таваг угаагчийн давс хэрэглэх нь таны төхөөрөмжийн усны хатуулгийг зохицуулахад тусалдаг бөгөөд шохойн хуримтлал үүсэхээс сэргийлдэг тул маш чухал юм. Анхааруулах гэрэл асах үед давсны савыг дахин дүүргэхээ мартуузай. Иймээс аяга таваг угаагч машиндаа дагалдаж ирсэн юүлүүрийг ашиглах мөн гадуур нь халисан давсны нунтаг, давстай усыг арчиж авах хэрэгтэй, учир нь энэ нь төхөөрөмжийн дотор талыг зэврүүлж болзошгүй юм.

 

 

06.

Өөрийгөө цэвэрлэх угаалгийг ажиллуул эсвэл аяга таваг угаагчийн цэвэрлэгч хэрэглэ

 

Аяга таваг угаагчийн нөхцлийг хэвээр хадгална гэдэг нь цэвэрхэн байлгана гэсэн үг. Зарим төхөөрөмжид байх өөрөө өөрийгөө цэвэрлэх горим нь өндөр температураар аливаа бактерийг устгаж, доторхыг сайтар, гүн цэвэрлэж өгдөг. Та эдгээр угаалгийг хоёр сар тутамд нэг удаа хийх хэрэгтэй ба үүний өмнө төхөөрөмж хоосон байгаа эсэхийг шалгаарай.

 


Та мөн угаалгын машин цэвэрлэгч хэрэглэж болно. Зах зээл дээр олон төрөл байдаг бөгөөд тэдгээр нь нян бактер, шохой болон хуримтлагдсан хоолны хаягдал зэргийг арилгах болно. Хэрэглэхийн өмнө зааварчилгааг үргэлж уншиж байгаарай, учир нь тэдгээр бүтээгдэхүүнүүд өөр хоорондоо ялгаатай байж болно.

 

 

 

Тэгэхээр, та зөвлөгөө авлаа. Эдгээр зөвлөмжийг дагаж, аяга таваг угаагчаа илүү урт удаан ашиглах болно.

 

 

Rather talk to someone?