Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?

3 мин унших

Таны аяга таваг угаагчинд угааж болдог гэдгийг нь мэддэггүй  11 зүйлс

Таны аяга таваг угаагчинд угааж болдог гэдгийг нь мэддэггүй 11 зүйлс
Таны аяга таваг угаагчинд угааж болдог гэдгийг нь мэддэггүй 11 зүйлс

 

 

 

Таны аяга таваг угаагч бол аяга таваг болон хоолны савнуудыг цэвэрхэн байлгаж таныг угаалтуураас хол байлгадаг гал тогооны супер баатар гэдгийг бид бүгд мэднэ! Гэхдээ аяга таваг угаагчинд хийж болдог, таны өмнө нь хэзээ ч бодож үзэж байгаагүй өөр олон зүйлс байдаг. Энэхүү нийтлэл таныг аяга таваг угаагчаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ашиглахад тань урам зориг өгөх болтугай…

 

 

 

01.

Цэвэрлэгээний хэрэгсүүд

 

Цэвэрлэгээ хийхэд ашигладаг зүйлсийг өөрийг нь цэвэрлэх шаардлагатай гэдгийг бид мартах нь бий! Тосгуур, хуванцар сойтог, тоос сорогчны хэсгүүд - эдгээрийг бүгдийг нь аяга таваг угаагчинд хийж болно. Хийхээсээ өмнө бүх илүүдэл тоос, үсийг авч, аюулгүй байрлуулсан эсэхээ шалгаарай. Та жижиг зүйлсээ торон уутанд хийж, дээд тавиур дээр тавьж болно. Хатаах горимыг бүү ажиллуул, учир нь халуун нь хуванцарыг эвдэж болно.

 

 

 

02.

Гал тогооны порлон болон аяганы алчуур

 

Порлон, аяганы алчуур зэрэг нь маш хурдан бохирддог. Аяга таваг угаагчинд орсноор тэдгээрийг шинэ юм шиг л болгоно. Зүгээр л халбага сэрээний сагсанд хийж, хамгийн халуун программыг ажиллуул.

 

 

03.

Үсний сам болон үсний даруулга

 

Аяга таваг угаагчинд нэг угаалтын тусламжтайгаар та үсний самнуудаа цэмцгэр харагдуулах боломжтой. Эхлээд бүх илүүдэл үсийг нь арилгах ба байгалийн үсэн эсвэл модон бариултай самыг төхөөрөмжөөсөө хол байлгах хэрэгтэй.

 

 

 

04.

Сэнсний сараалж

 

Сэнсний сараалж нь  гараар угаахад төвөгтэй маш бохир болсон байдаг. Аз болоход аяга таваг угаагч нь эдгээрийг төгс цэвэрлэх боломжтой. Агааржуулалтын таг ч бас тэнд орж болно. Пааландсан эсвэл будагтай сараалж нь зөвхөн гараар угаах боломжтой гэдгийг санаарай.

 

 

 

05.

Плитканы тулгуур төмөр, плитканы ширэм, тохируулгын бариул

 

Таны зуух хоол хийх хэрэгслийн хамгийн эхний эгнээнд байдаг бөгөөд хэдхэн удаа хэрэглэсний дараа  хоолны тос болон түлэнхий хуримтлагдсан байдаг. Та зуухныхаа салгаж болдог металл хэсгүүдийг аяга таваг угаагчиндаа хийж, дахин цэвэрхэн, эрүүл ахуйн шаардлага хангахуйц харагдуулах боломжтой.

 

 

 

06.

Хуванцар тоглоом

Та хүүхдийнхээ тоглоомыг цэвэрхэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байгаасай гэж хүсдэг нь гарцаагүй, гэхдээ аяга таваг угаагч тань энэ тал дээр тусалж чадна гэж та бодоогүй байх. Цэвэрлэхийг хүссэн бүхнээ торон угаалгын уутанд хийгээд дээд тавиур дээр тавиарай.

 

 

 

07.

Богино долгионы зуухны эргэдэг тавиур

 

Богино долгионы зуухны хоол эргүүлэх шилэн тавцан нь хоол хийх явцад буцалсанаас болж урссан шингэн юм уу соусыг тогтоож үлддэг тул хааяа сайтар цэвэрлэж байх шаардлагатай. Энгийн таваг шиг доод тавиур дээр тавьбал шинэ юм шиг л сайхан болно.

 

 

08.

Хуванцар болон резинэн гутал, усны гутал болон углаашнууд

 

Хэрэв та эдгээрийг бороонд өмсөж чадаж байвал аяга таваг угаагчинд угааж бас болно! Ямар ч улавч болон доторлогоо үлдээхгүй мөн хатаах горимыг алгасах хэрэгтэй гэдгээ санаарай. Хэрэв та аяга таваг угаадаг газар бохир гутлаа угаах эсэхдээ бага зэрэг эргэлзэж байвал ачааллах хооронд хоосон угаалга хийж болно.

 

 

 

09.

Шилэн гэрлийн хэрэгслүүд

 

Шилэн гэрлийн хэрэгсэл нь ялангуяа гал тогооны өрөөнд тоос шороо болон тос болдог. Та тэдгээрийг аяга таваг угаагчинд хатаах горимыг алгасан арилгаж, угааж болно. Мэдээжийн хэрэг, хэрэв танд үнэтэй эсвэл нарийн хийцтэй эд хэрэгсэл байгаа бол гараар угаах нь хамгийн сайн арга байх болно.

 

 

 

10.

Саравчтай малгай

 

Угаалгын машинд саравчтай малгай хэлбэрээ алдаж болох ч аяга таваг угаагчийн угаалга тэднийг сайхан сэргээж өгнө. Тэднийг дээд тавиур дээр резинээр бэхлээд угаалгын бодисгүйгээр программыг ажиллуулна.

 

 

11.

Уур шүүгчийн тосны шүүлтүүр

 

You’ve heard that right. That greasy, yucky grease filter can go in the dishwasher for a high-temperature, effective cleaning. Just make sure to let the filter dry completely before you re-install it. 

 

 

Rather talk to someone?