Хувцас хатаагч бол таны хувцсыг салхинд хатааснаас хамаагүй бага хугацаанд хатааж өгдөг гайхамшигтай төхөөрөмж юм. Та бараг л бүхий л зүйлсийг хувцас хатаагчинд хийх боломжтой хэдий ч дараах хэдэн зүйлсийг тэр бүү хэл төхөөрөмжийн ойр орчимд ч байлгаж болохгүй гэдгийг анхаараарай. Хувцас хатаагчинд хэзээ ч хийж болохгүй зүйлсийг доор жагсааж өглөө.
Арьс эсхүл лидринэн материал
Та арьс эсхүл лидеринэн эдлэлээ санамсаргүй бороонд норгочихоод түүнийг хувцас хатаагч руу хийчихдэг юм билүү гэж бодож байж болох юм. Энэ бол хэзээ ч байж болохгүй үйлдэл юм шүү. Хувцас хатаагчаас үүссэн дулаан нь арьс, лидрин материалыг хатаж хуурайшуулах, хагарах, үрчийлгэж хэлбэрийг нь алдуулах зэрэг олон сул талтай байдаг. Тиймээс энэ төрлийн материалыг зөвхөн салхинд л хатаах нь хамгийн зөв сонголт болох юм.
Торго
Энэ төрлийн тансаг зэрэглэлийн материалуудтай маш болгоомжтой харьцах шаардлагатай байдаг. Төхөөрөмжөөс үүсэн халуун нь энэ төрлийн материалыг хэзээ ч арилашгүй үрчлээстэй болгох магадлалтай байдаг. Тиймээс энэ төрлийн материалыг хавтгай гадаргуутай зүйл дээр байрлуулан салхинд хатаах нь хамгийн үр дүнтэй байдаг.
Оёмол нэхмэл бүтээгдэхүүн
Хөнгөн нэхмэл бүтээгдэхүүнүүд нь төхөөрөмж дотор ороод ямар нэгэн зүйлд гогцоологдох, тээглэх эсрсдэлтэй байдгаас гадна уян хатан чанар нь алдагдаж агших магадлалтай байдаг.
Элгэн материал
Мөн өөр нэгэн төрлийн асуудалтай материал бол элгэн материал байдаг. Түүнийг мөн угаалгын машинаас ч хол байлгах шаардлагатай. Илгэн материалыг цэвэрлэхдээ арчилгааны шошго дээрх зааврыг мөн сайтар дагаж мөрдөөрэй.
Зарим төрлийн ноосон материал
Ноос ч гэсэн мөн хэцүү төрлийн материалдаа ордог. Зарим төрлийн ноосон материал угаалгын машин болон хувцас хатаагчинд хийх боломжтой байдаг ч зарим нь бол үгүй юм. Тиймээс ямар ч тохиолдолд ноосон материалыг угааж хатаах үедээ түүний арчилгааны шошготой бүрэн танилцаж заншаарай. Ноосон хувцсыг хувцас хатаагчинд хийж эргүүлснээр түүнийг эргэлт буцалтгүйгээр агшааж өгөх эрсдэлтэй байдаг юм.
Үслэг эдлэл болон хиймэл үс
Хиймэл эсхүл жинхэн үс эсэхээс үл хамааран эдгээр төрлийн хувцсыг хувцас хатаагч төхөөрөмж амархан гэмтээх эрсдэлтэй байдаг. Тиймээс энэ төрлийн хувцсыг салхинд хатаах нь илүү үр дүнтэй байдаг.
Гялтгасан болон хурц үзүүртэй зүйл бүхий хувцас
гялтганасан болон хурц үзүүртэй чимэглэл бүхий хувцасаа та хувцас хатаагчаас алд дэлэм зайтай хол байлгаарай. Эдгээр чимэглэлүүд нь бусад зүйлстэй орооцолдож, гогцоолдох эрсдэлтэй байхаас гадна төхөөрөмжийн дотор талын халуунд ч мөн эвдэрч гэмтэх магадалтай
Гүйлтын гутал
Биеийн тамирын гутлыг угаалгын машинд бага температурт хийж угаах боломжтой байдаг ч хувцас хатаагчаас бол ямартай ч хол байлгах хэрэгтэй. Төхөөрөмжөөс гарах дулаан нь таны гуталны резинэн улыг агшааж, хэлбэр дүрсийг нь өөрчлөх магадлалтай байдаг.
Хөхний даруулга
Хөхний даруулгыг угаалгын машинд хийж угаах боломжтой байдаг ч түүний хувцас хатаагчинд хийснээс салхинд хатаах нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь төхөөрөмжөөс гарах дулаан нь түүний хэлбэр дүрсийг өөрчилж түүний уян хатан чанарыг нь алдагдуулж байдаг.
Усны хувцас
Бикини, усны хувцас, усны шорт зэргийг агаарт хатаах нь илүү дээр байдаг. Учир нь хэрэв эдгээр хувцаснуудыг хувцас хатаагчинд хийвэл хэлбэр дүрс нь өөрчлөгдөх эрсдэлтэй.
Резинэн артай хөлний дэвсгэр
Ариун цэврийн өрөөний хөлний дэвсгэрийг тогтмол цэвэрлэж байх шаардлагатай бөгөөд түүнийг алчуурны тавиур дээр тавьж хатаахад л хангалттай. Хэрэв та энэ төрлийн материалыг хувцас хатаагчинд хийх юм бол резин нь хагарч хайлах зэрэг шалтгааны улмаас таны төхөөрөмжийг улам хүнд нөхцөл байдалд оруулж болох юм.
Табочка
Яг л хөлний дэвсгэртэй адилаар хувцас хатаагч нь таны гоёмсог гэрийн шаахайг тань хайлуулж гэмтээх эрсдэлтэй. Тиймээс хэрэв та табочкануудаа угааж цэвэрлэх шаардлага үүссэн бол зүгээр л агаарт тавьж хатаахыг бодоорой.
Цүнх болон үүргэвч
Цүнх болон үүргэвчнүүдийг тогтмол байнга цэвэрлэж байх шаардлагатай хэдий ч тэдний зүгээр л агаар салхинд хатааж байх нь хамгийн сайн юм. Хувцас хатаагчаас гарах халуун нь таны цүнхний хэлбэр дүрсийг алдуулахаас гадна синтетик мяндаснуудыг хайлуулах эрсдэлтэй байдаг.
Хувцаснуудаа угаахаас өмнө та тэднийг хэрхэн угааж хатаах талаар мэдээллийг хувцас арчилгааны шошго дээрээс нь харж танилцаж байгаарай. Хэрэв та хатаалттай холбоотой өөр бусад нэмэлт мэдээллүүдийг авахыг хүсвэл түүний гарын авлагатай нь урьдчилж сайтар танилцаарай.